Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
АГААРЫН ХӨЛӨГ ХООРОНДЫН АЮУЛГҮЙН ЗАЙГ БАГАСГАЖ 30 КМ БОЛГОХООР БОЛЖЭЭ

Иргэний Нисэхийн ерөнхий газраас энэ сарын 18-нд агаарын хөлөг хоорондын аюулгүйн зайг 30 км болгож, шинэ үйлчилгээнд шилжихээр болсон тухайгаа  мэдэгдлээ.

Бодит ажиглалтаар онгоц удирддаг  үед хоёр агаарын хөлөг хоорондын аюулгүйн зай 150 км байсныг радиолокатор суурилуулснаар 90 км болгож байсан. Тэгвэл эл зайг багасгаж 30 км болгохоор болжээ. Дээрх  ажлын бэлтгэлийг бүрэн хангасан хэмээн Иргэний Нисэхийн ерөнхий газраас мэдэгдлээ. Агаарын хөлөг хоорондын аюулгүйн зайг багасгаснаар Монгол Улсын агаарын зайн нэвтрэн өнгөрүүлэх чадвар сайжирч, нислэгийн тоо нэмэгдэх боломж бүрдэх юм байна. Ингэснээр Монгол Улсын агаарын хил дээр үүсэх цуваачлалын асуудал хүндрэлгүй болж, агаарын хөлгүүдэд ашигтай өндрийг эзлэн нисэх боломж бүрдсэнээр нислэгийн цаг, түлшний зарцуулалтыг бууруулах юм байна. Улмаар агаарын бохирдлыг багасгахаас эхлээд олон талын үр дүн гарна хэмээн салбарынхан үзэж буй аж. 

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Овоо доо! Амжилт хусье!
Хамгийн их уншсан