ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНСУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав
Монгол Улсад айлчилж байгаа БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалд амжилт хүсч хоёр орны харилцаа бүх салбарт амжилттай хөгжиж буйг тэмдэглэв. Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 24 жил өнгөрч буй бөгөөд ирэх 2015 онд тэмдэглэх 25 жилийн ойн хүрээнд хоёр талаас хийх ажлууд багагүй байгааг БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ хэлээд Монголд ардчилал амжилттай хөгжиж эдийн засаг хурдацтай хөгжиж байгаад чин сэтгэлээсээ баяртай байдгаа илэрхийллээ.
Мөн уг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНСУ-д төрийн айлчлал хийхийг урилаа. Уг урилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч талархан хүлээж аваад аливаа айлчлалын эдийн засгийн утга агуулга нэн чухал гэдгийг тэмдэглэж байв.
Бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг тогтооход Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга чухал ач холбогдолтой гэдгийг БНСУ-ын Гадаад хэргийн сайд онцлов. Мөн үүнтэй ойролцоо Зүүн хойд Азийн цөмийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллага байгуулах тухай санаачлагыг БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ энэ наймдугаар сарын 15-нд гаргасан байна. Үүнд Монгол Улс оролцож болох юм хэмээн БНСУ-ын Ерөнхийлөгч хэлжээ. Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнууд санал нэгтэй дэмжиж гарын үсэг зурсан нь бүс нутгийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой жишиг болох зүйл болсон гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илэрхийлэхийн зэрэгцээ цөмийн хаягдлыг Монгол Улсын газар нутагт булшлах, Монголын нутгаар тээвэрлэх тухай ямар ч асуудал байхгүй гэдгийг дахин илэрхийлэв.
Мөн Монгол Улсын иргэдийг БНСУ-д визгүй зорчуулах боломжийн тухай сэдвийг хөндөн ярилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын төгсгөлд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүллээ.

0 Сэтгэгдэл