Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж БНХАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Бодлогын зөвлөлийн гишүүн, Олон улс судлалын сангийн ерөнхийлөгч Сюй Дуньсинь тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж зочид, төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай айлчлахыг хүсээд хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Бодлогын зөвлөлийн гишүүн, Олон улс судлалын сангийн ерөнхийлөгч Сюй Дуньсинь УИХ-ын дэд даргыг  цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархаад 2014 оны 8 дугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айчлал  амжилттай болж хоёр тал олон чухал асуудлаар нэгдсэн ойлголтод хүрсэн төдийгүй Монгол, Хятадын харилцааны түүхэнд шинэ хуудас нээсэн чухал ач холбогдолтой үйл явдал болсныг онцлон тэмдэглэв.
Мөн тэрээр УИХ-ын дэд даргад өөрийн талын төлөөлөгчдийг танилцуулж цаашид хоёр улс бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.
Ноён Сюй Дуньсинь нь Шанхай хотын Фудан Их сургуулийн англи хэл, Бээжингийн Их сургуулийн дорны хэлний чиглэлээр тус тус суралцсан бөгөөд  БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байна.

Тэрээр БНХАУ-ын Гадаад Хэргийн Яамны туслах сайд, Гадаад хэргийн дэд сайд, БНХАУ-аас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны гишүүн, Гадаад хэргийн хорооны орлогч даргаар тус тус ажиллаж байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан