Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Б.Мөнгөнтуул дөрөвдүгээр байр эзэллээ
Норвеги улсын Тромсо хотноо Дэлхийн шатрын 41-р олимпиад хагас сар үргэлжилж өндөрлөлөө.

Тэмцээнд 177 орны шатарчид эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдсөн юм. Багийн төрлөөр явагддаг шатрын хамгийн том тэмцээн швейцарь системээр 11 өрөг өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн ангилалд БНХАУ-ын баг 19 оноотой түрүүлж, Унгар, Энэтхэгийн баг 17 оноогоор удааллаа.

Харин их мастер Д.Шаравдорж дасгалжуулагчтай Баянхонгор, Үндэсний шигшээ баг, Алдар спорт хороо, Зууны шатар клубын тамирчин их мастер Ц.Батчулуун, Завхан аймаг, Баянгол дүүргийн тамирчин их мастер Б.Хатанбаатар, Хангарьд спорт клубын тамирчин Олон улсын мастер Н.Баттулга, Өвөрхангай аймаг, Үндэсний шигшээ баг, Шунхлай группын тамирчин их мастер Б.Гүндаваа, Өвөрхангай аймгийн тамирчин Олон улсын мастер Г.Мөнхгал нарыг эгнээндээ нэгтгэсэн Монгол Улсын баг тамирчид 6 хожин, 5 хожигдож 12 оноогоор 177 багаас 69-р байр эзэллээ.

Монголын шатрын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, спортын мастер Ч. Чулуунбаатараар удирдуулсан Завхан аймаг, Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин Олон улсын мастер эрэгтэй, их мастер Б.Мөнгөнтуул, Үндэсний шигшээ баг, Мончесс клуб, Сүлд спорт хорооны тамирчин их мастер Т.Батчимэг, Ховд аймаг, Нью Прогресс группын тамирчин спортын мастер Б.Баярмаа, Говь-Алтай аймаг, Хан Алтай шатрын клубын тамирчин ОУШХ-ны мастер У.Лхамсүрэн, Архангай аймаг, Мобиком корпорацийн тамирчин Олон улсын мастер Б.Анхчимэг нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй шигшээ баг 7 хожин, 1 тэнцэж, 3 хожигдон 15 оноогоор 136 багаас 16-р байр эзэллээ.

Уг ангилалд ОХУ-ын баг тамирчид 20 оноогоор түрүүлж, БНХАУ, Украйны баг 18 оноотой медалийн эзэд боллоо.

Нэгдүгээр ширээнд өрсөлдсөн Б.Мөнгөнтуул 10 өргөөс 8 хожин, 2 тэнцэж дөрөвдүгээр байрт шалгарсан юм. Түүний ширээнд орон орны шилдгүүд, дэлхийн топууд өрсөлдөж Гүржийн их мастер эрэгтэй Н.Дзагнидзе түрүүлж, БНХАУ-ын Дэлхийн аварга Хоу Ифань удаалж, Шведийн их мастер П.Крамлинг хүрэл медаль хүртлээ.

Дашрамд сонирхуулахад, манай улсын эмэгтэй шигшээ баг 1990 онд Нови Садын 29-р олимпиадад 66 багаас 13-т, 2008 онд Дрездений 38-р олимпиадад 111 багаас 17-р байрт шалгарч байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан