Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ
IV улирлын НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
ЗГ: Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно
ЗГ: Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина
ЗГ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
ЗГ: Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө
А.Баяр: Сар, шинийн баяртай холбогдуулан тэгш, сондгойгоор хязгаарлах эсэхийг иргэдээс асууя
Халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан 7 байршилд ажиллаж байна
НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд айлчилж байна
Арматур, ган бөмбөлөг, ган бэлдцийг дотоодын үйлдвэрээс хангана
М.Оюунсайхан: Манай улс 3.2 тонн алт экспортлоод байна
Манай улсын эдийн засаг сайнгүй байгаа гэх боловч энэ оны эхний долоон сарын байдлаар гадаад худалдааны алдагдал 84 хувиар буурсан гэх тоон үзүүлэлтийг ҮСХ-оос гаргажээ. Түүнчлэн экспорт өсч, импорт буурсан байна. Эдийн засгийн энэхүү дүн мэдээний талаар ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн хэлтсийн дарга М.Оюунсайханаас тодрууллаа.

-Энэ оны эхний долоон сарын байдлаар манай улсын гадаад худалдааны алдагдал 207 сая ам.доллар болж буурсан байна. Нийт экспорт, импорт нь хэд байсан болоод алдагдлын хэмжээ ингэж буурсан хэрэг вэ?
-Гадаад худалдааны мэдээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт бараа эргэлт 49.9 сая буюу 0.8 хувиар нэмэгдэж 6.1 их наяд төгрөгт хүрсэн. Экспортын хэмжээ нь 2.9 их наяд ам.долларт хүрч, 586.8 сая ам.доллар буюу 24.9 хувиар нэмэгдсэн байна. Харин импорт нь 3.1 их наяд ам.доллар байгаа нь 536.6 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, үүгээр алдагдлын хэмжээг тооцоход гадаад худалдааны алдагдал 207 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.1 тэрбум төгрөг буюу 84.4 хувиар буурсан байгаа юм.
-Гадаад худалдааны алдагдал буурахад экспорт өсч, импорт буурсан нь нөлөөлсөн гэж ойлгож болох уу?
-Үүнтэй холбож ойлгож болно. Экспортын хэмжээ өсөхөд эрдэс бүтээгдэхүүний хэмжээ 586.9 сая ам.доллараар өссөн нь нөлөөлсөн юм. Тодруулбал, зэсийн баяжмал 715.4 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос нь 130.8 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөллөө. Нүүрсний экспорт мэдээж биет хэмжээгээрээ өссөн ч үнийн дүнгээр нь авч үзвэл бага зэрэг буурсан. Гэхдээ экспорт өсөхөд нөлөөлсөн нь тодорхой.
-Зэсийн баяжмал, газрын тосны экспортын орлого нэмэгдсэн юм байна. Хэмжээ болон тонн тутмынх нь үнийг хэлэхгүй юү?
-Биет хэмжээгээр зэсийн баяжмал нь 371.8 мянган тонн, боловсруулаагүй газрын тос нь 1185.2 мянган тонн, нүүрс 232.1 мянган тонноор мөн өсчээ. Нэгжийн үнийн тухайд өмнөх оны мөн үед боловсруулаагүй буюу хагас боловсруулсан газрын тос мянган тонн нь 96.1 ам.доллар байсан бол одоо 100.6 ам.доллар болоод байна.
-Энэ онд 30 сая гаруй тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Одоогоор яг хэдийг экспортлоод байна вэ?
-Нүүрс 10392.3 мянган тонныг экспортлоод байна. Үнийн дүнгээрээ 499 сая 633.5 мянган ам.доллар гэсэн үг.
-Сүүлийн үед тушаасан алтны хэмжээ нэмэгдсэн үү. Энэ тухайд?
-Энэ оны эхний зургаан сарын байдлаар 4.3 тонн алт олборлоод байна. Өнгөрсөн оны мөн үед 4.8 тонн байсан. Тэгэхээр алт олборлолт 0.5 хувиар буурсан гэсэн үг. Экспортын тухайд 3.2 тонныг гаргаад байна.
-Экспорт өсч, импорт буурсан нь сайн хэрэг. Гэхдээ импорт буурахад юу нөлөөлсөн юм бол?
-Импорт буурахад нөлөөлсөн гол зүйл нь автотээвэр, агаарын усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 324.2 сая ам.доллараар буурсанд машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл тэдгээрийн сэлбэг эд ангийн импортын хэмжээ 211.6 сая ам.доллараар буурсан нь голчлон нөлөөлсөн. Жишээ нь, ачааны болон суудлын автомашин, нийтийн тээврийн хэрэгсэл гэх мэт тээврийн хэрэгслийн импорт, сэлбэг эд анги, бульдозор тэгшлэгч өргөгч ачигч буулгагч техникийн импорт 171.2 сая ам.доллараар буурсан байна.
-Гадаад худалдааны алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 1.1 тэрбумаар буурчээ. Тэгэхээр энэ нь валютын ханшид яаж нөлөөлж байна вэ?
-Ер нь, валютын ханш чангараад төгрөгийн ханш суларч байгаа нь зах зээл дээрх валютын нөөц, экспортын орлогоос хамаардаг. Гадаад худалдааны мэдээнээс харахад экспорт өсч байна, үүнийг дагаад манайд орж ирж байгаа гадаад валютын урсгал нэмэгдээд валютын ханш буурах ёстой гэж үзэж болох боловч экспортын энэ өсөлтийг сар сард нь хувааж үзэх юм бол өсөлтийн хувь нь саараад байгаа юм. Тийм болохоор валютын ханш буурахад нөлөөлж чадахгүй байна.
-Ам.долларын ханш өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад яг хэдэн хувиар чангараад байгаа бол?
-Ам.доллар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 370 төгрөг буюу 25.1 хувиар чангарсан. Өнөөдөр Монголбанкны ханшаар нэг ам.доллар 1844.1 төгрөгтэй тэнцэж байгаа юм. Юанийн тухайд өнгөрсөн оны мөн үеэс 57.3 төгрөг буюу 23.8 хувиар чангарч 297.6 төгрөг болжээ.

0 Сэтгэгдэл