Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Олон улсын оюутны спортын холбооны хурал Улаанбаатар хотноо болно
Монголд анх удаагаа дэлхийн спортын томоохон байгууллагын нэг болох Олон улсын оюутны спортын холбоо /ОУОСХ/ өөрийн Удирдах зөвлөлийн хурлаа нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 26-28-нд Блю Скай зочид буудлын цогцолборт зохион байгуулах гэж байна.
Хуралд оролцохоор ОУОСХ-ны ерөнхийлөгч, Францын иргэн К.Галльен, тэргүүн дэд Ерөнхийлөгч, ОХУ-ын иргэн О.Матыцин, дэд Ерөнхийлөгч Шведийн С.Берг, Бразилийн Л.Кабрал, БНХАУ-ын Ш.Занг, Швейцарийн Л.Эдэр, Гүйцэтгэх хорооны гишүүдийн ахлагч, Их Британий иргэн А.Одел, Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал, Бельгийн иргэн Э.Сайнтронд нарын хүндэт зочид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэх юм.
Тус холбоо нь 1949 онд байгуулагдаж, дэлхийн 167 орныг эгнээндээ нэгтгэсэн, дэлхийн оюутны спортын өвөл, зуны “Универсиад” наадмыг 1959 оноос хойш зохион байгуулан 200 орчим орны 12,500 оюутан залуучуудыг оролцуулдаг, оюутны ДАШТ-ийг 2 жилд нэг удаа спортын 30 төрлөөр явуулан 100 орны 6000 оюутан тамирчдыг хамруулдаг олон улсын спортын нөлөө бүхий том байгууллага юм. ОУОСХ-ны төв нь Швейцарийн Лозаннь, Бельгийн Брюссель хотноо тус тус байрладаг.
ОУОСХ-нд Монголын Оюутны спортын холбоо улсаа төлөөлөн гишүүнээр ажилладаг бөгөөд Монгол Улсын иргэн Д.Баясгалан 2003 оноос тус байгууллагын Гүйцэтгэх хорооны гишүүн, 2007 оноос хойш 8 дахь жилдээ ОУОСХ-ны Ерөнхий санхүүч бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
Монголын оюутан залуучууд 1965 оны Унгарын Будапешт хотноо болсон Дэлхийн оюутны спортын IV дүгээр Универсиадад наадмаас эхлэн баг тамирчдаа оролцуулснаас хойш 50 жилийн хугацаанд энэ 2 байгууллага харилцан, хамтран ажиллажээ. Монголын оюутан тамирчид одоогоор дэлхийн оюутны спортын зуны 18, өвлийн 11 Универсиад наадам, оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жил бүр 5-10 төрөлд баг тамирчдаа тогтмол амжилттай оролцуулж байна. Ийнхүү Универсиад наадмаас Монголчууд алт 9, мөнгө 13, хүрэл 23 нийт 45 медаль, оюутны ДАШТ-ээс алт 21, мөнгө 10, хүрэл 28 нийтдээ 59 медаль хүртээд байгаа юм.
Монголд анх удаагаа дэлхийн спортын томоохон байгууллагын нэг болох Олон улсын оюутны спортын холбоо /ОУОСХ/ өөрийн Удирдах зөвлөлийн хурлаа нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 26-28-нд Блю Скай зочид буудлын цогцолборт зохион байгуулах гэж байна.Хуралд оролцохоор ОУОСХ-ны ерөнхийлөгч, Францын иргэн К.Галльен, тэргүүн дэд Ерөнхийлөгч, ОХУ-ын иргэн О.Матыцин, дэд Ерөнхийлөгч Шведийн С.Берг, Бразилийн Л.Кабрал, БНХАУ-ын Ш.Занг, Швейцарийн Л.Эдэр, Гүйцэтгэх хорооны гишүүдийн ахлагч, Их Британий иргэн А.Одел, Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал, Бельгийн иргэн Э.Сайнтронд нарын хүндэт зочид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэх юм.

0 Сэтгэгдэл