Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Ээлжит бус чуулганыг хуралдуулахаар уриалга гаргав

УИХ-ын гишүүн М.Зоригт, С.Дэмбэрэл нар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь зүйтэй хэмээн үзэж уриалга гаргажээ.

Уриалгад, Өнөөгийн байдлаар валютын ханшийн өсөлт, инфляцийн түвшин манай улсын нийгэм эдийн засагт тэр дундаа ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөх нь улам бүр нэмэгдсээр эдийн засгийн хүндрэл, амьжиргааны түвшний хямралд орлоо. Энэхүү хямралын үед УИХ-ын  нэгдсэн чуулган завсарлаад байж хэрхэвч таарахгүй юм. Хэдийгээр хуулийн дагуух хугацаанд завсарлаад байгаа ч 2014 оны эхний хагас жилийн статистикийн үзүүлэлт зэрэгцүүлсэн үнээр ДНБ-ийн өсөлт 5,3 хувьтай гарсан нь Улсын Их хурал, Засгийн газар ирэх саруудад онцгой хариуцлагатай ажиллах цаг үе ирсэн гэдгийг харуулж байна.

Та биднийг Намрын ээлжит чуулганы хугацааг хүлээлгүй ажилдаа орж шаардлагатай хууль тогтоомжийг шуурхай хэлэлцэж, улс төр, эдийн засгийн оновчтой шийдвэр гаргахыг ард иргэд хүлээж байна. Иймд валютын ханшийн удирдлагыг хангах, эдийн засгийн хүндрэл, хямралаас сэргийлэх талаар УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулах нь зүйтэй хэмээн үзэж, уриалж байна. Сонгогч иргэд УИХ хуралдаж эдийн засгийн байдлыг сайжруулах шийдэл гаргана гэдэгт итгэж хүлээсээр байна" гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан