Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад үг хэллээ

АНУ-ын Нью-Йорк хотноо салбар хуралдаануудаараа эхлээд байгаа НҮБ-ийн Ерөнхий ассамблейн 69 дүгээр чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон албаны бусад хүмүүс оролцож байгаа билээ. Энэ удаагийн Ерөнхий ассамблейн дэлхийн парламентын түүхэн 70 жилийн ойн өмнөх жил болж буйгаараа ихээхэн онцлогтой. Тиймдээ ч дэлхийн 190 гаруй орны төр, засгийн тэргүүн болон өндөр хэмжээний зочид оролцож байна.
Чуулганы хүрээнд Монгол Улсын гадаад бодлогын үйл ажиллагаанд түүний дотор олон талт хамтын ажиллагаанд НҮБ түүний төрөлжсөн болон салбар байгууллагууд чухал байр суурь эзэлдэг. Энэ жилийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 69 дүгээр чуулганы үйл ажиллагаа энэ сарыЫн 16-нд эхэлж нийгмийн хөгжил, олон улсын энх тайван, аюулгүй байдал, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа, хүний эрх, шударга ёс, олон улсын эрх зүй, зэвсэг хураах, НҮБ-ын захиргаа, төсөв, НҮБ-ын үндсэн болон системийн байгуулагуудын сонгууль зэрэг дэлхийн улс түмний өмнө чухлаар тавигдаж буй 170 гаруй асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргана.
Чуулганы найм дахь хоног буюу 23-нд “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад хэргийн сайд Л.Болд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Энэ хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн дулаарлыг бууруулах чиглэлээр үндэсний түвшинд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар үг хэлсэн юм.

                        -Бид ээжийгээ алдахаас айдаг шиг эх дэлхийнхээ төлөө                                                     тэмцэхээс өөр зам байхгүй-


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын индэр дээрээс хэлсэн  үгэндээ “Бид өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтын эсрэг сайн шийдэл олохын тулд улс төрийн манлайлал ямар хүчтэй болохыг ойлгох гэж энд цуглараад байна. Ганц нэгээрээуур амьсгалын өөрчлөлттэй тэмцээд дархлаа тогтоож чадахгүй ээ.Манай улс ч гэсэн адилхан. Монголчууд бол байгальд ээлтэй, байгаль дэлхийтэй хүндэтгэлтэй хандаж ирсэн уламжлалт ард түмэн. Уур амьсгалын өөрчлөлт бол зөвхөн шинжлэх ухааны судалгааны төдий зүйл биш юм, бас шинжлэх ухааны маргаан мэтгээн ч биш юм. Уур амьсгалын өөрчлөлт бол өнөөгийн амьдралд бодит асуудал болоод байна. Хэрэв та бүхэнд уур амьсгалын талаар ямар нэгэн эргэлзээ, нотолгоо хэрэгтэй байгаа бол та нарыг Монголд ир гэж хэлье. Монголын жирийн малчнаас чухам юу болоод байна гэдгийг асуух юм бол манай малчид бодит үнэнээр нь хариулах болно. Уур амьсгалын өөрчлөлт чухам юу болоод байгааг, бодит амьдрал дээр ямар өөрчлөлт гараад байгааг тэд хэлж чадна.
Өчигдөр би Колумбын их сургууль дээр уур амьсгалын өөрчлөлтийн талаар дугуй ширээний ярилцлагад оролцсон. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар нэгэн шинжээчийн хэлсэн үгэнд“Дэлхийн дулаарал цельсийн хоёр хэмээр дулаарч байна” гэсэн. Энэ бол гамшиг. Хар салхи, цунами гээд бид олон гамшиг нэрлэж болно. Бас гамшгуудын ард мянга мянган хүн амиа алдаж, мянга мянган, магадгүй сая сая амьдрал устан үгүй болж байна.Мянга мянга, сая сая хүний амьдрал гэдэг зүгээр тоо биш ээ. Тэр амь насаа алдаж байгаа хүмүүс бол бидний хөрш, бидний ах дүүс, эрхэм хүндтэй хүмүүс юм.
Эх дэлхий энхтайван найрсаг хамтын амьдралыг бидэнд өгсөн ч сүүлийн жилүүдэд эх дэлхийн амьдралыг хүн төрлөхтөн юу болгож хувиргав аа. Та бид ээжийгээ алдахаас айдаг шиг эх дэлхийнхээ төлөө тэмцэхээс өөр зам байхгүй ээ. Үүнд бодлого шаардлагагүй, бидний хийх л ёстой зүйл.  Зуу зуун үйл явдал, жишээ баримтанд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн тухай гарч байна. Бидэнд дэлхийн дулаарлын талаар хангалттай мэдлэг, мэдээлэл байна. Магадгүй та дэлхийн дулаарал удааширж бүр зогсно ч гэж бодож байж магадгүй. Миний бодлоор өдрөөс өдөрт амьдрахад хэцүү талбар болж байгаа орчлон хорвоод тулгамдаад байгаа энэ дулаарлыг бид өөрсдөө л зогсоох ёстой. Бид эх дэлхийгээ аврахын төлөө хангалттай юм хийж чадахгүй байна. Эх дэлхийгээ хамгаалахын төлөө ямар нэгэн сайн үйлдэл хийж эхлэх ёстой” гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан