Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
Боксчин Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангав
Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчеон хотноо 10 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд боксын эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангалаа.

Тэрбээр Киргизстаны боксчин Акзол Сулайманбектэй учраа тааран 29:25, 29:26, 29:26-ын харьцаагаар гурван үеийн турш илүүрхэн яллаа. Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө Японы Сатоши Шимизүтэй 10 дугаар сарын 2-нд хүчээ сорино.
Мөн өнөөдөр орой 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат хүрэл медалийн төлөө Казахстаны боксчин 2013 оны дэлхийн аварга Данияр Елеуссиновтой тулалдана. Өчигдөр 49 кг-д Г.Ган-Эрдэнэ Тайландын боксчин Танес Онжунтаг 3:0-ийн харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарсан. Тэрбээр Киргизийн Турат Осмоновтой хүрэл медалийн төлөө есдүгээр сарын 30-ны өдөр тулалдана. Энэ өдөр эмэгтэйчүүдийн 51 кг-д хүрэл медалийн болзол хангасан М.Нандинцэцэг Казахстаны боксчин Ж.Шекербековатай мөнгөн медалийн төлөө хүч үзнэ.
Өнөөдөр чөлөөт бөхийн 61, 74, 86, 125 кг жин тус бүрийн алт, мөнгө, хүрэл медальтнууд тодорч чөлөөт бөхийн тэмцээн өндөрлөнө. 86 кг-д барилдаж байгаа ОУХМ П.Өсөхбаатар нэгдүгээр тойрогт Тайландын бөх Метее Тепакомтай таарч 11:0 онооны харьцаагаар хожсон бол 125 кг-д барилдаж буй ОУХМ Ж.Чулуунбат эхнийхээ тойрогт Арабын Нэгдсэн Эмиратын бөх Мохаммед Салемтай барилдаж, 32 секундэд өрсөлдөгчөө цэвэр хожив.
Харин 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга эхний тойрогт Энэтхэгийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Бажрангд ялагдсан бол 74 кг-д ОУХМ Д.Гомбодорж нэгдүгээр тойрогт БНСУ-ын бөх Сангкю Ли-д өвдөг шороодлоо.

0 Сэтгэгдэл