ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Путин гэж хэн юм бэ
2000 онд Швейцарийн Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ирсэн Оросын төлөөлөгчдөөс яг энэ асуултыг Америкийн “Philadelphia Enquirer” сонины сэтгүүлч Труди Рубин асууж байсан түүхтэй. Путин анх удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байсан үе тул өрнөдийхөн төдийгүй дэлхий нийт ямар гээч хүн гараад ирэв ээ гэж сонирхож байсан юм. Гэтэл Оросыг төлөөлөн ирсэн тухайн үеийн Ерөнхий сайд Касьянов, шадар сайд Чубайс гэх мэт өндөр албан тушаалтнууд юу ч хариулалгүй дүмбийн суухыг харсан хүмүүс инээлдэж байлаа. Ерөнхий сайд нь хүртэл өөрийг нь томилсон хүн хэн болохыг нь мэддэггүй юу гээчийн жигтэй хүн бэ гэж гайхан инээлдсэн биз. Харин өнөөдөр энэ асуултыг хаана ч, хэнд ч тавьсан дуугүй дүмбийж суух хүн гарахгүй. Хариултыг нь үндсэндээ төрийн тэргүүн байх ёстой хүн, жинхэнэ лидер эсвэл дарангуйлагч, түрэмгийлэгч гэсэн өөр нэг хэсэгт хувааж болно.
Яагаад нэг хэсэг нь Путинийг жинхэнэ лидер, төрийн тэргүүн байх ёстой гэж үнэлээд, хүндлээд байгааг ойлгохын тулд түүнийг Ерөнхийлөгч болохын өмнөх Оросын болон дэлхийн байдлын талаар тайлбарлах хэрэгтэй байх.
Өмнө нь
Товчхондоо Путинээс өмнөх үеийн буюу Ельциний Орос орныг авлигад нэвт идэгдсэн, дээрмийн бүлэглэлүүд ба олигархиуд бүгдийг захирсан, өдөр болгон шахуу захиалгат аллага гардаг, гадаадын зээл тусламжаар төсвийн алдагдлаа нөхөж тэтгэвэр цалингаа өгдөг, олон улсын тавцанд нэр хүндээ алдсан, шинжлэх ухаан ба эдийн засаг, боловсрол, анагаах ухаан, батлан хамгаалах, аж үйлдвэр, санхүү гээд бүх л салбар нь гүн хямралд орсон, олон улсын тавцанд нэр хүндээ алдсан орон байсан гэвэл онц хэтрүүлэг болохгүй.
Үүн дээр дотоод улс төрийн хямрал нь дээд цэгтээ тулсан. Холбооны бүрэлдэхүүнд ордог Татарсан, Башкир зэрэг улс Москвагийн үгэнд орох дургүйн дээр Алс Дорнодын хязгаар, Архангельск муж зэрэг нь холбоон дотроо улс буюу “республик” гэсэн статустай болж, цаашлаад боломж гарвал тусгаар улс болж магадгүй гэсэн далд санаа явж байв. Калининградын хязгаар буюу Дэлхийн хоёрдугаар дайны дараа Оросын мэдэлд очсон Дорнод Прусс гэхэд тусгаар улс байгуулан салаад, Европын холбоонд нэгдэх нам байгуулагдан өрнөдөөс санхүүгийн дэмжлэг авахаар болчихсон байсан үе.
Энэ үед зарим нь Оросыг цөмийн зэвсэгтэй л болохоос бусад бүх үзүүлэлтээрээ Африкийн Зааны ясан эргийн улстай адил гэж хэлдэг байв.
Дэмжигчдийн үг
Ийм л үед Путин гарч ирсэн. Санкт-Петербургийн мэр агсан Собчакийн хүн гэхээс өөрөөр хэн ч мэдэхгүй түүнийг Ельцин өөрийн тойрон хүрээлэгчдийн ятгалгаар эхлээд Холбооны аюулгүй байдлын дарга, дараа нь Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Энэ үед Ельцин эгзэгтэй үед хэний ч санаанд оромгүй зөв шийдвэр гаргадаг гэдгээ харуулж, 1999 оны сүүлчийн өдөр албан тушаалаасаа огцорч, бүх эрх мэдлийг Путинд шилжүүлэв.
Путин Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа дотоодын самуун, салан тусгаарлах үзэл, олигархуудын засаглалыг таслан зогсоох шийдвэртэй арга хэмжээ авав. Олон жил үргэлжилсэн Чечений дайныг дуусгасан нь үүний нэг жишээ.
Оросын газар нутгийг холбооны тойрог болгон хувааж бүгдэд нь өөрийн төлөөний хүнээ томилон орон нутгийн эрх баригчдыг дуулгавартай болгов. Улс, хязгаар, мужуудын тэргүүнийг 1990-ээд онд иргэдийн шууд сонгуулиар сонгодог байв. Харамсалтай нь, ядуу зүдүү иргэд нь дээрмийн бүлэглэлүүд, олигархуудын мөнгөөр саналаа өгөөд тун олиггүй хүмүүсийг амбан захирагч, даргаар сонгодог байсан нь нууц биш. Иймд эдгээр албан тушаалд Ерөнхийлөгч хүн томилдог болгож өөрчлөв.
Олигархууд, өрнөдийн санхүүжүүлдэг нам, хөдөлгөөнийг бага багаар улс төрөөс шахан гаргалаа. Яг энэ үед Оросыг нөлөөллийн бүс болгоод хуваагаад авчихсан байсан олигархуудтэй зөрчилдөж эхэлсэн гэдэг. Ельциний үед авлига, хууль бус аргаар асар богино хугацаанд тэрбумтан болоод сайдаас эхлээд шүүгч, хотын дүүргийн дарга хүртэл бүгдийг мөнгөөр худалдаж аваад өөрт ашигтай шийдвэр гаргуулаад сурсан хүмүүстэй эвээр ярина гэдэг бараг байж боломгүй зүйл. Ийм нөхцөлд төр төмөр нүүртэй гэдгийг харуулахаас өөр аргагүй. Түүнийг ийм алхам хийхэд эгэл жирийн олон сая иргэн нь дэмжсэн үү? Мэдээж. Ходорковскийн хэргийн дараагаар олигархиуд цаашид бизнесээ явуулъя гэвэл төрийн хэрэгт хутгалдахгүй байсан нь дээр гэдгийг сайн ойлгосон гэж болно.
Олон улсын тавцанд нэр хүндээ сэргээхийн тулд эхлээд асар их гадаад өрийн асуудлыг шийдэх хэрэгтэй байлаа. Энэ үед дэлхийн зах зээл дээрх газрын тос, шатдаг хийн үнэ огцом нэмэгдсэн нь үүнд ихээхэн тус болсон. Ельциний үед баррель нь 25 ам.доллараас давж гардаггүй байсан газрын тосны үнэ нэмэгдсээр 2008 онд 147 ам.доллар хүрч дээд амжилт тогтоосон байдаг. Эндээс орж ирсэн асар их мөнгөөр Путин юун түрүүн хүнд хэцүү үед Өрнөдөөс зээлсэн олон арван тэрбумын өрөө хугацаанаас нь өмнө дарж, өрийн дарамтаас гарсан. 2000 онд 166 тэрбум ам.доллар байсан гадаад өр 2010 онд 28 тэрбум хүрч буурсан.
Төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийг хугацаандаа тавьдаг болсон төдийгүй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тэтгэврийн босгыг тогтоон тухай жилийн инфляцаас хамааруулан нэмдэг болгов. Сүйрэх шахаад байсан шинжлэх ухаан, боловсрол, анагаах ухаан гээд бүх салбарын санхүүжилтийг сэргээж амь оруулан эдгээр салбарын ажилтнуудын цалинг нэмсэн.
Компани, жижиг ба дунд бизнесийн салбараас авдаг байсан 50 гаруй төрлийн татвар суутгалыг эрс цөөлөн 10 гаруйг нь үлдээсэн гээд олон өөрчлөлт хийжээ.
Зохион байгуулалттай гэмт бүлэглэл, авлигатай тэмцэж эхэлснээр Зөвлөлт задран унаснаас хойш жил ирэх тусам нэмэгдсээр ирсэн гэмт хэргийн тоо Путинийг гарснаас хойш аажмаар буурч байна. 1990-ээд онд Орос руу ганзагын наймаа хийдэг байсан хүмүүс тэр үеийн дээрэм тонуул ямар байсныг сайн санаж байгаа байх. Авлигын асуудал одоо ч хурц хэвээр ч 90-ээд онд байсан шигээ улаам цайм байхаа больсон.
Сочийн Олимпын тоглолтыг амжилттай зохион байгуулж Оросыг спортын гүрэн гэсэн статусыг сэргээсэн. Оюутан залуусын Универсиадыг зохион байгуулсан, 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг нутагтаа явуулах эрх авсан.
2008 оны Гүрж Өмнөд Осетийн мөргөлдөөний үеэр тухайн үеийн Ерөнхийлөгч Медведевийн хамтаар цэргээ оруулан шаардлагатай гэж үзвэл эрх ашгаа зэвсгийн хүчээр хамгаална гэдгээ олон улсад харуулсан. Армийг цомхон, сүүлийн үеийн зэвсэг, техникээр тоноглогдсон, мэргэжлийн болгох өөрчлөлт явуулсан. Офицер, ахлагч нарын цалинг нэмсэн.
Үр дүнд нь 2000 оноос хойш Оросын ДНБ-ий хэмжээ хоёр дахин өсч, ядуурлын түвшин хоёр дахин буурсан, тогтвортой хөгжлийн гол тулгуур болсон дундаж давхарга бий болсон гээд жирийн иргэдийн амьдралд олон зүйл мэдрэгдсэн. Иймдээ ч олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар Путины рейтинг ямагт өндөр байсаар ирсэн юм. Задарч унах дээрээ тулаад байсан ядуу улсыг өдий зэргтэй болгосон гэж магтахад буруу нь юу байхав.
Шүүмжлэгчдийн үг
Шүүмжлэгчид нь Оросын улс төрийн сөрөг хүчнийхэн байгаа нь ойлгомжтой. Сөрөг хүчний нам хөдөлгөөн нь хэдий чинээ өрнөдөд ойр байна тэр хэмжээгээр шүүмжлэл нь хатуу. Жишээлэхэд, Путинийг Төрийн тэргүүн болсноос хойш Орос орны амьдрал улам доройтон батлан хамгаалахаас эхлээд санхүү хүртэл бүх л салбарт Ельциний үеийнхээс долоон дор байдал үүссэн гэдэг.
Газрын тосны үнэ өссөн тулдаа сохор азаар л зарим нэг өөрчлөлт хийсэн дүр үзүүлсэн гэцгээдэг.
Нефтийн экспортоос орж ирсэн мөнгийг эдийн засгаа улам хөгжүүлэх, чөлөөтэй болгох, төсвийг бүрдүүлэх нэмэлт эх үүсвэр болгоход зарцуулаагүй гэх шүүмжлэл бий. Үр дүнд нь Оросын эдийн засаг газрын тос, шатдаг хийн үнээс бараг зуун хувь шахуу хамааралтай хэвээр байна.
Орж ирсэн мөнгөөр жижиг ба дунд бизнесийг дэмжих зээл олгох, өндөр технологийн салбарыг хөгжүүлэх, чөлөөт өрсөлдөөнийг хөгжүүлэх зэрэгт зарцуулалгүй харин ч эсрэгээр хувийн компаниудыг худалдан авч зах зээл дэх төрийн өмчит компаниудыг улам нүсэр болгосон. Мөн болзошгүй эрсдэлээс сэргийлэх нөөц сангаа улам зузаатгахын оронд тэтгэвэр, тэтгэлэг, төрийн албан хаагчдын цалинг өсгөх гэх мэт нийгмийн халамжийн салбарт цацсан гэж буруутгаж байна.
Хүнд суртлын нүсэр аппарат бий болгосон, цагдаа, прокурор гэх мэт хүчний байгууллагуудын дарамтыг нэмэгдүүлснээр бизнес эрхлэгчид мафи, дээрмийн бүлэглэлүүдийн оронд төрийн албан хаагч, цагдаа, прокурорт татвар төлдөг болж төрийн рекэт бий болгосон гэх.
Гэхдээ хамгийн гол зэмлэл нь нэг хүний авторитар засаглал үүсгэн хувь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрх баригчдыг шүүмжлэх, өөр бодолтой байх эрхийг нь хаасан гэдэг шүүмжлэл хамгийн их гардаг. Үүний хамгийн тод жишээ болгож гурван удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон аргыг дурддаг. Үндсэн хуулийн дагуу нэг хүн хоёроос илүү удаа дараалан Ерөнхийлөгчийн алба хашихыг хориглодог. Гэхдээ нэг хугацаа алгасаад ахин сонгогдож болохгүй гэсэн заалт байдаггүй. Иймд Путин өөрийн залгамжлагчаар Медведевийг томилон нэг хугацаагаа өнгөрөөгөөд 2012 онд дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж ялснаар гурав дахь удаагаа Төрийн тэргүүн болсон юм. Ингэснээр түүнийг ардчиллын зарчмыг уландаа гишгэж ард олны итгэлийг хөсөрдүүллээ гэдэг. Харин үүний хариуд Путин ард олны итгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд, 2000 онд эхэлсэн ажлаа дуусгахын тулд ийм хувилбар сонгон авсан гэсэн хариу өгдөг. “Арабын хувьсгал” нэртэй өнгийн хувьсгалын ээлжит давалгаа Хойд Африк, Арабын хойгийн орнуудыг нөмрөөд байсан үе.
Ийм нөхцөлд ахиж сонгогдохгүй гэвэл Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөн эрс ширүүн болж, сөрөг хүчин үр дүнг нь эсэргүүцэн хувьсгал, үймээн дэгдээвэл өрнөдийн орнууд тэднийг дэмжиж үр дүнд нь Ливи, Сирид үүссэнтэй адил болж, буцаад 1990-ээд оны эмгэнэлтэй байдалд орох аюул байсан тул гурав дахь удаагаа сонгогдсон гэсэн тайлбар ч байдаг.
Мөн 3000 ба түүнээс дээш уншигчид, дагагчидтай блог, твиттер зэргийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд багтааж, хатуу чанд хяналт тогтоосон, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хараалын үг хэрэглэх хууль баталсан гээд ардчиллын тулгын чулууны нэг болох үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарласан гэж шүүмжилдэг.
“Pussy Riot” хамтлагийн хүүхнүүд Оросын үнэн алдартны гол сүмд дайран орж тахилын ширээнийх нь урд бүжиглэн, Путинийг хараасан дуу дуулсны хариуд хоёр жил хорих ял өгснийг Оросын төдийгүй Өрнөдийн улстөрч, одууд маш ихээр шүүмжилсэн. Путинийг муулсан дуу дуулаад хоёр жил хоригдоно гэдэг хэрээс хэтэрч байна гэсэн.
Литвиненког өөрийг нь шүүмжиллээ гэж цацраг идэвхит бодисоор хордуулсан гэж буруутгаад хордуулах ажиллагааг гардан хийлээ гэж өрнө дахин одоо хүртэл Путинийг шүүмжилсээр байна. Англичууд хордуулах ажлыг гардан хийсэн гэж сэжиглэсэн хүмүүсийг баривчлан нэн даруй Английн хууль сахиулах байгууллагуудад өгөхийг шаардсан. Оросын хуулинд иргэнээ гадаадын хууль хяналтын байгууллагуудад өгөхийг хориглосон байдаг гэсэн тайлбар өгөхөд тэр хамаагүй нэн даруй хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж байсан удаатай.
Өрнөдийн байр суурь
Гэхдээ Путиний хамгийн заналтай шүүмжлэгчид нь өрнөдийн улстөрчид. Зөвлөлт ба Америкийн хооронд байгуулсан ердийн зэвсэглэлийн хориглох гэрээнээс дангаар гарч байгаагаа мэдэгдэн зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ давалгаа үүсгэлээ гэсэн шүүмжлэл авсан юм. Хариуд нь, Путин энэ гэрээг бүр Зөвлөлтийн үед байгуулсан тул орчин үеийн шаардлагад нийцэхгүй. Зөвлөлт гэдэг улс нэгэнт байхгүй болсон тул Орос улс энэ гэрээнд баригдан ердийн зэвсэглэлээ хөгжүүлэхээс татгалзах боломжгүй гэсэн.
2003 онд Ирак руу дайрахыг шүүмжилсэн, “Арабын хувьсгал” –ын үеэр Ливийг бөмбөгдөхийг эсэргүүцсэн, Сирийн Засгийн газрын эсрэг хатуу арга хэмжээ авах гэхэд болиулсан гэж өрнөдийн улстөрчид Путинийг дарангуйлагчдыг өмгөөлөгч, дэлхий даяар ардчиллыг түгээхэд саад болж байгаа гол хүн болж хувирлаа гэсэн. Өөрөөр хэлбэл Саддам, Каддафи, Башар Асад гэсэн дарангуйлагчдыг өмөөрсөн гэж уурласан. Гүрж ба Өмнөд Осетийн дайны үеэр гүржүүдийг хэт их хүч хэрэглэсэн гэж буруутгадаг.
Орост насанд хүрээгүйчүүдэд ижил хүйстэн хоорондын харилцааг сурталчлахыг хориглосон хууль баталлаа гэж Америкаас эхлээд Польш хүртэл бүх л орнууд эрс шүүмжилсэн. Энэ хууль нь ижил хүйстнүүдийн эрхийг шамшигдуулж байна гээд Сочийн тоглолтыг цуцлах эсвэл өөр улс руу шилжүүлэхийг уриалж байсныг та санаж байгаа байх.
Одоо Украинд болж буй хэрэг явдалтай холбоотойгоор Путинийг “хайрлах хайр” дээд цэгтээ тулаад байгаа. Крымийн хойгийг зэвсгийн хүчээр эзлэн авсан, зүүн мужуудын салан тусгаарлагчдыг зэвсэг, мөнгөөр тэтгэж байна гэсэн зэмлэл өдөр болгон л гарч байна. Путинийг Украины талаар явуулж байгаа бодлогоо өөрчлөхөөс өөр аргагүй байдалд оруулахын тулд улс төр, эдийн засаг, санхүүгийн олон тооны хориг арга хэмжээ аваад байгаа. Одоо 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрхийг нь хураан авахыг уриалаад эхэллээ. Рейганыг Ерөнхийлөгч байхад Тагнуулын төв газрын захирлын тусгай зөвлөх, Үндэсний тагнуулын зөвлөлийн орлогч дарга зэрэг чухал албан тушаал хашиж байсан ноён Герберт Мейер Путинийг Төрийн тэргүүнээс буулгах замаар Украины асуудлыг нэг мөр шийдэх өвөрмөц санал дэвшүүлсэн юм.
Мейер нь Путинийг дэлхий даяар энх тайванд хамгийн их аюул учруулж байгаа адгийн шаар, алдаагаа ухамсарлах чадваргүй өөдгүй хүн тул нэгмөр үгүй хийх нь хамгийн зөв гэжээ. Гэхдээ Америк, Европ оролцох хэрэггүй, харин Путинийг дэмжиж байгаа олигархиуд устгах ёстой гэнэ. Үүний тулд эдгээр олигархиудын эсрэг хамгийн хатуу ширүүн хориг арга хэмжээ авах хэрэгтэй. Өрнөдийн орнуудад байгаа орд харшаараа орох боломжгүй болгох, картыг нь түгжих, онгоцыг нь нутагтаа буухыг хориглох зэрэг хатуу арга хэмжээ авахтай зэрэгцэн Путин үгүй болвол энэ бүхэн буцаад хэвэндээ орно гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй юм байна.
Ингэвэл орос олигархиуд Украинаас болж тансаг хээнцэр амьдрал, орд харшаасаа салахыг, их хэмжээний алдагдал хүлээхийг хүсэхгүй тул Путиний эсрэг янз бүрийн хуйвалдаан зохиож арга хэмжээ авах аж. Мейерийн бодлоор ямар арга хэмжээ авах нь хамаагүй. Путинийг тайван хуйвалдаанаар огцруулаад тэтгэвэрт гаргавал болж байна. Дагзанд нь сум зоогоод тэргэнцэр дээр түрээд Кремлиэс гаргасан ч болно. Үгүй бол Куба, Венесуэль гэх мэт улсад айлчлаад буцах замд нь гэнэт пуужин барьсан хэн нь мэдэгдэхгүй босогчид таарсан ч хамаагүй гэнэ.
Хэрэв Оросын Холбооны аюулгүй байдлын албанд ажиллаж байсан өндөр албан тушаалын хүн Обамаг устгах төлөвлөгөө гээд яг ийм агуулгатай нийтлэл бичиж гаргасан бол Америк, гэлтгүй Европ даяар ямар их дуулиан шуугиан үүсэх байсныг төсөөлөхөд бэрх. Гэхдээ Америк дэлхийн №1 улс болохоор хэн ч юу ч хэлээгүй.
Путинийг яаж ч муулж, магтлаа гээд ямар ч байсан ХХ зууны сүүл, ХХI зууны эхний хагасын хамгийн хурц, олноос онцгой төрийн тэргүүн гэдэгтэй бүгд санал нийлэх байх.
Bi huvidaa ardchilsan nam garsand bayrlasan. Oor hun enhbayr, baterdene nar bolon Man nam garsan bol odiid ene uls er n haashaa yvah baisan bol..
elbegdorj yronhiilogch ichdegguin bhda busad ornii yronhiilogchdos. ulsiin yronhilogch ym bol ulsa aytahain avad yvj chadku.
Манайд ийм удирдагч нар хэрэгтэй. Одоогийн алиа салбадай онигооний эзэд, шуналын туламнууд зайл зайл. Бугдийнх нь духанд сум зоовол таарна.
Aguu udirdagch gej hiij bga uildlees haragddag. Europe USA g gants chichruulj bga Hun. Ula orno heze avch yavj chadna shu gej bugded ni slaaavch ugsun gants udirdagch
ìàíàéä ë èéì óäèðäàã÷ ëèäåð áàéõã¿é äýã. Ìóíäàã
БАРУУНЫХАН ОРОС ОРНООР ТОГЛОХЫГ ЇЗЭН ЯДДАГ ХЇН
хөөрхий дөө сүүлдээ муулах гээд сайлаад л дуусах шив дээ. Арга ч үгүй биз дээ.
ОРОС ОРНЫ БОЛОМЖИД ДЭЭД ЗЭРГЭЭР ИТГЭДЭГ БАРУУНЫХНЫГ БАС МАШ САЙН МЭДДЭГ ХЇН
2000 онд Швейцарийн Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ирсэн Оросын төлөөлөгчдөөс яг энэ асуултыг Америкийн “Philadelphia Enquirer” сонины сэтгүүлч Труди Рубин асууж байсан түүхтэй. Путин анх удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байсан үе тул өрнөдийхөн төдийгүй дэлхий нийт ямар гээч хүн гараад ирэв ээ гэж сонирхож байсан юм. Гэтэл Оросыг төлөөлөн ирсэн тухайн үеийн Ерөнхий сайд Касьянов, шадар сайд Чубайс гэх мэт өндөр албан тушаалтнууд юу ч хариулалгүй дүмбийн суухыг харсан хүмүүс инээлдэж байлаа. Ерөнхий сайд нь хүртэл өөрийг нь томилсон хүн хэн болохыг нь мэддэггүй юу гээчийн жигтэй хүн бэ гэж гайхан инээлдсэн биз. Харин өнөөдөр энэ асуултыг хаана ч, хэнд ч тавьсан дуугүй дүмбийж суух хүн гарахгүй. Хариултыг нь үндсэндээ төрийн тэргүүн байх ёстой хүн, жинхэнэ лидер эсвэл дарангуйлагч, түрэмгийлэгч гэсэн өөр нэг хэсэгт хувааж болно.Яагаад нэг хэсэг нь Путинийг жинхэнэ лидер, төрийн тэргүүн байх ёстой гэж үнэлээд, хүндлээд байгааг ойлгохын тулд түүнийг Ерөнхийлөгч болохын өмнөх Оросын болон дэлхийн байдлын талаар тайлбарлах хэрэгтэй байх.
Өмнө нь
Товчхондоо Путинээс өмнөх үеийн буюу Ельциний Орос орныг авлигад нэвт идэгдсэн, дээрмийн бүлэглэлүүд ба олигархиуд бүгдийг захирсан, өдөр болгон шахуу захиалгат аллага гардаг, гадаадын зээл тусламжаар төсвийн алдагдлаа нөхөж тэтгэвэр цалингаа өгдөг, олон улсын тавцанд нэр хүндээ алдсан, шинжлэх ухаан ба эдийн засаг, боловсрол, анагаах ухаан, батлан хамгаалах, аж үйлдвэр, санхүү гээд бүх л салбар нь гүн хямралд орсон, олон улсын тавцанд нэр хүндээ алдсан орон байсан гэвэл онц хэтрүүлэг болохгүй.
Үүн дээр дотоод улс төрийн хямрал нь дээд цэгтээ тулсан. Холбооны бүрэлдэхүүнд ордог Татарсан, Башкир зэрэг улс Москвагийн үгэнд орох дургүйн дээр Алс Дорнодын хязгаар, Архангельск муж зэрэг нь холбоон дотроо улс буюу “республик” гэсэн статустай болж, цаашлаад боломж гарвал тусгаар улс болж магадгүй гэсэн далд санаа явж байв. Калининградын хязгаар буюу Дэлхийн хоёрдугаар дайны дараа Оросын мэдэлд очсон Дорнод Прусс гэхэд тусгаар улс байгуулан салаад, Европын холбоонд нэгдэх нам байгуулагдан өрнөдөөс санхүүгийн дэмжлэг авахаар болчихсон байсан үе.
Энэ үед зарим нь Оросыг цөмийн зэвсэгтэй л болохоос бусад бүх үзүүлэлтээрээ Африкийн Зааны ясан эргийн улстай адил гэж хэлдэг байв.
Дэмжигчдийн үг
Ийм л үед Путин гарч ирсэн. Санкт-Петербургийн мэр агсан Собчакийн хүн гэхээс өөрөөр хэн ч мэдэхгүй түүнийг Ельцин өөрийн тойрон хүрээлэгчдийн ятгалгаар эхлээд Холбооны аюулгүй байдлын дарга, дараа нь Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Энэ үед Ельцин эгзэгтэй үед хэний ч санаанд оромгүй зөв шийдвэр гаргадаг гэдгээ харуулж, 1999 оны сүүлчийн өдөр албан тушаалаасаа огцорч, бүх эрх мэдлийг Путинд шилжүүлэв.
Путин Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа дотоодын самуун, салан тусгаарлах үзэл, олигархуудын засаглалыг таслан зогсоох шийдвэртэй арга хэмжээ авав. Олон жил үргэлжилсэн Чечений дайныг дуусгасан нь үүний нэг жишээ.
Оросын газар нутгийг холбооны тойрог болгон хувааж бүгдэд нь өөрийн төлөөний хүнээ томилон орон нутгийн эрх баригчдыг дуулгавартай болгов. Улс, хязгаар, мужуудын тэргүүнийг 1990-ээд онд иргэдийн шууд сонгуулиар сонгодог байв. Харамсалтай нь, ядуу зүдүү иргэд нь дээрмийн бүлэглэлүүд, олигархуудын мөнгөөр саналаа өгөөд тун олиггүй хүмүүсийг амбан захирагч, даргаар сонгодог байсан нь нууц биш. Иймд эдгээр албан тушаалд Ерөнхийлөгч хүн томилдог болгож өөрчлөв.
Олигархууд, өрнөдийн санхүүжүүлдэг нам, хөдөлгөөнийг бага багаар улс төрөөс шахан гаргалаа. Яг энэ үед Оросыг нөлөөллийн бүс болгоод хуваагаад авчихсан байсан олигархуудтэй зөрчилдөж эхэлсэн гэдэг. Ельциний үед авлига, хууль бус аргаар асар богино хугацаанд тэрбумтан болоод сайдаас эхлээд шүүгч, хотын дүүргийн дарга хүртэл бүгдийг мөнгөөр худалдаж аваад өөрт ашигтай шийдвэр гаргуулаад сурсан хүмүүстэй эвээр ярина гэдэг бараг байж боломгүй зүйл. Ийм нөхцөлд төр төмөр нүүртэй гэдгийг харуулахаас өөр аргагүй. Түүнийг ийм алхам хийхэд эгэл жирийн олон сая иргэн нь дэмжсэн үү? Мэдээж. Ходорковскийн хэргийн дараагаар олигархиуд цаашид бизнесээ явуулъя гэвэл төрийн хэрэгт хутгалдахгүй байсан нь дээр гэдгийг сайн ойлгосон гэж болно.
Олон улсын тавцанд нэр хүндээ сэргээхийн тулд эхлээд асар их гадаад өрийн асуудлыг шийдэх хэрэгтэй байлаа. Энэ үед дэлхийн зах зээл дээрх газрын тос, шатдаг хийн үнэ огцом нэмэгдсэн нь үүнд ихээхэн тус болсон. Ельциний үед баррель нь 25 ам.доллараас давж гардаггүй байсан газрын тосны үнэ нэмэгдсээр 2008 онд 147 ам.доллар хүрч дээд амжилт тогтоосон байдаг. Эндээс орж ирсэн асар их мөнгөөр Путин юун түрүүн хүнд хэцүү үед Өрнөдөөс зээлсэн олон арван тэрбумын өрөө хугацаанаас нь өмнө дарж, өрийн дарамтаас гарсан. 2000 онд 166 тэрбум ам.доллар байсан гадаад өр 2010 онд 28 тэрбум хүрч буурсан.
Төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийг хугацаандаа тавьдаг болсон төдийгүй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тэтгэврийн босгыг тогтоон тухай жилийн инфляцаас хамааруулан нэмдэг болгов. Сүйрэх шахаад байсан шинжлэх ухаан, боловсрол, анагаах ухаан гээд бүх салбарын санхүүжилтийг сэргээж амь оруулан эдгээр салбарын ажилтнуудын цалинг нэмсэн.
Компани, жижиг ба дунд бизнесийн салбараас авдаг байсан 50 гаруй төрлийн татвар суутгалыг эрс цөөлөн 10 гаруйг нь үлдээсэн гээд олон өөрчлөлт хийжээ.
Зохион байгуулалттай гэмт бүлэглэл, авлигатай тэмцэж эхэлснээр Зөвлөлт задран унаснаас хойш жил ирэх тусам нэмэгдсээр ирсэн гэмт хэргийн тоо Путинийг гарснаас хойш аажмаар буурч байна. 1990-ээд онд Орос руу ганзагын наймаа хийдэг байсан хүмүүс тэр үеийн дээрэм тонуул ямар байсныг сайн санаж байгаа байх. Авлигын асуудал одоо ч хурц хэвээр ч 90-ээд онд байсан шигээ улаам цайм байхаа больсон.
Сочийн Олимпын тоглолтыг амжилттай зохион байгуулж Оросыг спортын гүрэн гэсэн статусыг сэргээсэн. Оюутан залуусын Универсиадыг зохион байгуулсан, 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг нутагтаа явуулах эрх авсан.
2008 оны Гүрж Өмнөд Осетийн мөргөлдөөний үеэр тухайн үеийн Ерөнхийлөгч Медведевийн хамтаар цэргээ оруулан шаардлагатай гэж үзвэл эрх ашгаа зэвсгийн хүчээр хамгаална гэдгээ олон улсад харуулсан. Армийг цомхон, сүүлийн үеийн зэвсэг, техникээр тоноглогдсон, мэргэжлийн болгох өөрчлөлт явуулсан. Офицер, ахлагч нарын цалинг нэмсэн.
Үр дүнд нь 2000 оноос хойш Оросын ДНБ-ий хэмжээ хоёр дахин өсч, ядуурлын түвшин хоёр дахин буурсан, тогтвортой хөгжлийн гол тулгуур болсон дундаж давхарга бий болсон гээд жирийн иргэдийн амьдралд олон зүйл мэдрэгдсэн. Иймдээ ч олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар Путины рейтинг ямагт өндөр байсаар ирсэн юм. Задарч унах дээрээ тулаад байсан ядуу улсыг өдий зэргтэй болгосон гэж магтахад буруу нь юу байхав.
Шүүмжлэгчдийн үг
Шүүмжлэгчид нь Оросын улс төрийн сөрөг хүчнийхэн байгаа нь ойлгомжтой. Сөрөг хүчний нам хөдөлгөөн нь хэдий чинээ өрнөдөд ойр байна тэр хэмжээгээр шүүмжлэл нь хатуу. Жишээлэхэд, Путинийг Төрийн тэргүүн болсноос хойш Орос орны амьдрал улам доройтон батлан хамгаалахаас эхлээд санхүү хүртэл бүх л салбарт Ельциний үеийнхээс долоон дор байдал үүссэн гэдэг.
Газрын тосны үнэ өссөн тулдаа сохор азаар л зарим нэг өөрчлөлт хийсэн дүр үзүүлсэн гэцгээдэг.
Нефтийн экспортоос орж ирсэн мөнгийг эдийн засгаа улам хөгжүүлэх, чөлөөтэй болгох, төсвийг бүрдүүлэх нэмэлт эх үүсвэр болгоход зарцуулаагүй гэх шүүмжлэл бий. Үр дүнд нь Оросын эдийн засаг газрын тос, шатдаг хийн үнээс бараг зуун хувь шахуу хамааралтай хэвээр байна.
Орж ирсэн мөнгөөр жижиг ба дунд бизнесийг дэмжих зээл олгох, өндөр технологийн салбарыг хөгжүүлэх, чөлөөт өрсөлдөөнийг хөгжүүлэх зэрэгт зарцуулалгүй харин ч эсрэгээр хувийн компаниудыг худалдан авч зах зээл дэх төрийн өмчит компаниудыг улам нүсэр болгосон. Мөн болзошгүй эрсдэлээс сэргийлэх нөөц сангаа улам зузаатгахын оронд тэтгэвэр, тэтгэлэг, төрийн албан хаагчдын цалинг өсгөх гэх мэт нийгмийн халамжийн салбарт цацсан гэж буруутгаж байна.
Хүнд суртлын нүсэр аппарат бий болгосон, цагдаа, прокурор гэх мэт хүчний байгууллагуудын дарамтыг нэмэгдүүлснээр бизнес эрхлэгчид мафи, дээрмийн бүлэглэлүүдийн оронд төрийн албан хаагч, цагдаа, прокурорт татвар төлдөг болж төрийн рекэт бий болгосон гэх.
Гэхдээ хамгийн гол зэмлэл нь нэг хүний авторитар засаглал үүсгэн хувь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрх баригчдыг шүүмжлэх, өөр бодолтой байх эрхийг нь хаасан гэдэг шүүмжлэл хамгийн их гардаг. Үүний хамгийн тод жишээ болгож гурван удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон аргыг дурддаг. Үндсэн хуулийн дагуу нэг хүн хоёроос илүү удаа дараалан Ерөнхийлөгчийн алба хашихыг хориглодог. Гэхдээ нэг хугацаа алгасаад ахин сонгогдож болохгүй гэсэн заалт байдаггүй. Иймд Путин өөрийн залгамжлагчаар Медведевийг томилон нэг хугацаагаа өнгөрөөгөөд 2012 онд дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж ялснаар гурав дахь удаагаа Төрийн тэргүүн болсон юм. Ингэснээр түүнийг ардчиллын зарчмыг уландаа гишгэж ард олны итгэлийг хөсөрдүүллээ гэдэг. Харин үүний хариуд Путин ард олны итгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд, 2000 онд эхэлсэн ажлаа дуусгахын тулд ийм хувилбар сонгон авсан гэсэн хариу өгдөг. “Арабын хувьсгал” нэртэй өнгийн хувьсгалын ээлжит давалгаа Хойд Африк, Арабын хойгийн орнуудыг нөмрөөд байсан үе.
Ийм нөхцөлд ахиж сонгогдохгүй гэвэл Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөн эрс ширүүн болж, сөрөг хүчин үр дүнг нь эсэргүүцэн хувьсгал, үймээн дэгдээвэл өрнөдийн орнууд тэднийг дэмжиж үр дүнд нь Ливи, Сирид үүссэнтэй адил болж, буцаад 1990-ээд оны эмгэнэлтэй байдалд орох аюул байсан тул гурав дахь удаагаа сонгогдсон гэсэн тайлбар ч байдаг.
Мөн 3000 ба түүнээс дээш уншигчид, дагагчидтай блог, твиттер зэргийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд багтааж, хатуу чанд хяналт тогтоосон, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хараалын үг хэрэглэх хууль баталсан гээд ардчиллын тулгын чулууны нэг болох үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарласан гэж шүүмжилдэг.
“Pussy Riot” хамтлагийн хүүхнүүд Оросын үнэн алдартны гол сүмд дайран орж тахилын ширээнийх нь урд бүжиглэн, Путинийг хараасан дуу дуулсны хариуд хоёр жил хорих ял өгснийг Оросын төдийгүй Өрнөдийн улстөрч, одууд маш ихээр шүүмжилсэн. Путинийг муулсан дуу дуулаад хоёр жил хоригдоно гэдэг хэрээс хэтэрч байна гэсэн.
Литвиненког өөрийг нь шүүмжиллээ гэж цацраг идэвхит бодисоор хордуулсан гэж буруутгаад хордуулах ажиллагааг гардан хийлээ гэж өрнө дахин одоо хүртэл Путинийг шүүмжилсээр байна. Англичууд хордуулах ажлыг гардан хийсэн гэж сэжиглэсэн хүмүүсийг баривчлан нэн даруй Английн хууль сахиулах байгууллагуудад өгөхийг шаардсан. Оросын хуулинд иргэнээ гадаадын хууль хяналтын байгууллагуудад өгөхийг хориглосон байдаг гэсэн тайлбар өгөхөд тэр хамаагүй нэн даруй хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж байсан удаатай.
Өрнөдийн байр суурь
Гэхдээ Путиний хамгийн заналтай шүүмжлэгчид нь өрнөдийн улстөрчид. Зөвлөлт ба Америкийн хооронд байгуулсан ердийн зэвсэглэлийн хориглох гэрээнээс дангаар гарч байгаагаа мэдэгдэн зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ давалгаа үүсгэлээ гэсэн шүүмжлэл авсан юм. Хариуд нь, Путин энэ гэрээг бүр Зөвлөлтийн үед байгуулсан тул орчин үеийн шаардлагад нийцэхгүй. Зөвлөлт гэдэг улс нэгэнт байхгүй болсон тул Орос улс энэ гэрээнд баригдан ердийн зэвсэглэлээ хөгжүүлэхээс татгалзах боломжгүй гэсэн.
2003 онд Ирак руу дайрахыг шүүмжилсэн, “Арабын хувьсгал” –ын үеэр Ливийг бөмбөгдөхийг эсэргүүцсэн, Сирийн Засгийн газрын эсрэг хатуу арга хэмжээ авах гэхэд болиулсан гэж өрнөдийн улстөрчид Путинийг дарангуйлагчдыг өмгөөлөгч, дэлхий даяар ардчиллыг түгээхэд саад болж байгаа гол хүн болж хувирлаа гэсэн. Өөрөөр хэлбэл Саддам, Каддафи, Башар Асад гэсэн дарангуйлагчдыг өмөөрсөн гэж уурласан. Гүрж ба Өмнөд Осетийн дайны үеэр гүржүүдийг хэт их хүч хэрэглэсэн гэж буруутгадаг.
Орост насанд хүрээгүйчүүдэд ижил хүйстэн хоорондын харилцааг сурталчлахыг хориглосон хууль баталлаа гэж Америкаас эхлээд Польш хүртэл бүх л орнууд эрс шүүмжилсэн. Энэ хууль нь ижил хүйстнүүдийн эрхийг шамшигдуулж байна гээд Сочийн тоглолтыг цуцлах эсвэл өөр улс руу шилжүүлэхийг уриалж байсныг та санаж байгаа байх.
Одоо Украинд болж буй хэрэг явдалтай холбоотойгоор Путинийг “хайрлах хайр” дээд цэгтээ тулаад байгаа. Крымийн хойгийг зэвсгийн хүчээр эзлэн авсан, зүүн мужуудын салан тусгаарлагчдыг зэвсэг, мөнгөөр тэтгэж байна гэсэн зэмлэл өдөр болгон л гарч байна. Путинийг Украины талаар явуулж байгаа бодлогоо өөрчлөхөөс өөр аргагүй байдалд оруулахын тулд улс төр, эдийн засаг, санхүүгийн олон тооны хориг арга хэмжээ аваад байгаа. Одоо 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрхийг нь хураан авахыг уриалаад эхэллээ. Рейганыг Ерөнхийлөгч байхад Тагнуулын төв газрын захирлын тусгай зөвлөх, Үндэсний тагнуулын зөвлөлийн орлогч дарга зэрэг чухал албан тушаал хашиж байсан ноён Герберт Мейер Путинийг Төрийн тэргүүнээс буулгах замаар Украины асуудлыг нэг мөр шийдэх өвөрмөц санал дэвшүүлсэн юм.
Мейер нь Путинийг дэлхий даяар энх тайванд хамгийн их аюул учруулж байгаа адгийн шаар, алдаагаа ухамсарлах чадваргүй өөдгүй хүн тул нэгмөр үгүй хийх нь хамгийн зөв гэжээ. Гэхдээ Америк, Европ оролцох хэрэггүй, харин Путинийг дэмжиж байгаа олигархиуд устгах ёстой гэнэ. Үүний тулд эдгээр олигархиудын эсрэг хамгийн хатуу ширүүн хориг арга хэмжээ авах хэрэгтэй. Өрнөдийн орнуудад байгаа орд харшаараа орох боломжгүй болгох, картыг нь түгжих, онгоцыг нь нутагтаа буухыг хориглох зэрэг хатуу арга хэмжээ авахтай зэрэгцэн Путин үгүй болвол энэ бүхэн буцаад хэвэндээ орно гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй юм байна.
Ингэвэл орос олигархиуд Украинаас болж тансаг хээнцэр амьдрал, орд харшаасаа салахыг, их хэмжээний алдагдал хүлээхийг хүсэхгүй тул Путиний эсрэг янз бүрийн хуйвалдаан зохиож арга хэмжээ авах аж. Мейерийн бодлоор ямар арга хэмжээ авах нь хамаагүй. Путинийг тайван хуйвалдаанаар огцруулаад тэтгэвэрт гаргавал болж байна. Дагзанд нь сум зоогоод тэргэнцэр дээр түрээд Кремлиэс гаргасан ч болно. Үгүй бол Куба, Венесуэль гэх мэт улсад айлчлаад буцах замд нь гэнэт пуужин барьсан хэн нь мэдэгдэхгүй босогчид таарсан ч хамаагүй гэнэ.
Хэрэв Оросын Холбооны аюулгүй байдлын албанд ажиллаж байсан өндөр албан тушаалын хүн Обамаг устгах төлөвлөгөө гээд яг ийм агуулгатай нийтлэл бичиж гаргасан бол Америк, гэлтгүй Европ даяар ямар их дуулиан шуугиан үүсэх байсныг төсөөлөхөд бэрх. Гэхдээ Америк дэлхийн №1 улс болохоор хэн ч юу ч хэлээгүй.
Путинийг яаж ч муулж, магтлаа гээд ямар ч байсан ХХ зууны сүүл, ХХI зууны эхний хагасын хамгийн хурц, олноос онцгой төрийн тэргүүн гэдэгтэй бүгд санал нийлэх байх.
0 Сэтгэгдэл
монгол
Ер нь бол Энхбаяр тэргүүтэнгүүд арай л дэндүү байсан шүү. Хүмүүс мартах нь амархан юм л даа. АН-ынхан идэж уух нь ил шахуу юм. нүдэн дээр томроод, МАН-ийн энд тэнд яам тамганд байсан нөхдүүд 570, 200 уначихаад дайрчих гээд явах юм. Тааралдаад юу хийж байна даа гэхэд гудамжинд гэх юм. Монголын "гудамж" тансаг болциин биш үү.
2014.09.04
2014.09.04
2014.09.03
2014.09.03
2014.09.03
2014.09.03
2014.09.03
2014.09.03
2014.09.03






















