Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
Монгол улс 2033 онд оюутны спортын “Универсиад” наадмыг зохион байгуулах уу
Монгол Улсад анх удаа энэ сарын 26-28-нд дэлхийн спортын нөлөө бүхий томоохон байгууллага болох Олон улсын оюутны спортын холбооны удирдах зөвлөл хуралдах гэж байна. Тус арга хэмжээний нээлтийн ёслолд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл оролцож үг хэлэх бол тус холбооны удирдлагууд БШУ-ны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл нартай албан ёсны уулзалт хийхээр болжээ. Энэ үеэр манай улсын зүгээс 2033 оны дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлт тавихаар төлөвлөж байна.
Үүнтэй холбоотойгоор Монголын спортын болон боловсролын салбарын холбогдох байгууллага ОУОСХ тэр дундаа “Универсиад”-ыг зохион байгуулагч нартай одооноос хамтран ажиллах, туршлага судлах, наадамд бэлтгэх зэрэг ажлыг хэтийн төлөвлөгөө, зорилтондоо тусган ажиллах юм. Ингэснээр Монгол улс ОУОСХ-той нягт хамтран ажиллан “Универсиад-2033” наадмыг угтаж, спортын олон төрлөөр Оюутны ДАШТ, Азийн оюутны спортын наадам зэрэг тэмцээн уралдааныг зохион байгуулах зэрэг олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Монгол улс “Универсиад-2033” наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж эрхийг авч чадсан тохиолдолд, хүн төрөлхтөний спортын их баяр наадам болох 2040 оны Зуны олимпыг эх орондоо зохион байгуулах эрхтэй болох боломж нээгдэх юм. Учир нь дэлхийн томоохон хотууд эхлээд оюутны “Универсиад” наадмыг зохион байгуулж “шалгалтаа өгөөд” дараа нь олимпийн наадам явуулах эрхээ авдаг тогтсон жишигтэй байдаг.

0 Сэтгэгдэл