ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
ТӨРИЙН ОРДОНД “ЦАХИМ ПАРЛАМЕНТ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА
Парламентын үйл ажиллагааг цахим горимд шилжүүлэх төслийн ажил Төрийн ордны бага танхимуудад өрнөж дуусчээ. “Цахим парламент” төслийг УИХ-ын Тамгын газар, БНСУ-ын КОИКА байгууллагатай хэлэлцээр хийж хэрэгжүүлсэн байна. Солонгосын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн төслийн хүрээнд танхимуудын микрофон, санал хураалтын төхөөрөмжийг шинэчилж, Full HD дөрвөн камер, LED дэлгэц танхим бүрт байршуулжээ. Ингэснээр хуралдааны санал хураалт, ирцийг шууд бүртгэх, хурлын архив бэлдэх болон олон нийтэд түгээх ажиллагаа нь илүү хялбаршиж, чанар сайжрах гэнэ.
Тодруулбал, телевизүүд дээрх нэгдсэн камерын бичлэгийг шууд хуулбарлан эфиртээ түгээх боломж бүрдэнэ. Түүнчлэн хоёр танхимд нэг зэрэг болж буй үйл ажиллагааны бичлэгийг Мэдээллийн технологийн газраас нөхөж авдаг болох гэнэ. Энэ мэт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд УИХ-ын чуулганы хуралдаан, Байнгын хороо бусад үйл явдлыг сурвалжилж мэдээлэхэд бага зэрэг өөрчлөлт гарсан тул УИХ-ын Тамгын газраас “Цахим парламент” төслийн талаар танилцуулах уулзалт зохион байгуулав.
Ингэснээр телевизийн операторууд тус бүртээ програмчлагдсан компьютертэй, өрөөтэй болж байгаа бол сэтгүүлчдэд ч нэгдсэн өрөө бэлдэж өгчээ. Удахгүй танхим бүрээс шууд дамжуулах 5-6 ширхэг дэлгэц байрлуулж, дууны дамжуулалтын асуудлыг шийдэх гэнэ. Үүний үр дүнд сэтгүүлчид дээрх өрөөнөөс шуурхай мэдээлэл авч боловсруулах боломж бүрдэх аж. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар “БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Цахим парламент” төслийг 2013-2015 онд хэрэгжүүлж байна. Бид УИХ-ын үйл ажиллагааг сүүлийн үеийн техник технологид тулгуурлаж түргэн шуурхай алдаа мадаггүй, олон нийтэд нээлттэй байх зорилгоор энэхүү шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэ шинэ өөрчлөлтүүд нь дэлхийн Парламентын ёс хөгжсөн шилдэг туршлагатай орнуудын жишээг авч хэрэгжүүлж байгаа хэрэг” хэмээлээ.
Мөн төрийн ордон дотор таван цэгийг тохижуулж мэдээлэл, ярилцлага, зураг авах боломжтой хана барьсныг онцоллоо. Ордны хонгил, задгай талбайд хэвлэлийн ажилтнууд бөөгнөрч, бие засах өрөө болон хоолны газрын орчим гээд хаа таарсан газраа ярилцлага, тодруулга авдаг байдлыг өөрчлөх гэнэ. Энэ нь ч ардчилал хөгжсөн болон хөгжиж буй орны засаглалын ёс зүйн шаардлага болоод буй гэсэн юм. Жишээ нь, БНСУ-ын Үндэсний Ассамблейн сурвалжлагч сэтгүүлчид “Press Room”-д үйл ажиллагаагаа явуулдаг. Ассамблейн сурвалжлагчид гишүүдтэйгээ нүүр тулж уулзах тохиолдол бараг гардаггүй гэнэ. Уг сургалтад УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах эрхтэй 70 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан оролцжээ. Давхардсан тоогоор хэвлэл мэдээллийн мянга гаруй ажилтан Төрийн ордонд нэвтэрч УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг сурвалжилж, олон нийтэд мэдээллээ түгээдэг гэнэ.
Парламентын үйл ажиллагааг цахим горимд шилжүүлэх төслийн ажил Төрийн ордны бага танхимуудад өрнөж дуусчээ. “Цахим парламент” төслийг УИХ-ын Тамгын газар, БНСУ-ын КОИКА байгууллагатай хэлэлцээр хийж хэрэгжүүлсэн байна. Солонгосын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн төслийн хүрээнд танхимуудын микрофон, санал хураалтын төхөөрөмжийг шинэчилж, Full HD дөрвөн камер, LED дэлгэц танхим бүрт байршуулжээ. Ингэснээр хуралдааны санал хураалт, ирцийг шууд бүртгэх, хурлын архив бэлдэх болон олон нийтэд түгээх ажиллагаа нь илүү хялбаршиж, чанар сайжрах гэнэ.Тодруулбал, телевизүүд дээрх нэгдсэн камерын бичлэгийг шууд хуулбарлан эфиртээ түгээх боломж бүрдэнэ. Түүнчлэн хоёр танхимд нэг зэрэг болж буй үйл ажиллагааны бичлэгийг Мэдээллийн технологийн газраас нөхөж авдаг болох гэнэ. Энэ мэт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд УИХ-ын чуулганы хуралдаан, Байнгын хороо бусад үйл явдлыг сурвалжилж мэдээлэхэд бага зэрэг өөрчлөлт гарсан тул УИХ-ын Тамгын газраас “Цахим парламент” төслийн талаар танилцуулах уулзалт зохион байгуулав.
Ингэснээр телевизийн операторууд тус бүртээ програмчлагдсан компьютертэй, өрөөтэй болж байгаа бол сэтгүүлчдэд ч нэгдсэн өрөө бэлдэж өгчээ. Удахгүй танхим бүрээс шууд дамжуулах 5-6 ширхэг дэлгэц байрлуулж, дууны дамжуулалтын асуудлыг шийдэх гэнэ. Үүний үр дүнд сэтгүүлчид дээрх өрөөнөөс шуурхай мэдээлэл авч боловсруулах боломж бүрдэх аж. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар “БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Цахим парламент” төслийг 2013-2015 онд хэрэгжүүлж байна. Бид УИХ-ын үйл ажиллагааг сүүлийн үеийн техник технологид тулгуурлаж түргэн шуурхай алдаа мадаггүй, олон нийтэд нээлттэй байх зорилгоор энэхүү шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэ шинэ өөрчлөлтүүд нь дэлхийн Парламентын ёс хөгжсөн шилдэг туршлагатай орнуудын жишээг авч хэрэгжүүлж байгаа хэрэг” хэмээлээ.
Мөн төрийн ордон дотор таван цэгийг тохижуулж мэдээлэл, ярилцлага, зураг авах боломжтой хана барьсныг онцоллоо. Ордны хонгил, задгай талбайд хэвлэлийн ажилтнууд бөөгнөрч, бие засах өрөө болон хоолны газрын орчим гээд хаа таарсан газраа ярилцлага, тодруулга авдаг байдлыг өөрчлөх гэнэ. Энэ нь ч ардчилал хөгжсөн болон хөгжиж буй орны засаглалын ёс зүйн шаардлага болоод буй гэсэн юм. Жишээ нь, БНСУ-ын Үндэсний Ассамблейн сурвалжлагч сэтгүүлчид “Press Room”-д үйл ажиллагаагаа явуулдаг. Ассамблейн сурвалжлагчид гишүүдтэйгээ нүүр тулж уулзах тохиолдол бараг гардаггүй гэнэ. Уг сургалтад УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах эрхтэй 70 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан оролцжээ. Давхардсан тоогоор хэвлэл мэдээллийн мянга гаруй ажилтан Төрийн ордонд нэвтэрч УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг сурвалжилж, олон нийтэд мэдээллээ түгээдэг гэнэ.
Б.Ганбилэг
0 Сэтгэгдэл






















