Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Мэргэжлийн сүмод монголын 26 бөх барилдана

Долдугаар сарын буюу Нагоя башёд манай хоёр бөх зодог тайлснаар мэргэжлийн сүмо дахь монгол бөхийн тоо 26 болж буурсан. Макүшитагийн Ониараши Ө.Өлзийжаргал, санданмэд барилдсан Тайга хэмээх С.Шаравнямбуу нар зодог тайлсан байна. Шинэ банцүкэгээр Ичиножёо А.Ичинноров дээд зиндаанд дэвшин орлоо. Мэргэжлийн сүмод дөрвөн тэмцээнд барилдан дээд зиндаанд дэвшин гарч байгаа түүний хувьд оюутны сүмогоос мэргэжлийн сүмод орсон бөхчүүд дунд хоёрт бичигдсэн амжилт болж байна.

Макүүчи буюу дээд зиндаанд гурван Их аварга Хакухо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд болон Кёкүтэнхо Н.Цэвэгням, Кекүтэнхо А.Хүчитбаатар, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Араваши Э.Дөлгөөн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Азүмарюү С.Тодбилэг, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар, Кагамио Б.Нанжид, Ичиножёо А.Ичинноров гэсэн 12 бөх хүчээ сорин барилдана.

Харин бусад зиндаанд барилдах монгол бөхчүүдийг танилцуулахад, Жюүрёо-д: Зүүний 3-аас Шёотэнро Д.Нямсүрэн, зүүний /З/ 7  Асасэкирюү Б.Дашням, З-10   Сакигакэ Я.Баттүшиг, Барууны 10 Сэйро А.Өнөболд нар байгаа бол Макүшита-д: Б-11-ээс   Сэншёо Э.Баярбат, З-13  Чиёошима Г.Мөнхсайхан, Б-13 Рюүонами Б.Буянжаргал, З-17  Гочёозан Д.Ууганбаатар, Б-18  Дайшёохо Р.Шижирбаяр, З-55 Такакасүга Э.Энхманлай нар барилдана. Сандамэ-д: З-2 Аратоши В.Цэрэндорж, З-25 Дайонами Б.Ууганбаатар нар хүч үзэх бол Жониданд: Б-82-оос Садахикари Д.Наранцогт барилдах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан