Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Москвагийн дэлгүүрт монголын ХАА-н бүтээгдхүүн худалдана
Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл  ОХУ-ын нийслэл Москва хотын мэр Сергей Собянинтай хэлэлцээр хийхдээ ингэж тохирчээ.
Москва хотын дарга Сергей Собянин Москва-Улаанбаатар хоёр хотын хоорондох нөхөрсөг харилцаа хагас зууны  түүхтэйг дурдаад хөршийн харилцаагаа идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Уулзалтын үеэр хоёр талын хөршийн харилцааг хөгжүүлэх төлөвийн тухай хэлэлцсэн байна. Москва хотын захиргаа, Улаанбаатар хотын захирагчийн хооронд 2015-2017 онд хамтран ажиллах  хөтөлбөрт гарын үсэг зурах бэлтгэлийг хангахаар тогтжээ. 

Хамтын ажиллагааны хүрээнд хамгийн гол нь худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудал орж байна. Сергей Собянин монголын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдэд  хандаж бүтээгдхүүнээ оросын нийслэлийн зах зээлд нийлүүлэхийг санал болгожээ. Энд юун түрүү мал аж ахуйн бүтээгдхүүнийг онцолсон байна. Энэ ажлын хүрээнд москвагийн сүлжээ компаниуд, монголын хөдөө аж ахуйн бүтээгдхүүн үйлдвэрлэгчдийн хооронд гэрээ хэлцэл байгуулах юм байна. Сергей Собянин, Э.Бат-Үүл нарын шийдвэрээр хоёр нийслэлийн хамтын ажиллагаа нь харилцан туршлага солилцох, хот байгуулалтын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, орон сууц, эрүүл мэнд, боловсрол, соёл болон бусад салбарт хамтарч ажиллах явдал гэнэ.

Монголын нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хариуд нь халуун дотно хүлээн авсанд талархаад Сергей Собяниныг Улаанбаатарт зочлохыг урьжээ хэмээн "Вечерняя Москва" мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан