ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Соёлын сайд Цай У хоёр дахь удаагаа Монголд ирлээ
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл БНХАУ-ын Соёлын сайд Цай У тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Ноён Цай У уулзалтын эхэнд БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгааг онцлоод өргөжин тэлж буй хоёр орны соёлын харилцааг улам бүр бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл зочдоо тавтай айлчлахыг хүсээд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор зохион байгуулсан “Алтаргана 2014” наадамд БНХАУ-аас олон уран бүтээлч хүрэлцэн ирж оролцсон нь хоёр орны соёлын харилцаа өндөр түвшинд байгааг харуулсан сайхан үйл явдал болсон хэмээв. Мөн манай улсын соёлын өвийн үнэт дурсгалуудыг сэргээн засварлах ажилд БНХАУ дэмжлэг үзүүлж байгаад гүнээ талархаад хоёр улсын мэргэжилтнүүд Дорнод аймагт орших Хэрлэн барсын туурийг сэргээн завсарлах ажилд гар нэгдэж байгааг жишээ болгон дурдлаа.
Түүнчлэн цаашид хоёр улс хамтын судалгаа хийх, соёлын өвийг хил давуулан хууль бусаар худалдаалахтай тэмцэх болон БНХАУ-д соёл урлагийн чиглэлээр суралцах оюутны тоог нэмэх зэрэг олон чухал сэдвээр санал солилцжээ.
Түүнчлэн цаашид хоёр улс хамтын судалгаа хийх, соёлын өвийг хил давуулан хууль бусаар худалдаалахтай тэмцэх болон БНХАУ-д соёл урлагийн чиглэлээр суралцах оюутны тоог нэмэх зэрэг олон чухал сэдвээр санал солилцжээ.
0 Сэтгэгдэл






















