Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
С.Цэрэнчимэд дэлхийн аварга боллоо

Узбекийн Ташкент хотноо болж буй чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээнд манай улсын шигшээ багийнхан амжилттай оролцож байна. Тэмцээний эхний хоёр өдөр манай эрэгтэй багийнхан хос хүрэл медаль хүртэж элэг нэгтнүүдээ баярлуулсан бол гурав дахь өдрийн барилдаанд эмэгтэйчүүд маань алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.  Эмэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан С.Цэрэнчимэд Азербайжаны бөх Юлияг 12:3-аар ялж дэлхийн аваргын алтан медаль хүртлээ.  Ийнхүү Монголын чөлөөт бөхийнхөн дэлхийгээс тав дахь алтан медалиа хүртлээ. Өдгөө 19 настай С.Цэрэнчимэд 2006 оноос эхлэн “Алдар” спорт хороонд дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор хичээллэсэн байна. Тэрээр өнгөрсөн жил залуучуудын дэлхийн аваргаас алтан медаль авч байсан юм.
Өнгөрсөн жил Будапештын дэвжээнээс өнгөрсөн жил таван медальтай ирж байсан бүсгүйчүүд маань энэ жил медалийнхаа чансааг ахиулж чадлаа.
Өчигдөр 48кг, 55кг, 60кг, 69кг-ийн жинд Э.Нарангэрэл, А.Батцэцэг, С.Цэрэнчимэд, Б.Одончимэг нарын бөхчүүд барилдсан билээ
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан