Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
В.Путиний айлчлалыг барууны хэвлэлүүд юу гэж үзэв
Өчигдөр манай улсад ажлын айлчлал хийгээд буцсан хойд хөршийн төрийн тэргүүн В.Путиний айлчлалын талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ерөнхийдөө албаны мэдээлэл хүргэсний дотор зарим онцлох нийтлэлүүд дараах мэдээллийн хэрэгслүүдээр гарчээ.

Ройтерс

Оросын Ерөнхийлөгч В.Путин Токиог эмзэглүүлэх эрсдлийг үл тоон “1939 онд Японы армийг дарсан явдал нь Монгол-Оросын харилцааны үндэс суурь болж өгсөн” хэмээн тэмдэглэлээ. Номхон далайн дөрвөн ч арал дээр газар нутгийн маргаантай байдаг Япон улс Украины хэрэг явдлаас үүдэн Орост хориг тавьсан барууны орнуудтай нэгдсэн билээ. “Өнөөдөр бид Халхын голын байлдааны хамтарсан ялалтын 75 жилийн ойгоо тэмдэглэж байна. Өнгөрсөн үеийн түүхэн дурсамж, баатарлаг үйл явдлууд Орос-Монголын харилцааны бат бөх суурь болсон юм” хэмээн В.Путин хэллээ.
Аль-Жазира
Украины асуудал толгойны өвчин болсон хэвээр байгаа энэ үед Оросын Ерөнхийлөгч В.Путин Орос-Монголын харилцаагаа баталгаажуулахаар Монголд буугаад мордлоо. Эхнээсээ дуусах хүртлээ ердөө зургаан цаг л үргэлжилсэн боловч Украины нөхцөл байдал эгзэгтэй, дээр нь барууны орнуудын тавьсан хоригоос болж дотооддоо нэр хүнд нь унаж магадгүй болоод байгаа ийм үед яах гэж ингэж яршиг төвөг удан төдий л чухал биш хөршийндөө айлчлах болов гэсэн асуулт гарч ирж байна. Гэвч нарийн бодоод үзвэл өнөөгийн дарамттай нөхцөл байдал нь Путинийг ач холбогдол багатай хөрш рүүгээ анхаарахад хүргэжээ. Украинд үүссэн нөхцөл байдал нь Орос ойрын хөршүүд рүүгээр илүү анхаарахад хүргэсэн байх гэж Монголын Шинжлэх ухааны академийн олон улс судлалын хүрээлэн дэх Орос судлаач, профессор Д.Алтай хэлж байна.
Вашингтон Пост
Украин дахь  хэрэг явдлаас үүдэн Вашингтон, НАТО-той харилцаа нь ширүүсээд байгаа Оросын Ерөнхийлөгч В.Путин эртний нөхөрсөг хөршийндөө таван цагийн ажлын айлчлал хийлээ. Худалдааа эргэлтээ нэмэгдүүлэх, транзит холбоогоо сайжруулах зэргээр яриа хэлэлцээ хийсэн айлчлалын үеэр 13 баримт бичигт гарын үсэг зурсан юм. Хүйтэн дайны үед Монголыг хатуу хянаж байсан Москва одоо ч тус улсад нөлөөгөө хадгалсан хэвээр. Монгол улсын бензин шатахуун, цахилгаан эрчим хүчний хэрэглээний дийлэнх хувь нь Оросоос хамааралтай.
Барууны орнуудын хөрөнгө оруулалт буурч буй энэ  үед Монгол улс эдийн засгаа тэтгэхийн тулд Орос, Хятад хоёр хөршөө гэх хандлага ажиглагдаж байна.  Гэхдээ бас үүний зэрэгцээ АНУ, болон бусад улстай ч харилцаагаа хэвээр хадгалахыг хичээж байна.
Хятадын Си Зиньпиний айлчлалаас хэдхэн хоногийн дараа болж буй Путиний айлчлал нь цаашид Монголын эдийн засгийн хөгжилд хөршүүдийнх нь үзүүлэх нөлөө, ач холбогдол нэмэгдэхийн нэг илрэл гэж Мэдээлэл аналитикийн IHS төвийн Монгол судлаач Нил Эшдон хэлж байна. Тэрээр мөн хэлэхдээ “Украины хэрэг мандахаас ч өмнө Путин дорно дахины орнуудтай харилцаагаа сайжруулах арга замыг эрэлхийлэх болсон. Тогтвортой, эрсдэл багатай хөрш улсын хувьд Оросын өмнөд зүг рүү чиглэсэн экспортын гол транзит хийх чиглэл нь Монгол болох стратегийн чухал үүрэгтэй” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
ЯПОНЫГ ЯЛХАД МОНГОЛЧУУД ИХ ТУСАЛСАН ЮМ ГЭСЭЭР БИДНИЙГ ЯПОНТОЙ МУУДАЛЦУУЛЖ ЗЭЭЛ ТУСЛАМЖЫГ НЬ ЗОГСООЖ МОНГОЛЫГ ДОРОЙТУУЛЖ ГАРТАА ОРУУЛАХ ГЭСЭН ХОРОН БОДЛОГО.ПУТИН МУУ МУУР.
Вашингтон Пост их олон талаас нь харж мэдээлэл гарагсан байна
яс хаяж байна. ёстой новшнууд юм даа. барууны ардчилал гэж энийг хэлэх байх.
D.Altai geh nohor yu ve. Tuuhee medej hundelj sur. Yamar yumnii sudlaach baihav dee Mongol ornoo ach holbogdolgui genee. Ene odoo yu ve
Хамгийн их уншсан