Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
Эмэгтэй боксчдоос М.Нандинцэцэг хүрэл медаль хүртлээ
БНСУ-ын Инчеон хотноо үргэлжилж байгаа Азийн 17 дугаар наадмын эмэгтэй боксчдын аваргын төлөөх тулаанууд болж алт, мөнгө, хүрэл медалийн эздэд медалийг гардууллаа.

Эмэгтэй боксчид 48-51 кг, 57-60 кг, 69-75 кг гэсэн гурван жинд шилдгүүдийг тодруулсан. Манай гурван эмэгтэй тамирчнаас 51 кг-д хүч үзсэн ОУХМ М.Нандинцэцэг хүрэл медалийн эзэн болж Монгол Улсын багтаа 19 дэх медалийг авчирлаа.
Тэрбээр, Би Казахстаны тамирчинтай мөнгөн медалийн төлөө тоглож ялагдлаа. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг. Тэгэхээр шүүгчдийн шүүлтийг л хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Азийн наадамд хоёр удаагаа ороод хүрэл медаль хүртсэндээ баяртай байна хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Түүний дасгалжуулагч Энхтайваны сэтгэгдлийг энэ үеэр авсанаа толилуулж байна. Манай эмэгтэй тамирчдын хувьд Инчеоны наадмаас хоёр хүртэх зорилготой ирсэн. Манай тамирчин М.Нандинцэцэг 51 кг-д хүрэл медаль авч чадлаа. Энэ наадмын боксын тэмцээний шүүлтийг олон удаа шударга бусаар дүгнэж цөөнгүй тамирчдыг хохироолоо. Ялангуяа БНСУ, Казахстаны тамирчдыг илэрхий дэмжиж оноо өгч байгааг олон улс орнуудын дасгалжуулагч, тамирчид болон үзэгчид эсэргүүцсэн. Манай боксчдоос булхайтай шүүлтийн золиос болж медальгүй хоцорсон явдалд харамсалтай байна гэлээ.

0 Сэтгэгдэл