Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Эдийн засгийн өгөөжтэй өсөлт, эрх зүйн шинэтгэл” чуулган болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулж буй “Эдийн засгийн өгөөжтэй өсөлт, эрх зүйн шинэтгэл” олон улсын чуулган 2012 оны 5 дугаар сарын 29-30-нд “Их Тэнгэр” цогцолборт болно. Олон улсын энэхүү эрх зүйн чуулганд гадаад, дотоодын нэр хүнд бүхий хуульчид, бизнесменүүд,  төрийн байгууллагын төлөөлөл, судлаачид зэрэг  200 гаруй хүн оролцоно. Тэд Монгол Улсын эрхзүйн шинэтгэлийн хүрээнд  хурдацтай өсч буй эдийн засаг, бизнесийн орчны хууль эрхийн зохицуулалт ямар байгаа талаар хэлэлцэх юм. Чуулганы үеэр дотоодын төдийгүй олон улсын хэмжээнд Монголын хууль эрх зүй болон бизнесийн орчны тодорхой асуудлуудыг хөндөн ярилцах салбар хуралдаанууд зохион байгуулна. Энэхүү чуулганы үр дүнд манай бодлого боловсруулагчид, хуульчид, ажил хэрэгч хүмүүсийн төлөөлөгчид Монгол Улсын бизнесийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн зохицуулалт  бүрдүүлэх талаар нэгдсэн ойлголттой болно гэж найдаж байна. Үүний сацуу эрх зүйн чиглэлээр цаашид авах шаардлагатай арга хэмжээнд  зориулсан нэгдсэн санал, зөвлөмж боловсруулах шинэ боломж  бүрдэнэ. Чуулганд “Хоган Ловеллс” олон улсын хуулийн компани, Монголын банкны холбоо хамтран зохион байгуулагч, дэмжигч байгууллагаар  оролцох юм. Чуулганы албан ёсны хэвлэл мэдээллийн хамтрагчид нь “Файнаншл Таймс” сонин, “Блүмберг” телевиз байх аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан