Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18.7 хувиар өсжээ
Цэцэрлэг, сургуулийн 270 мянга гаруй хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
ОУХМ К.Ёолк алтан медалийн төлөө барилдана
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Нийслэлд борлуулагдаж байгаа АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна
Монгол Улсын өрсөлдөх чадвар нэг байраар ухрав
Өрсөлдөх чадвартай улс орны аж ахуйн нэгжүүд нь ашиг орлого өндөртэй, хүн ард нь баян чинээлэг байдаг. Харин Монгол Улс өрсөлдөх чадвараа сайжруулж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Иймд Монгол Улсын Өрсөлдөх Чадварын Тайланг хоёр дахь жилдээ гаргаж буй билээ. Энэхүү тайланг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв /ЭЗБӨЧСТ/ гаргаж буй. Уг тайлангаас харахад өрсөлдөх чадварын ерөнхий оноо 2010 онд 24 байсан бол 2011 онд 28 болж өсчээ. Гэвч 2010 онд Монголын ард жагсаж байсан Украин улс оноогоо огцом өсгөв. Ингээд манайх нэг байраар ухарч, харьцуулж буй 15 орноос сүүл мушгижээ. Энэ нь бусад орон өрсөлдөх чадвараа биднээс хурдан сайжруулж буйг харуулж байгаа юм. Ингээд ЭЗБӨЧСТ-өөс өнөөдөр “МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР: БИД ХААШАА ЧИГЛЭНЭ ВЭ?” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Үүнд ЭЗБӨЧСТ-ийн Удирдах Зөвлөлийн тэргүүн П.Цагаан “Монгол Улс дэлхийн өрсөлдөх чадварын тавцанд” сэдэвт илтгэл тавина. Мөн тус төвийн ерөнхий захирал Ч.Отгочулуу тулгамдаж буй бэрхшээлүүд, тэдгээрийг шийдвэрлэж болох арга замуудын тухай ярих юм.
Т.Жанцан
0 Сэтгэгдэл























