ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
“Гал үндэстэн” хобооны Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар нар Ерөнхийлөгчид захидал бичжээ
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Ганбаатар нар эргэж очсон байна. Ц.Мөнхбаяр шоронд монгол бичиг сурч, Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан захидал бичсэнээ гишүүдэд дайж явуулжээ. Тэрээр төр, төрийн тэргүүнээ хүндэтгэж заавал монгол бичгээр хандаж байгаа гэнэ. Захидалдаа Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд тулгарсан аюул, гэмт халдлагыг няцаахын тулд аргагүй хамгаалалт хийх гарцаагүй байдал тулгарсан. Гэтэл үүнийг шүүхээс ял тулгаж шийдэж, гүжирдэж, хэлмэгдүүлсэн учир хоригдож байгаа. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Монгол Улсын иргэний хуулийг зөрчсөн Засгийн газрын энэ үйлдлийг шүүх хамгаалж, улс үндэстний эрх ашигт харш шийдвэр гаргасан харамсч буйгаа илэрхийлжээ. Ингээд тэрээр “Бидэнд байгуулсан гавьяа үгүй, бидэнд үйлдсэн гэм буруу үгүй” гээд монгол хүн бүрийн заяамал эрхийн журамт үүргээ биелүүлсэн хэмээн захидлаа төгсгөсөн байна.
Ц.Мөнхбаяр нар шүүхэд хандаж гомдол гаргаснаа Ерөнхийлөгчид илгээсэн захидалтайгаа хамт хүргүүлж байгаа аж.

УИХ-ын гишүүн Г.Уянга өчигдөр болж өнгөрсөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгдсийн дурсгалыг хүндэтгэх ёслолд Ц.Мөнхбаярын зураг бүхий цамц өмсч түүнийг буруугүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Тэрээр мөн түүний хүү М.Эрдэнийг өөрийн бие төлөөлөгчөөр ажиллуулахаар болсон гэнэ. М.Эрдэнэ нь ээж, гурван дүүгээ тэжээж өрх гэрээ авч явахын тулд пицца хүргэгчийн ажил хийж байсан учир УИХ-ын гишүүний бие төлөөлөгч болгож байгаа гэсэн юм.
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Ганбаатар нар эргэж очсон байна. Ц.Мөнхбаяр шоронд монгол бичиг сурч, Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан захидал бичсэнээ гишүүдэд дайж явуулжээ. Тэрээр төр, төрийн тэргүүнээ хүндэтгэж заавал монгол бичгээр хандаж байгаа гэнэ. Захидалдаа Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд тулгарсан аюул, гэмт халдлагыг няцаахын тулд аргагүй хамгаалалт хийх гарцаагүй байдал тулгарсан. Гэтэл үүнийг шүүхээс ял тулгаж шийдэж, гүжирдэж, хэлмэгдүүлсэн учир хоригдож байгаа. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Монгол Улсын иргэний хуулийг зөрчсөн Засгийн газрын энэ үйлдлийг шүүх хамгаалж, улс үндэстний эрх ашигт харш шийдвэр гаргасан харамсч буйгаа илэрхийлжээ. Ингээд тэрээр “Бидэнд байгуулсан гавьяа үгүй, бидэнд үйлдсэн гэм буруу үгүй” гээд монгол хүн бүрийн заяамал эрхийн журамт үүргээ биелүүлсэн хэмээн захидлаа төгсгөсөн байна. Ц.Мөнхбаяр нар шүүхэд хандаж гомдол гаргаснаа Ерөнхийлөгчид илгээсэн захидалтайгаа хамт хүргүүлж байгаа аж.

УИХ-ын гишүүн Г.Уянга өчигдөр болж өнгөрсөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгдсийн дурсгалыг хүндэтгэх ёслолд Ц.Мөнхбаярын зураг бүхий цамц өмсч түүнийг буруугүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Тэрээр мөн түүний хүү М.Эрдэнийг өөрийн бие төлөөлөгчөөр ажиллуулахаар болсон гэнэ. М.Эрдэнэ нь ээж, гурван дүүгээ тэжээж өрх гэрээ авч явахын тулд пицца хүргэгчийн ажил хийж байсан учир УИХ-ын гишүүний бие төлөөлөгч болгож байгаа гэсэн юм.
0 Сэтгэгдэл























