Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Тамирчин маань чадалтай байна, харин Монгол тамиртай байна уу
Асашёорюү аварга “Монголчууд Олон Улсын Боксын холбоонд нөлөөтэй болохгүй юм бол ялахгүй юм байна. Луйвар улаан цагаандаа гарч! Fuck Korea” хэмээн өчигдөр Азийн наадмын 56 кг-ийн жинд тулалдсан Н.Төгсцогтын тулааны дараа бухимдлаа илэрхийлэн жиргэв. Тамирчин хүн л тамирчин хүний хөлс хүчний үнэ цэнийг мэдэрнэ. Асашёорюү аварга Н.Төгсцогтыг “Тэр ялсан. Гэвч цустай тамирчны гарыг өргөлөө” гэх утгатай үг япон ханзаар бичиж энэ зургийг фостоллоо. Мэдээж дэлхийд энэ тухай цацаж мэдэгдлээ. Цахим ертөнц тэр чигтээ эсэргүүцлийн “хөдөлгөөн” өрнүүлж, Солонгосын Элчин сайдын яамнаас анхааруулга гарсан тухай ч ярьж эхлэв.


...Азийн наадам үргэлжилсээр. Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Н.Төгсцогт БНСУ-ын тамирчин Хам Сонг Юнгтай хийсэн тоглолтод илт нөгөө талд үйлчилсэн шүүгчдийн шүүлтээр эзэн оронд луйвардуулав. Гурван үеийн турш илт давуу тоглосон ч эцсийн мөчид шүүгч БНСУ-ын тамирчны гарыг өргөсөн. Гэхдээ энэ бол бидний харсан өнцөг. Шүүгчдийн харсан өнцөг нь Өмнөд Солонгосын талд...
Энэ байдлаар Энэтхэгийн эрэгтэй, эмэгтэй тамирчдын ялалтыг ч мөн луйвардсан нь шүүлтийг эсэргүүцэгчдийн тоог нэмсэн юм. Хэдийгээр Монголын шигшээ багийг ахалж явсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дүрмийн дагуу 30 минутын дотор шүүгчдэд хандан эсэргүүцэл бичсэн ч хүлээн авсангүй. Тэд шүүлт дээрээ бат зогсохоор шийджээ. Шүүгчдийн баг Монголын багийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн өөдөөс танай хөгжөөн дэмжигчид ёс бус авирлаж байна. Цаашид танай орныг Азийн наадмаас хассан ч болно гэсэн үгийг ч чулуудаад сүрдүүлээд авч.
Монголчуудын хувьд медалиа, тамирчныхаа хүсэл зоригийг, түүнийг дасгалжуулсан дасгалжуулагчийн хүч хөдөлмөр, элэг нэгтнүүдийн итгэлийг харь орны тамирчдад луйвардуулсан тохиолдлын эхнийх бөгөөд эцсийнх нь энэ биш. 2007 онд АНУ-ын Чикаго хотод болсон дэлхийн аваргын тэмцээнд гавьяат тамирчин Э.Бадар-Ууган шүүгчийн үзэмжээс болж ялалтаа алдаж, мөнгөн медаль хүртэж байсныг УИХ-ын гишүүн Х.Баттулга “Пүүжээгийн эх орон”-доо онцлон бичиж Ядуугийн зовлонгоос ангижирч чадахгүй бол ялаад ч нэмэр алга, амьдрах ч утга алга гэж тодорхойлж байсан.
Дэлхийн аваргын дэвжээнээ луйвардуулсан ч Э.Бадар-Ууганы хувьд ямар хүчтэй чадалтай тамирчин бэ гэдгээ харуулж, жинхэнэ хүчээрээ олимпын аварга болж, монголчуудын уур бухимдлыг мартуулсан. Илт луйвардуулах байдал боксынхон төдийгүй чөлөөт бөхийнхөнд ч тохиолддог. Бидэнд өнөөдөр ямар ч орны тамирчинтай эн тэнцүү өрсөлдөөд, ялах хүчтэй чадалтай тамирчид байна. Дэлхийг айлгаж цочоох хүч чадал байгааг манайхан олон удаагийн амжилтуудаараа ч баталсан. Харин энэ удаад бид спортоо зөвхөн тамирчин гэж харалгүй олон талаас нь хөгжүүлэх цаг нь болсон гэдгийг мэдэрч эхэллээ. Тамирчин маань яадалтай байна, харин Монгол тамиртай байна уу. Тэмцээн бүрийн араас шүүлт, шүүгчийн талаар гомдоллохгүйн тулд манайд олон улсад хүлээн зөвшөөрсөн шүүгч, мөн тухайн холбоонд сонгуульт албан тушаалд нэр дэвших боломжуудыг нээх хэрэгтэй байгааг анзаарч харах цаг болжээ.
Айлын хүүхдэд зодуулаад ирсэн хүүхдээ чиний буруугаас болсон биз хэмээн зандардаг монгол зангаа хэзээ засч айлын аавын өөдөөс үг дуугарч чадах хүнтэй болох юм бэ. Хэдий болтол амжилт, ялалтаа хулгайлуулах вэ.
Фостлоод байхдаа яаахав дээ, тэгээд ч бас зүй бус үгийг f.., бичээд байж байдаг таарсан сэтгүүлч байна даа. Бас ёс суртахууны хариуцлага хэм хэмжээ ч гэх шиг больж үз АSSA!
TIIM SHUU
Хүүхдээ айлын хүүхдэд дээрэлхүүлээд ирхэд нь чамаас өөрөөс чинь л болоо байлгүй гэж нэмж загнадаг зангаа хаяна гэж бодож байгаа. Айлын хүүхдэд дээрэлхүү зан гаргадаг тэр хүүхдийн ойворгон занг буруу гэдгийг нь мэдрүүлэх хэрэгтэй гэж боддог болсон.
Асашёорюү аварга “Монголчууд Олон Улсын Боксын холбоонд нөлөөтэй болохгүй юм бол ялахгүй юм байна. Луйвар улаан цагаандаа гарч! Fuck Korea” хэмээн өчигдөр Азийн наадмын 56 кг-ийн жинд тулалдсан Н.Төгсцогтын тулааны дараа бухимдлаа илэрхийлэн жиргэв. Тамирчин хүн л тамирчин хүний хөлс хүчний үнэ цэнийг мэдэрнэ. Асашёорюү аварга Н.Төгсцогтыг “Тэр ялсан. Гэвч цустай тамирчны гарыг өргөлөө” гэх утгатай үг япон ханзаар бичиж энэ зургийг фостоллоо. Мэдээж дэлхийд энэ тухай цацаж мэдэгдлээ. Цахим ертөнц тэр чигтээ эсэргүүцлийн “хөдөлгөөн” өрнүүлж, Солонгосын Элчин сайдын яамнаас анхааруулга гарсан тухай ч ярьж эхлэв.


...Азийн наадам үргэлжилсээр. Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Н.Төгсцогт БНСУ-ын тамирчин Хам Сонг Юнгтай хийсэн тоглолтод илт нөгөө талд үйлчилсэн шүүгчдийн шүүлтээр эзэн оронд луйвардуулав. Гурван үеийн турш илт давуу тоглосон ч эцсийн мөчид шүүгч БНСУ-ын тамирчны гарыг өргөсөн. Гэхдээ энэ бол бидний харсан өнцөг. Шүүгчдийн харсан өнцөг нь Өмнөд Солонгосын талд...
Энэ байдлаар Энэтхэгийн эрэгтэй, эмэгтэй тамирчдын ялалтыг ч мөн луйвардсан нь шүүлтийг эсэргүүцэгчдийн тоог нэмсэн юм. Хэдийгээр Монголын шигшээ багийг ахалж явсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дүрмийн дагуу 30 минутын дотор шүүгчдэд хандан эсэргүүцэл бичсэн ч хүлээн авсангүй. Тэд шүүлт дээрээ бат зогсохоор шийджээ. Шүүгчдийн баг Монголын багийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн өөдөөс танай хөгжөөн дэмжигчид ёс бус авирлаж байна. Цаашид танай орныг Азийн наадмаас хассан ч болно гэсэн үгийг ч чулуудаад сүрдүүлээд авч.
Монголчуудын хувьд медалиа, тамирчныхаа хүсэл зоригийг, түүнийг дасгалжуулсан дасгалжуулагчийн хүч хөдөлмөр, элэг нэгтнүүдийн итгэлийг харь орны тамирчдад луйвардуулсан тохиолдлын эхнийх бөгөөд эцсийнх нь энэ биш. 2007 онд АНУ-ын Чикаго хотод болсон дэлхийн аваргын тэмцээнд гавьяат тамирчин Э.Бадар-Ууган шүүгчийн үзэмжээс болж ялалтаа алдаж, мөнгөн медаль хүртэж байсныг УИХ-ын гишүүн Х.Баттулга “Пүүжээгийн эх орон”-доо онцлон бичиж Ядуугийн зовлонгоос ангижирч чадахгүй бол ялаад ч нэмэр алга, амьдрах ч утга алга гэж тодорхойлж байсан.
Дэлхийн аваргын дэвжээнээ луйвардуулсан ч Э.Бадар-Ууганы хувьд ямар хүчтэй чадалтай тамирчин бэ гэдгээ харуулж, жинхэнэ хүчээрээ олимпын аварга болж, монголчуудын уур бухимдлыг мартуулсан. Илт луйвардуулах байдал боксынхон төдийгүй чөлөөт бөхийнхөнд ч тохиолддог. Бидэнд өнөөдөр ямар ч орны тамирчинтай эн тэнцүү өрсөлдөөд, ялах хүчтэй чадалтай тамирчид байна. Дэлхийг айлгаж цочоох хүч чадал байгааг манайхан олон удаагийн амжилтуудаараа ч баталсан. Харин энэ удаад бид спортоо зөвхөн тамирчин гэж харалгүй олон талаас нь хөгжүүлэх цаг нь болсон гэдгийг мэдэрч эхэллээ. Тамирчин маань яадалтай байна, харин Монгол тамиртай байна уу. Тэмцээн бүрийн араас шүүлт, шүүгчийн талаар гомдоллохгүйн тулд манайд олон улсад хүлээн зөвшөөрсөн шүүгч, мөн тухайн холбоонд сонгуульт албан тушаалд нэр дэвших боломжуудыг нээх хэрэгтэй байгааг анзаарч харах цаг болжээ.
Айлын хүүхдэд зодуулаад ирсэн хүүхдээ чиний буруугаас болсон биз хэмээн зандардаг монгол зангаа хэзээ засч айлын аавын өөдөөс үг дуугарч чадах хүнтэй болох юм бэ. Хэдий болтол амжилт, ялалтаа хулгайлуулах вэ.
0 Сэтгэгдэл
2014.10.02
2014.10.01
2014.10.01























