МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Засгийн газрын бүтцийг УИХ хэлэлцэх боллоо

Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцийн тухай төслөө УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Засгийн газрын бүтцийг дараалал харгалзахгүй хэлэлцэнэ гэсэн болохоор засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай Ерөнхий сайдын энэ төслйиг УИХ эхлээд хэлэлцэх боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг телевизээр ард түмэндээ хандаж “Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд өнөөдөр Та бүхэнд хандан дараахь зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Шинэчлэлийн Засгийн газар илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямбай, өндөр хариуцлагатай, шинэ эрч хүчтэй ажиллахын тулд Засгийн газрын танхимын сэлгээ хийх асуудлыг миний бие удахгүй эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганы эхээр санаачлан оруулж шийдвэрлүүлнэ гэдгээ өнөөдөр зарлаж байна” гэснээс хойш Засгийн газар 9 яамтай болно гэнэ, 11 яамтай болох нь гэсэн яриа хэвлэлээр цуварсаар байгаа юм.
Харин Засгийн газрын тэргүүн УИХ-ын даргад өөрийнхөө танхимыг ямар бүтэцтэй байх төсөл өргөн барьсан нь тодорхойгүй байна.
Харин Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэхийг хойшлуулжээ.

0 Сэтгэгдэл