ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
В.Путины айлчлалын хүрээнд гарын үсэг зурсан баримт бичгүүд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын албан ёсны хэлэлцээ дуусахад хоёр талын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга болон албаны хүмүүс дараах 15 баримт бичигт гарын үсэг зурлаа. Эдгээр баримт бичгийн үр дүнг бараг зогсоод буй хоёр талын харилцааг идэвхжүүлэх, ялангуяа эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлэхэд чиглэж буйг талууд онцолж байлаа.
1. Иргэдийн харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр. Хоёр орны иргэд харилцан зорчихдоо 30 хоногоос илүүгүй хугацаатай бол виз авах гэж хүлээдэг байдал үгүй болж буй юм.
2. Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр.
3. Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх журмын тухай гүйцэтгэх протокол.
4. Ойг гал түймрээс хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр.
5. Монгол Улсын Хууль зүйн яам, ОХУ-ын Хууль зүйн яам хоорондын хамтын ажиллагааны тухайхэлэлцээр.
6. Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, ОХУ-ын Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг. Үүгээр Барилгын салбарын норматив баримт бичгийг евро стандартад нийцүүлж буй ОХУ-ын туршлагаас Монголд нутагшуулж, Барилгын зураг төсөл боловсруулах, эрдэм шинжилгээ хийж, оюутан мэргэжилтэн солилцож, орон сууцны барилгын хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохиролцов.
7. Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, ОХУ-ын Тээврийн яам хоорондын санамж бичиг.
8. Монгол Улсын Зам, тээврийн яам болон ОХУ-ын “Оросын төмөр зам” НХН хоорондын Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр. Үүнд, УБТЗ-ыг цахилгаанжсан, хос шугамтай болгож, тээн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмнэ, Эрдэнэтээс цааш Завхан аймгийн Арц боомт хүртэл төмөр зам барина, Монголын баруун хилээр төмөр замын коридор нээх ажилд хамтарч БНСУ-ын Ражин боомтыг ОХУ-тай хамтран эзэмшихээ нотоллоо.
9. Монгол-Оросын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам болон ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам хоорондын хамтран ажиллах тухай санамж бичиг.
10. Монгол Улсын иргэдийг газрын тосны “Роснефть” НХН-ийн түнш дээд сургуульд суралцахыг дэмжих тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, газрын тосны “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын хэлэлцээр.
11. Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай протокол.
12. Монгол Улсын Сангийн яам болон Холбооны төрийн сан /Оросын төрийн сан/ хоорондын техникийн хамтын ажиллагааны санамж бичиг.
13. Монгол Улсын Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний алба хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг.
14. Монгол Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, ОХУ-ын “Россия сегодня” Олон улсын мэдээллийн агентлагийн хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг.
15. “МИАТ” ХК болон “Аэрофлот” компани хоорондын хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг багтаж байна. Уг санамж бичгийн хүрээнд хоёр талын нислэгийн тоо, чиглэлийг нэмэх аж.
za za ashgui dee

0 Сэтгэгдэл
2014.09.04