Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Спорт явган аялалын шигшээ тэмцээн болно

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нийслэлийн Иргэдийн спортын гуравдугаар наадам Улаанбаатар хотноо болж байна. Наадмыг хороодын хэсгийн тэмцээн, хороодын сонгон шалгаруулах тэмцээн, дүүргийн бүсийн тэмцээн, дүүргийн аварга шалгаруулах Нийслэлийн аварга шалгаруулах гэсэн 5 үе шаттай нийслэлийн иргэдийн дунд зохион байгуулж байна.
 
 Шигтээ тэмцээний эхний тэмцээн болох Спорт явган аялалын шигшээ тэмцээн 2014 оны 09 дүгээр сарын 06-ны бямба гарагт Чингисийн талбайгаас Богд хан уулын оргил Цэцээ гүний чиглэлд болох юм байна. Энэхүү тэмцээнд дүүрэг бүрээс шалгарсан 6 хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй, эмэгтэй нэг, нэг багийн гишүүд явганаар 20 км, автомашинаар ирж очих 20 км замыг туулах юм.
 
Шигшээ тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 04-ний өдрийн 15:00 цагаас Нийслэлийн Биеийн тамир, спортын газарт болох бөгөөд шалгарсан багуудын дасгалжуулагчид заавал ирж оролцон, шигшээ тэмцээний оноолттой өөрийн биеэр танилцах юм байна.

Тэмцээнийг аялах явц, үүргэвч, цугларалт, ирц, сахилга бат, зохион байгуулалт, байгаль болон отгийн ариун цэвэр, багийн болон хувийн бэлтгэл, эмийн сан зэрэг үзүүлэлтүүд, азимут, хөгжилтэй буухиа, дартс гэсэн төрлүүдээр зохиож нийлбэр дүнгээр багуудыг байр эзлүүлжээ гэж Нийслэлийн Биеийн тамир,спортын газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан