ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
2011 оноос хойшхи бүх шүүх хурлын бичлэгийг үзэх боломжтой гэв

-Шүүхийн хурлын бичлэгийг архивладаг болсон гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Шүүхүүдэд шүүх хуралдааны дуу дүрс бичиж архивлах төхөөрөмж суурилуулсан. Ингэснээр хурлын тэмдэглэл үнэн зөв гарах, хуралдааны ил тод нээлттэй байх зарчим хангагдаж байгаа юм. Хэргийн оролцогчид болон иргэд хэдийд ч танилцах боломжтой. Орон нутагт нээлттэй шүүх хурлын танхим байхгүй ч үүдэнд нь хуралдааны бичлэгийг дэлгэцээр харуулдаг болсон. Бидэнд шүүх хурлын бичлэгийн архивын сан бүрдсэн учраас олны анхаарал татсан шүүх хурлын шийдвэрийн талаар долоо хоног бүр мэдээлж байхаар болсон. Тухайлбал, энэ долоо хоногт Ц.Батын шүүх хурлын бичлэгийг архивын сандаа байршуулсан.
Иргэд үзээд өөр өөрийнхөөрөө үнэлж дүгнэх боломжтой.
-Хаанаас үзэж болох вэ?
-shuuh.mn цахим хуудаснаас үзэж болно. Уг санд 2011 оноос хойшхи нийт анхан шатны шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг байршуулсан. Нийтдээ 100 мянга гаруй шийдвэр байршаад байгаа. Гэхдээ хувь хүн, байгууллага төрийн нууцтай холбоотой шийдвэрээс бусдыг татаж авах боломжтой. shuuh.mn цахим сан ажиллуулсан нь шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод байлгах, эрдэмтэн багш, судлаач, хуульчдад судалгааны ажил хийх, оюутан сурагчдад гарын авлага болгох, хуулийг нэг мөр, зөв хэрэглэх, жишиг тогтоох зориглотой.
Харин санхүү, гадаад харилцаа гэхчлэн бусад мэдээлэл, өдөр тутмын мэдээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judocouncil.mn сайтаас авч болно. Мэдээж цахим хуудсуудад шинэчлэн зохион байгуулагдсан шүүхийн байрлал, вэб хаяг, утас факс гэх бүх мэдээлэл байгаа.
-Шүүгчийн сонгон шалгаруулалтыг мөн цахимаар явуулдаг болсон биз дээ?
-Шүүгчийн сонгон шалгаруулалтыг цахим системд нэвтрүүлсэн. Нэр дэвшигч шалгалт өгөх, дүгнүүлэх, дүнгээ харах бүх үйл явц цахимаар явагдаж байгаа. Нэр дэвшигчийн материалыг мэргэжлийн хорооны гишүүн дүгнэхэд тухайн нэр дэвшигч хэн бэ гэдэг нь мэдэгдэхгүй. Нэр нь кодлогдсон байдаг. Тэгэхээр шүүгчийн сонгон шалгаруулалтад хэн сайн хийсэн нь өндөр оноо авч шалгарна.
Энэ системээр 2014 оны гуравдугаар сараас зургадугаар сарын хооронд 403 нэр дэвшигчдээс 11 ээлжийн 58 удаагийн шалгалтыг амжилттай явууллаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ээлжит мэдээллээ хийлээ. Энэ удаа шүүхийн ил тод нээлттэй байдлын талаар авч хэрэгжүүлж буй ажлынхаа талаар тайлагнасан юм. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

0 Сэтгэгдэл