ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
”Эзэн -100” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангалтгүй гэж дүгнэв
УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газраас хэрэгжүүлсэн "Эзэн-100" хөтөлбөрийг хангалтгүй хэрэгжсэн хэмээн дүгнэжээ.
Энэ талаар өнөөдөр МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар мэдээлэл хийлээ. УИХ-аас энэ оны тавдугаар сарын 8-ны өдөр “Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дугаар тогтоолыг баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд Шинэчлэлийн Засгийн газар нийт 70 ажил гүйцэтгэхээр амлалт авсанаас 18 чиглэлийн ажлыг хагас дутуу хэрэгжүүлж, 16 чиглэлийн ажил эхлэлийн төдий яваа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийг 100 хоногт багтаан сэргээхээр тавьсан зорилтынхоо 62.6 хувийг огт хэрэгжүүлж чадаагүй гэж МАН-ын дарга М.Энхболд хэллээ.
Бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд 18 чиглэлийн ажил хийхээр төлөвлөсөн нь 41,6, уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр 13 ажил төлөвлөсөн нь 34.6, барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх зорилгоор 12 ажил хийхээр төлөвлөсөн нь 58.3, аймаг, орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор найман ажил хийхээр төлөвлөсөн нь 37.5, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 11 ажил хийхээр төлөвлөсөн нь 27.3, төсөв, мөнгөний бодлогын хүрээнд найман ажил ажил хийхээр төлөвлөсөн нь 25 хувийн биелэлттэй байна. Өөрөөр хэлбэл, салбар тус бүрээр хийнэ гэсэн ажлын аль нь ч 50 хувийн биелэлттэй болж чадсангүй гэж МАН-ын бүлэг дүгнэжээ.
Уг хөтөлбөрийн хүрээний зорилтот ажлууд хэрэгжээгүйн дээр “Эзэн-100” хөтөлбөрийн хугацаанд улс орны эдийн засаг улам доош унасан.Тодруулбал, 17.5 хувийн өсөлттэй байсан эдийн засаг "Эзэн-100"-г хэрэгжүүлэх хугацаанд 5.3 болж буурсан. Инфляци өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.9 хувьд хүрсэн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 10.6-177 хувь хүртэл, орон сууцны үнэ хоёр жилийн хугацаанд 2.6 дахин, оюутны сургалтын төлбөр 13-15 хувиар нэмэгдсэн. Мөн оюутны байрны төлбөр 10-40 хувиар өссөн. Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхэлж байх үед ам.доллар 1349 төгрөгтэй тэнцэж байсан бол энэ оны долдугаар сарын байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1871 болж үндэсний мөнгөн тэмдэгт 40-өөд хувиар унасан гэх зэрэг тоо баримтыг МАН-ын удирдлагууд жишээ болгож энэ үеэр дурдлаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрөгч тавдугаар сарын 13-нд “Эдийн засагт эерэг үр дүн гарахгүй бол олонх өөрсдөө Засгийн газартаа хариуцлага тооцно” хэмээн мэдэгдсэн. Тиймээс Ардчилсан намын бүлгийн даргыг хэлсэн үгэндээ хүрч, өөрсдийн байгуулсан Засгийн газартаа хариуцлага тооцох ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. Ардчилсан намын бүлэг энэхүү байр сууринаасаа ухарвал МАН хариуцлага тооцох гэнэ. Түүнчлэн улс орны өнөөгийн нөхцөл байдал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрч болзошгүй байгаа тул ҮАБЗ-д хандаж, албан тоот хүргүүлэх болсноо мэдэгдэв.
УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газраас хэрэгжүүлсэн "Эзэн-100" хөтөлбөрийг хангалтгүй хэрэгжсэн хэмээн дүгнэжээ.Энэ талаар өнөөдөр МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар мэдээлэл хийлээ. УИХ-аас энэ оны тавдугаар сарын 8-ны өдөр “Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дугаар тогтоолыг баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд Шинэчлэлийн Засгийн газар нийт 70 ажил гүйцэтгэхээр амлалт авсанаас 18 чиглэлийн ажлыг хагас дутуу хэрэгжүүлж, 16 чиглэлийн ажил эхлэлийн төдий яваа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийг 100 хоногт багтаан сэргээхээр тавьсан зорилтынхоо 62.6 хувийг огт хэрэгжүүлж чадаагүй гэж МАН-ын дарга М.Энхболд хэллээ.

0 Сэтгэгдэл