Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг чөлөөллөө

“Хууль зүйн сайддаа хүртэл гүйцэтгэх ажиллагаа явуулдаг болж, үүнийг бид өөрчлөх ёстой” гэж Х.Тэмүүжин сайд хэвлэлээр, телевизээр ярьж байсан нь саяхан. Тэрээр нэрийг нь онцолж хэлээгүй ч оноож яриад байсан хүн нь Засгийн газрын шийдвэрээр өнөөдөр ажлаасаа буулаа.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, генерал Б.Билэгтийг огцруулж, түр орлон гүйцэтгэгчээр тэргүүн дэд дарга Ц.Баатаржав хурандааг томилов. Сүүлийн нэг жилийн турш Б.Билэгтийг ажлаас нь чөлөөлөх тухай яриа үе үе гарсан. Үүнд, дараахь шалтгаан бий. Салбарын сайд Х.Тэмүүжин эрх зүйн цогц шинэчлэлийн ажил хийхээр төлөвлөсөн, эхлүүлсэн. Гэвч ЦЕГ-ын удирдлагууд түүнд нь тааламжгүй хандаж байгааг хэдэнтээ илэрхий хэлсэн удаатай. Түүнээс хойш “Б.Билэгт дарга намайг мөшгиж, хуульд нийцэхгүй аргаар тагнаж чагнасан” хэмээн прокурорт, цагдаагийн газарт ч гомдол гаргасан. Асуудал даамжирч Хууль зүйн сайдын оролцоотойгоор, Засгийн газрын шийдвэр гарч Б.Билэгтийг ажлаас нь чөлөөллөө. Өнгөрсөн хугацаанд сайд олон нийтийн өмнө хэд хэдэн удаа ил гарч, ярьж байсан бол Б.Билэгт нэг ч үг дуугаралгүй явсаар халагдсан дүр зураг харагдана.

Харин болсон үйл явцын төгсгөлд хуулиа зөрчдөг хууль зүйн сайдтай байхад Б.Билэгтийг халаад салбар сайжрах уу гэж асуух нь олон байна. Хурандаа нар руу нясалсан чулуу Б.Билэгтийн зулай дээр уналаа гэж хэлэх нэгэн ч байгаа бол “Алтангадас” фракц МоАХ-ны гишүүндийг шахаж эхэллээ гэж харах хүмүүс ч бий аж.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан