Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Давхар дээлийн ачаар дараагийн суудлаа засна аа гэж...

Засгийн газар “Хүний хөгжлийн төв цогцолбор төсөл”-ийн концессийн гэрээг “Жам Зам Инвестмент” ХХК-тай байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрлөө-

13 сургууль, цэцэрлэгийн барилгыг актлачихсан өнөө хэр нь барьж байгуулсан нь бодитоор харагдаагүй л байна. Барилгыг нь нураагаад гурван жил болсон нийслэлийн гурав, 11 дүгээр сургуулийг одоо л барьж эхэлсэн тухай салбарын сайд нь ярьж байна. Гэтэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 17 тэрбум төгрөгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын дараагийн сурталчилгаанд зориулан шийдвэрлэж өглөө гэхэд хилсдэхгүй нэгэн шийдвэр гарчээ. Уг нь төслийн нэр нь сайхан. “Хүний хөгжлийн төв цогцолбор”. Засгийн газраас тодорхойлсноор энэ цогцолборт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хүүхэд, залуус иргэдийг нийгэмшүүлэх, нөхөн сэргээх эмчилгээ, уламжлалт эмчилгээ, сэтгэлзүйн эмчилгээ, түр байршуулан эмчлэх, соёл спорт урлах хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гээд түмэн зүйлийн үйлчилгээ үзүүлэх юм байх. Гэвч төслийг хэрэгжүүлэх газраар Нийслэлийн Баянгол дүүрэг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумыг сонгожээ.  17 тэрбумын өртөгтэй төслийг “Жам Зам Инвестмент” ХХК-аар концессийн гэрээгээр бариулахыг Засгийн газар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрчээ.

 Гэтэл яг үнэндээ ийм төв хамгийн их хэрэгтэй байгаа дүүрэг гэвэл нийслэлд хамгийн олон хүн амтай, гэр хороолол элбэгтэйгээрээ Сонгинохайрхан, Баянзүрх шалгарна.  Баянгол дүүргийн хувьд гэр хороолол харьцангуй бага, амьжиргааны төвшин өндөр. Энэ бол хэн хүнд ойлгомжтой зүйл шүү дээ. Архангай аймгийн хувьд ч гэсэн эхний сонголтод багтамгүй л санагдана.  Гэхдээ энэ удаад төслийг санаачлагч хэрэгжүүлэгч нар давуу эрх эдэлсэн нь илт. Амьтны үрийг алаг үзэхгүй ээ гэж нэг сайхан үг бий дээ...

Гишүүдээ үнэхээр сонгогчиддоо хайртай  бол иймэрхүү төслийг чихнийхээ хажуугаар битгий өнгөрүүлээд байгаач ээ. Ёстой л мэдээлэлд ойр, гардан гүйцэтгэж байгаа гэдгээрээ сайд нар давуу эрхийг эдэлж байгааг хэн ч анзаармаар байгаа бус уу.
 Өнөө Ерөнхийлөгчийн хэлээд байгаа Давхар дээлийг тайлахын цаад утга энэ бус уу.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан