Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
“Шударга ёс” эвсэл мэдээлэл хийлээ
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар хэвлэлийнхэн Төрийн ордоны Г танхимд мэдээлэл хийлээ.

Тус бүлэг хуралдаанаараа бүлгийн дотоод асуудлыг ярилцсан байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бүлгийн гишүүдийн зүгээс өргөн барьсан хууль, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж буй сайд нарын ажлын үр дүн зэргийг авч хэлэлцсэн аж. Мөн тус бүлгийн гишүүдээс өргөн барьсан хуулиудыг яаралтай хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

УИХ-ын чуулганы хугацаанд хэлэлцэх зарим асуудлыг авч товчоор авч хэлэлцсэний дотор улсын төсвийг хэлэлцэхдээ мэргэжлийн хүмүүсийг хамруулж, өргөн хүрээнд асуудлыг авч үзэх хэрэгтэй хэмээн тогтсон байна. Иймд энэ асуудлын хүрээнд Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг ирэх долоо хоногт сонсох чиглэл гаргажээ. Цаашилбал Чингис, Самурай бондын зарцуулалттай холбоотой мэдээллийг сонсохоор болжээ. Түүнчлэн тус бүлэг ахмадуудын тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан