Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
“ЭЗЭН 100” хөтөлбөр “ЭЗНИЙХЭЭ” толгойг ЗАЛГИХ УУ

Эдийн засгийн эрчимжлийг нэмэх 100 хоног эхлэхтэй зэрэгцэж сөрөг хүчин МАН-аас “АРД-100” хэмээх хөтөлбөр зарласан. Уг санаачилгын гол зорилго нь “ЭЗЭН-100” хэмээх хөтөлбөрт алхам тутамд хяналт тавьж, үр дүн, өгөөж хийгээд сөрөг дагаврыг ч олон нийтэд түгээх, цэгнэх байсан юм. МАН-ын удирдлагад ажиллаж буй дөрвөн эрхэм өчигдөр олон нийтэд хандаж “ЭЗЭН 100” хөтөлбөр эдийн засгийг гэрлийн хурдаар доройтуулсан ажил боллоо гэж дүгнэснээ танилцууллаа. Намын дарга М.Энхболд, генсек Ж.Мөнхбат, УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр нар эрх баригчдын ажилд муу “дүн” тавив.

 
Гэрлийн хурдаар уруудсан эдийн засаг

Засгийн газар яаралтай огцрох ёстой гэж үзэхэд хүргэсэн гол шалтгаан нь эдийн засгийн олон төрлийн үзүүлэлт зэрэг, зэрэг уруудсан явдал. Манай улсын инфляцын түвшин 14.9 хувьд хүрч, дэлхийн хэмжээнд хамгийн эхнээсээ 12 дугаар байрт явж байгаа аж. Талх, гурил, будаа, элсэн чихэр, төмс хүнсний ногоо зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн хоёр жилийн хугацаанд буюу Шинэчлэлийн Засгийн газар ажлаа хүлээж авснаас хойш 20.5-60.3 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн орон сууцны үнэ 2.6 дахин, оюутны сургалтын төлбөр 14-15 хувь, дотуур байр 10-40 хувиар өсчээ. Ямар ч тогтолцоотой эдийн засагт үнийн өсөлт гарцаагүй гэдэг. Тэр бүү хэл эдийн засаг тэлж байхад дагаад үнэ өсөх нь зайлшгүй хэмээх тайлбар бий. Гэвч Монголын өнөөгийн дүр зурагт үнийн өсөлт нь сайн сайхны дохио гэхээс илүү ард түмний ачааг хүндрүүлсэн, бэрх даваа болох нь анзаарагдана. Засгийн газарт түүнийг хазаарлах боломж байсан уу гэвэл тийм. Харамсалтай нь, үр өгөөжтэй зарцуулж чадаагүй. Дээр өгүүлсэнчлэн үнийн өсөлт салбар бүрт их хэмжээтэй байхад Засгийн газар валютын нөөцөө зах зээлд нийлүүлж эхэлсэн. Сүүлийн хоёр жилийн дотор 2.8 тэрбум ам.доллартай тэнцэх валютын нөөц өнөөдөр 1.3 тэрбум буюу 57.6 хувиар танагджээ. Их хэмжээний мөнгөөр эдийн засгаа эрчимжүүлэх гэж оролдсон ч тэр нь амжилтад хүрээгүй, хариуцлага алдсан нь нотлогдож буйг МАН-ын удирдлагууд хэллээ.

Банкны тогтолцоонд нүүрлэсэн зээлийн эрсдэл нэмэгдэж, нийгэм даяар өрийн хямрал тулгамдаж буйг тэд анхааруулав. Монгол Улсын нэр дээр бүртгэлтэй дотоод, гадаад өр 22.1 их наяд төгрөгт хүрчээ. Өнгөрсөн хоёр жилийн дотор чанаргүй зээлийн хэмжээ 294 тэрбум төгрөг буюу 96.7 хувиар, хугацаа хэтэрсэн зээл 465 тэрбум төгрөг буюу 6.4 дахин нэмэгджээ. Мөн “ЭЗЭН” хөтөлбөр эхэлсэн тавдугаар сарын 8-наас хойш 2706 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон байна. Үндэсний статистикийн хорооны тайлан мэдээнээс үзвэл оны эхний хагаст 54 389 аж ахуйн нэгж ажиллахаа больж, хаагдсан гэнэ. Эдгээр нь манай улсад бүртгэлтэй ААН-үүдийн 54.3 хувийг эзэлдэг байжээ.

Д.Эрдэнэбат дарга аа, хэлсэн амандаа хүрээрэй

100 хоногийн хугацаанд эдийн засгийн эрчимжлийг нэмэх 70 арга хэмжээ төлөвлөсөн байна. Үүнээс ердөө 34 нь хагас дутуу эхэлж 36 нь огт ажил хэрэг болоогүй аж. Өөрөөр хэлбэл, тавьсан зорилтынхоо 62.6 хувийг огт хэрэгжүүлж чадаагүй. Бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд 18 чиглэлийн ажил хийхээр төлөвлөсөн нь 41.6 хувь, уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр 13 ажил төлөвлөсөн нь 34.6 хувь, барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх зорилгоор 12  ажил хийхээр төлөвлөсөн нь 58.3 хувийн гүйцэтгэлтэй. Аймаг, орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор найман ажил хийхээр төлөвлөсөн нь 37.5 хувь, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 11 ажил хийхээр төлөвлөсөн нь 27.3 хувь, төсөв, мөнгөний бодлогын хүрээнд найман ажил ажил хийхээр төлөвлөсөн нь 25 хувийн биелэлттэй гэж дүгнэжээ.
Энэ бүгдийн эцэст эрх баригч Ардчилсан намын УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбатад МАН-ын зүгээс албан тоот хүргүүлжээ. Үүнд, “ЭЗЭН” хөтөлбөр эхлэх үед хэлж байсан амандаа хүрч, ардчилсан зарчмаар Засгийн газартаа хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн байна. Ингээд Д.Эрдэнэбат Эдийн засгийн зөвлөл байгуулж, хэвлэлийнхэнд танилцуулах үеэр “ЭЗЭН” хөтөлбөр амжилтгүй болбол Засгийн газартаа хариуцлага тооцно гэж ярьсан видео бичлэгийг сэтгүүлчдэд үзүүллээ. Юутай ч сөрөг хүчин МАН-ын удирдлагууд эрх баригчдад хангалтгүй үнэлгээ өгснөө олон нийтэд түгээв.

С.Бямбацогт: Бидний эрхийг хаасны гор, гай гарч байна

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга

-Ер нь, бидний гарыг хүлсэн, хөлийг тушчихсан байсан шүү дээ. 2012 онд УИХ-ын анхдугаар чуулган хуралдахад хамгийн ахмад нь хурал удирдана гэдэг хууль зөрчсөн. Нэг өдрийн дотор УИХ-ын тухай болон дэгийн тухай хуулийг хэлэлцээд өөрчлөн баталж байсныг санаж байгаа байх. Үүгээрээ МАН-ыг бүлэггүй болгож манай гишүүдийг байнгын хороодод харьяалагдах эрхийг хаасан. Энэ янзаар жил гаруй явсан шүү дээ. Тэгэх зуураа эрх баригчид 2013, 2014 оны улсын төсвөө, Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг баталж, бидний дуу хоолойг сонсоогүй. Түүнийх нь гор, гай нь өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдлаар илэрч байна. Жишээ нь, манай улсын дотоод, гадаад өр 22.1 их наяд төгрөг давжээ. Энэ бол 1990 оноос хойш манай улсын эрх барьсан 12 Засгийн газрын бүгдийнх нь тавьсан өрийг нийлүүлснээс ч их хэмжээтэй. Цаашид ч нэмнэ гэж байгааг манай намын бүлэг бойкот зарлаж, эсэргүүцэж байж зогсоосон. Газрыг гадаадын иргэдэд хувьчилна гэж ярьж байсныг болиулсан. Тусгай хамгаалалттай, хилийн зурвас газарт ашигт малтмал олборлоно гэж ярьж байсныг зогсоолоо. Энэ мэтээр цаашдаа илүү хүчтэй ажиллах боломж бүрдсэн. Яагаад гэхээр сүүлд нэлээд нухацтай ярьж байж манай бүлгийн гишүүд бүгд төрд ард түмнийг төлөөлөх бололцоо бүрдэж, байнгын хороодод харьяалагдах боллоо.

М.Энхболд: Эрх баригчид өөрсдөө хариуцлагаа ухамсарлах цаг болж

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга

-Бид 2012 оноос хойш нэг бус удаа хариуцлагын асуудлыг хөндөж ярьж байгаа. Гэхдээ Засгийн газарт ороогүй гэдэг ч юм уу, урьд хамтарч байсан мөртлөө одоо хаялаа гэх маягаар хариуцлага нэхээгүй. Эрх баригчдын үйл ажиллагааг явуулахгүйн төлөө гэж огт яриагүй юм шүү. Тодорхой, тоотой алдаа болгоны улмаас эдийн засаг, нийгэмд сөрөг үр дагавар гарсан учраас л хариуцлага тооцох ёстой гэж ярьж байсан. Бид 2013 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайдыг огцор гэсэн. 2014 оны нэгдүгээр сард Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд хоёр огцрох ёстой гэж ярьсан. Мөн өнгөрсөн тавдугаар сард Эдийн засгийн хөгжлийн сайд дангаараа огцрох хэрэгтэй гэдэг саналаа өргөн барьсан. Харамсалтай нь, эрх баригчид энэ асуудлыг ямар нэг байдлаар аргацааж, хойшлуулж явсаар чуулган дамнуулсан. Одоо чуулган дамнуулдаг нэг аргатай болчихоод байгаа. УИХ Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “давхар дээлний” асуудал хөндөхөд мөн л чуулганаас чуулган дамжуулсан. Одоо болохоор Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг намрын чуулган дамнууллаа. Эрх баригчид үүнээсээ больж, өөрсдөө хариуцлага тооцох тухай ярих цаг болсон. Засгийн газар бүхлээрээ байх уу, эдийн засаг, санхүү, уул уурхай хариуцсан сайд нартайгаа онцгойлж ярих уу гэдгийг өөрсдөө шийд гэдэг шаардлага тавьж байна. Монголын ард түмэн ч бидэнтэй адил бодолтой, одоо энэ Засгийн газарт хариуцлага тооцох болсныг хэлж ярьж байгаа шүү. Бид чуулганы завсарлагааны үеэр орон нутгаар нэлээд явж ажиллахад ийм хандлага ажиглагдсан.

Ж.Мөнхбат: Манжийн төр 100 хоногийн хөтөлбөр зарлаад мөхсөн

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга

-“ЭЗЭН” хөтөлбөр эхэлж байхад АН-ын бүлгийн дарга Эрдэнэбат амжилтгүй болчихвол Засгийн газартай хариуцлага тооцно гэж хэлэхийг та бүхэн харлаа. Энэ бол хэн нэг иргэн, хувь хүний байр суурь биш. Аливаа албан тушаалтны амнаас гарсан үг бүр хариуцлага байдаг. Тийм учраас хэлсэн амандаа хүрч, Ардчилсан намын бүлэг хэлснээ биелүүлэх шаардлагатай.
Энэ дашрамд, 100 хоногийн хөтөлбөр гэдэг зүйл дэлхийн төр улсын түүхэнд хоёрдахь удаагаа тохиож байгаа юм билээ. 20 дугаар зууны эхэнд Манжийн Бадаргуулт хаан Ван Су гэдэг хүн төр засаг, улс орон нь хүнд хэцүү байдалд ороход эргэн сэргээх 100 хоног зарласан. Гэвч үр дүнд нь Манжийн төр мөхөж, хаан нь хэргэм зэргээсээ огцорч байжээ. Харин хоёрдахь нь 21 дүгээр зуунд, манай улсад Шинэчлэлийн Засгийн газрын үед тохиолоо. Харамсалтай нь, үр дүн таагүй байна. Эрх баригчдын зүгээс дэлхийн эдийн засаг хүнд байгаа, ганцхан манайх ийм болчихоогүй гэж ярьж эхэллээ. Өнөөдөр дэлхийд эдийн засаг нь сүйрээд, сүйдсэн нь алга. Манай улс хоёр хөрш орныхоо зах зээлээс ихээхэн хамааралтай. Гэтэл Хятад, Оросын эдийн засаг өсөлттэй яваа, дэлхийд эхнээсээ наймдугаарт ордог зах зээл шүү дээ. Ийм тогтвортой зах зээлийн дунд байгаа мөртлөө эдийн засаг хүндэрсэн алдаа, шалтгааныг бусад руу тохож, гарц хайх нь зохимжгүй байх.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан