Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Ц.Отгонбаатар: Буудайг хэдээр авахаар тохирно, тэр үнээр л бид гурилаа зарна
Дээрх асуудлын хүрээнд “Од групп” компанийн Ерөнхий захирал Ц.Отгонбаатараас сэтгэгдлийг нь сонслоо.

-“Од групп” компани нь ямар гурил үйлдвэрлэж, түүгээрээ дотоодын гурилын зах, зээлийн хэдэн хувийг хангаж байна вэ?
-“Ургац” гурил үйлдвэр­лэдэг. Монголын зах зээлийн 10 гаруй хувийг хангадаг.
-Энэ жил тариаланчид хямд үнээр буудай нийлүүлэх боломжгүй гэж байна. Танай үйлдвэр ямар байр, суурьтай байна?
-Жилийн жилд л тариаланчид буудайн үнийг өндөр байлгана гэж ярьдаг. Ийм тохиолдолд гурил үйлд­вэрлэгчид Засгийн газрын “Үнэ тогтворжуулах” хөтөл­бөрийн хүрээнд олгодог мөнгийг жаахан нэмэгдүүлье л гэсэн байр суурьтай хандана. Энэ удаагийн уулзалт энэ хүрээнд л болж байгаа гэж ойлгоод байна. Тариаланчид доод тал нь 560 мянган төгрөгөөр тонн буудай нийлүүлэх сонирхолтой байгаа бол бид 500 мянгаас дээш үнээр авах сонирхолгүй байна. Энэ нь худалдан авах боломжгүй гэхээс илүүтэй гурилын үнийг 760 мянган төгрөгт хүргэхгүй л гэсэн санаа шүү дээ.
-Энэ удаагийн уулзал­таас ямар тохиролцоонд хүрнэ гэж харж байгаа вэ?
-Буудайг хэдээр авахаар тохирно, тэр үнээр л бид гурилаа зарна гэж бодож байна. Ер нь нэг тонн буудайг 560 мянгаас дээш гаргаж авбал, гурилын үнэ одоо байгаагаас өсөхөөс өөр гарцгүй.     
-ОХУ-аас буудай авах сонирхол байна уу?
-Хойд хөршөөс буудай авах бүрэн боломжтой. Арай хямд байгаа. Гэхдээ эрсдэлээ бодолцох ёстой л доо. Жишээ нь, худалдан авалт хийхэд монголд байгаа шиг нүүр, нүүрээ хараад худалдаа хийхгүй шүү дээ. Ачаад л хүрээд ирсэн буудайны чанарын асуудал гээд наад захын зүйлс сөхөгдөнө.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан