Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Бослого гаргахыг уриалаад байгаа юм уу
Одоо энэ л дутаж гэнэ. Украин шиг, Сири шиг үү эсвэл дахин дахин бослого гаргаж цэргийн эргэлт хийгээд байдаг Тайланд шиг болох гэж үү. Саявтархан УИХ-ын гишүүн Ж.Батзандан тиймэрхүү утгатай уриалга гэж ойлгогдохоор мэдэгдэл хийсэн бололтой юм. Сайтуудад тавигдсаныг бодвол нэлээд газар авсан байж таарна. Уг нь Ардчилсан Намын гишүүддээ хандсан байх л даа. Гэхдээ намынх нь дотоод асуудал гэж харагдахгүй л байна лээ.

Ерэн оных шиг бужигнуулахыг л хүсэж байгаа мэт анзаарагдсан. Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед иймэрхүү “өдөөн хатгалга” тун осолтой үр дагаварт хүрч болохыг эрхэм гишүүн төсөөлж л байгаа буй заа. Намынх нь дарга нар үгэнд нь орохгүй, хэлсэн үг, шүүмжлэлийг нь тоож авч хэлэлцэхгүй болохоор эрхэм гишүүн цухалдсан нь ойлгомжтой. Уг нь үе үе үнэн үг хэлдэг, сөрөг мөрөг гэхгүй хатуу шүүмжилдэг гээд эрхэм гишүүнд олон сайн чанар байдгийг үгүйсгэхгүй. Хэлээсэй гэж олон хүн хүсэж бухимдаж байсан шүүмжийг хэлээд байдаг нь ч үнэн.

Харин энэ удаагийн уриалга гэхээр үг нь цаг үетэйгээ таарч буй эсэхэд эргэлзэж байна. Иргэний хөдөлгөөнийг манлайлж явах үеийнх нь дурсамж үе үе санаанд нь бууж үгүйлэгддэг байх л даа. Тэр үед хэлсэн үг хийсэн үйлдэл болгон нь үнэ цэнэтэй, тойрон хүрээлсэн нөхөд нь зарлиг мэт хүлээж авдаг, олон нийт ч гэсэн талархан дэмждэг байсан болохоор арга ч үгүй биз. Хэрэггүй АН-д орлоо л гэж боддог байхыг үгүйсгэхгүй. Харамсалтай нь 20 жилийн туршлагатай, хал үзэж, дол цохисон цаад хашрууд нь “нохой хуцахын чинээ” ч цочрохгүй байгаа л даа. Эрхэм гишүүний хэлсэн санааг буруутгаж болохгүй байх.

Үнэн л байдлыг дурдсан байна лээ. Харин төрийн түшээ хүн олон түмнийг “бослогод” уриалж болох эсэхэд эргэлзэж буй нь цөөнгүй. Амьдрал хүндэвтэр байгаа нь бултах аргагүй үнэн шүү. Тэглээ гээд бослого, тэмцэл гаргахдаа тулчихсан гэвэл юу л бол. “Муу дээр муу, муухай дээр улцан” гэдэг шиг юм болох байлгүй. Хоёр том гүрэн мөнгө зээл өгье, туслана, дэмжинэ гэж байгаа үед шүү. Гараа сунгаж байгаа гурав, дөрвөөр тогтохгүй  хөршүүд ч байж л байна. Тиймээс нам доторхи зөрчил, маргаан, зөрөлдөөнөө олон түмэнд цацалгүй өөр зуураа ярилцаж шийдвэрлэсэн нь аль аль талдаа өлзийтэй. Тэгээд ч намуудын хэрүүл уруулаас олон нийт залхсан. Иргэдийн дунд ороод үз л дээ.

Ихэнх нь “аль ч нам ялгаагүй болж” гэсэн дүгнэлт хийчихсэн байгаа шүү. Дээшээ гарсан нэгнээ хэмлэж “тамын тогооны үлгэр”-ийг сөхөж байхаар болж бүтэж байгааг нь түлхүү дэмжээд хамтдаа урагшилсан нь зөв мэт. Хөндлөнгөөс харвал АН-д боломж ч байна даа. Дээрээ Ерөнхийлөгчтэй, УИХ-ын даргатай, Ерөнхий сайдтай, доогуураа аймаг, дүүрэг, сум хорооны засаг даргаас эхлээд цагдаа, тагнуул, татвар, даатгал, захирал, ерөнхий эмч, шүүгч, прокурор хүртэл үндсэндээ Монгол төрийг бүх шатанд АН-ын гишүүд барьж байгааг хэлүүлэх юун. Одоо л эвлэлдэн нэгдэж чадахгүй юм бол дахиад ийм боломж олдох нь эргэлзээтэй гэдгийг хаа хаанаа тунгаасан л байж таарна. Намаа хэрхэн шинэчлэх, яаж сайн ажиллуулахаа дотооддоо л ярьцгаа л даа. Олон түмнийг бүү үймүүл.

Олхонууд ШААБАР
0 Сэтгэгдэл
neg l zuil helii oligarhuud 90 bish 10 huvia ideed uu harin ard tumendee 90 huvia ogoo tegvel oor shuu daanch tegehguimdaa teheer ukrainy araas orohoos yahav
Ишиг эврээ ургахаар эхийг мөргөнө гэдэг шиг 71 ны үймээнээс болж шүүхийн шийтгэлээс зугтаж АН ын хамгаалалтанд орчихоод даварч бна доо Батзандан популист зайлаач Сүүлийн үед Батнзандан үймээнд турхирсан онцгүй мэдэгдэл хийгээд бгаа шүү
Энэ Шаабар ч гэнүү юм бичээд байгаа нөхөр чинь амьд байгаа юм уу.Аль эрт үхсэн гэж бодоод байсан юм.ККККККК
Энэ Шаабар ч гэнүү юм бичээд байгаа нөхөр чинь амьд байгаа юм уу.Аль эрт үхсэн гэж бодоод байсан юм.ККККККК
Ene soliotoi nuhur odoo boliochee
Амьдрал ийм хундэрээд байх юм бол БОСОХООС оор яах юм бэ.
Зүгээр шүүмжлэлийг мушгин гуйвуулж бичихээ болимоор юмаа Батзандан шиг шударга хүн ус агаар мэт хэрэгтэй шүү, Хутган үймүүлээд бхаа болиочээ, Юу ярив гэдэг нь чухал шүү,
Алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Алтанхуяг юм хийх гэж зүтгээд л байна. Яахав дээ бас болохгүй юм байвал хэл болно л доо. Гэхдээ нүүр тулж уулзаад санаа бодлоо уралдуулсан нь л дээр байх даа
Үнэнийг нуух аргагүй. Монголын ард түмэний тэсвэр тэвчээр барагдаж байгаа шүү. Дарж дарамтлаад шоронгоор айлгаад номхон хүлцэнгүй байлгаж дийлж байна гэж бодож байгаа бол эндүүрэл шүү. Ард түмнээ бодсон бодлого явуулахгүй бол тэсэрсэн хойно нь арга хэмжээ авах боломжгүй болох байх шүү.Алтанхуяг тэргүүтнүүд өөрсдөө огцрох хэрэгтэй. Ард түмэн хүчээр огцруулбал өршөөхгүй байх шүү
АН ЫНХАН БОЛ ҮНЭХЭЭР МОНГОЛЫН АЖ АХУЙН НЭГЖЭЭС ЭХЛЭЭД Л ХАМГИЙН ДООД ТУШААЛ БАГИЙН ДАРГА БРИГАДЫН ДАРГААС ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ЭМЧ БАГШ НОХОЙ АЛАГЧИЙН АХЛААЧ ХҮРТЭЛ ан ЫНХАНЫ ГИШҮҮД БИЙ ТЭДНИЙ ДУНД НЭРЭЭ БИЧИЖ ЧАДАХГҮЙ ХҮН Ч БИЙ ОДОО 2 ЖИЛ БОЛЛОО УРУУДСААР Л ...
Mongoliin ard tumen tegj yadarch tuildaad bgaa haana bgaa jum ,ju huseed baidag jum,soningoor duuren ajliin zar,hen durtai ni durtaigaa hiizgeegeed yavj bna,taxi ni taxigaa unaad ,naimaachid naimaagaa hiigeed bna,hodolmorloj hiivel bolomjiin niigem gedegiig bugd medej bna,harin bitgii shunalt gej l helmeer bna
Za Batzandan guai uls tor gedeg pposhig nudej ,hen negniig shantaajilj baidag zuil bish,7 sariin negniig chin ard tumen martaagui bgaa shuu,uchir medehgui olon huniig holdoo chirsen,yag tsag ni tulahaar Magnai ,Uyanga ,Ganbaatar ta nar ekh oronch bish,amia boddog baij olon jum ***** yari daa
Шаабар гуай та шударга үнэнч Батзанданг гоочлож суухаар өөрийнхөө багтдаг гадасуудын луйварчиддаа хамжааргатай байхыг анхааруулж ,хотын захаар явж ядарч туйлдсан ард түмнээ нэг анзаарвал яасан юм бэ?
Хамгийн их уншсан