Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Бадминтоны улсын аваргууд тодров

Монголын бадминтоны холбоо байгуулагдсаны 15 жилийн ойн нэрэмжит улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-11-нд Орхон аймагт боллоо.

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон эрэгтэй хос, холимог хос гэсэн төрлөөр 60 гаруй тамирчид өрсөлдөв.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Орхон аймгийн “Хангарьд” клубын тамирчин н.Даваасүрэн алт, Улаанбаатар хотын тамирчин О.Энхбат мөнгө, Орхон аймгийн “Хангарьд” клубын тамирчин М.Батдаваа хүрэл медаль хүртлээ. Харин эмэгтэй ганцаарчилсан төрөлд Орхон аймгийн “Хангарьд” клубын тамирчин Б.Хулангоо, Дорнод аймгийн тамирчин Б.Наранцэцэг, Архангай аймгийн тамирчин Д.Булгамаа нар тус тус шалгарлаа.Эрэгтэй хос төрөлд О.Энхбат, Э.Эрдэнэбаяр нар алт, н.Даваасүрэн, М.Золзаяа нар мөнгө, н.Цолмон, Б.Хувь-Төгөлдөр нар хүрэл медаль хүртэв. Холимог хос төрөлд О.Энхбат, Д.Булгамаа алт, Э.Эрдэнэбаяр, Б.Хулангоо мөнгө, н.Цолмон, н.Халиунаа нар хүрэл медалийн эзэн боллоо. Тэмцээний үеэр Орхон аймгийн “Хангарьд” клубын тамирчин М.Золзаяа спортын мастерын болзол хангасан байна. Мөн өсвөрийн 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх 11 дүгээр сард Архангай аймагт зохион байгуулахаар болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан