Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ хоорондын гэрээнд гарын үсэг зурна
Бээжин хотноо 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэн зурсан “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын гэрээ”-ний батламж жуух бичгийг солилцсон тухай протоколд Монгол Улсын Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ванг И нар 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр буюу өнөөдөр 17.50 цагт гарын үсэг зурахаар болжээ.
 
Энэхүү гэрээг Монгол Улс 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар соёрхон баталсан, БНХАУ-ын Ерөнхийлөгч 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын Бүх хятадын ард түмний их хурлын 12 дахь удаагийн IX Бүгд хуралдааны шийдвэрийн дагуу соёрхон баталсан бөгөөд тус гэрээ нь Батламж жуух бичгийг солилцсон өдрөөс хойш 30 дахь өдөр буюу 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох аж.
 
Монгол Улсын иргэд 21 оронд хорих ял эдэлж байгаагаас хамгийн их нь БНХАУ-д ял эдэлж байна гэсэн судалгаа байдаг. Тодруулбал, БНХАУ-д одоогийн байдлаар гэмт хэрэгт холбогдон шийтгэгдсэн 41, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд 16, Макаод 1 Монгол Улсын иргэн байгаа бөгөөд үүнээс зөвхөн хар тамхины хэрэгт холбогдон хорих ял шийтгүүлсэн нийт 36 иргэн байна.БНХАУ-д хорих ял эдэлж буй нийт 14 монгол иргэнийг шилжүүлэн авах хүсэлтийг бид БНХАУ-ын талд одоогоор хүргүүлээд байгаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан