Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Ховдын бага олимпын ялагчид таван сая төгрөг гардав

“Ховд-2014 бага олимп” спортын наадам Ховд аймагт энэ сарын 6-10-нд болж, шилдгүүдээ тодрууллаа.

Тус наадмыг Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас санаачлан ССАЖЯ, МҮОХ, Ховд аймгийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан юм. Бага олимпод гар бөмбөг, волейбол, хөл бөмбөг, жүдо, шатар зэрэг спортын 14 төрөлд 1500 гаруй тамирчин өрсөлджээ. Мөн багийн дүнгээр байр эзлүүлж шагналыг хаалтын цэнгүүний үеэр гардуулав.

Тэргүүн байрыг хамгийн өндөр оноо буюу 354 оноогоор Жаргалант сумын “Цамбагарав” багийн баг тамирчид эзэлж, тэмцээн зохион байгуулагчид болон аймгийн удирдлагуудаас таван сая төгрөгийн шагнал гардлаа. Багийн нийлбэр дүнгээр 324 оноогоор Ховд аймгийн Булган сумын баг тамирчид хоёрдугаар байр эзэлж гурван сая төгрөг, Ховд аймгийн Буянт сумын баг тамирчид 308 оноогоор гуравдугаар байрт шалгарч, хоёр сая төгрөгийн эзэн боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан