Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Ц.Элбэгдорж Нью-Йоркод Японы ерөнхий сайдтай уулзлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж есдүгээр сарын 23-ны өдөр хоёр талын хэд хэдэн уулзалт хийлээ.
Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы салбар хуралдаануудад оролцохын зэрэгцээ энд хүрэлцэн очоод байгаа улс орнуудын төр засгийн тэргүүнүүдтэй уулзаж байна.
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй өчигдөр уулзах үеэр хоёр орон эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт даруй гарын үсэг зурж, Монгол Улсыг аж үйлдвэржүүлэхэд Японы тал дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа нотлов. Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Япон Улсын Ерөнхий сайдад 60 насны ойн баярын мэнд хүргэж хэлэхдээ “Монголчууд жаран наснаас дахин шинэ эрч хүч мэндэлдэг гэдэг” хэмээн онцолсон бол Ерөнхий сайд Шинзо Абэ Төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж гар бичмэл захиа илгээсэнд талархаж байгаагаа илэрхийлэв. Дараань хоёр тал харилцан сонирхсон болон бүс нутгийн харилцааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан