МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Нийслэлийн Ардчилсан хүчний чуулган болов
"Монголоо шинэчилье" уриатай Ардчилсан Хүчний Холбооны Нийслэлийн чуулган өчигдөр олон улсын "Найрамдал" зусланд боллоо.

Энэ удаагийн чуулган “Хүнээ хөгжүүлж, Монголоо шинэчилье” уриатай юм. УИХ-ын гишүүн Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалллын сайд С.Эрдэнэ нийслэлийн чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Ардчилсан Хүчний Холбоо сонирхлын бүлгүүдэд тулгуурлан ажиллаж, бүлгүүд нь клубуудээрээ дамжуулан нийгмийн олон салбарт чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Манай холбоонд УИХ-ын 10 гишүүн байдаг. Бүсийн чуулган бүрээр нийгмийн асуудал хөндсөн хэлэлцүүлэг явагдаж, эндээс гарсан шинэ санаа, санаачилгыг хууль тогтоох дээд байгууллагад хүргэдэг онцлогтой." гэв.
Байгуулагдаад таван жил болж буй Ардчилсан хүчний холбооны энэ удаагийн Нийслэлийн чуулганаараа өнгөрсөн хугацаанд хийж, бүтээсэн ажлаа дүгнэж, цаашдын үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг хэлэлцэх аж. Мөн энэ үеэр уламжлал ёсоор холбооны гишүүд, дэмжигчдээ хөгжүүлэх сургалт явуулж, Ардчилсан Хүчний Холбооны нийгэмд шууд ардчиллыг бэхжүүлэх зорилгын хүрээнд нийгмийн асуудал хөндсөн нээлттэй хэлэлцүүлгүүд явагдах юм.
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа, Ж.Батзандан болон нийслэлийн есөн дүүргийн Ардчилсан Хүчний Холбооны 350 гаруй гишүүд дэмжигчид, зочид төлөөлөгчид оролцов.
Мөн чуулганы үеэр Ардчилсан хүчний холбоонд нэгдэж байгаагаа УИХ-ын гишүүн Д.Батцогт
мэдэгдэж, чуулганд оролцлоо.
Тэрээр “Ардчилсан хүчний холбооны үйл ажиллагааг өнгөрсөн хугацаанд анхааралтай ажиглаж байсан. Тиймээс тус холбоонд нэгдэх шийдвэр гаргалаа” гэв. Ардчилсан Хүчний Холбоо нь сонирхлын клубуудын үйл ажиллагаан дээр тулгуурладаг төрийн бус байгууллага учраас намын харьяалал харгалзахгүй нэгдэх боломжтой байдаг.

Энэ удаагийн чуулган “Хүнээ хөгжүүлж, Монголоо шинэчилье” уриатай юм. УИХ-ын гишүүн Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалллын сайд С.Эрдэнэ нийслэлийн чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Ардчилсан Хүчний Холбоо сонирхлын бүлгүүдэд тулгуурлан ажиллаж, бүлгүүд нь клубуудээрээ дамжуулан нийгмийн олон салбарт чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Манай холбоонд УИХ-ын 10 гишүүн байдаг. Бүсийн чуулган бүрээр нийгмийн асуудал хөндсөн хэлэлцүүлэг явагдаж, эндээс гарсан шинэ санаа, санаачилгыг хууль тогтоох дээд байгууллагад хүргэдэг онцлогтой." гэв.
Байгуулагдаад таван жил болж буй Ардчилсан хүчний холбооны энэ удаагийн Нийслэлийн чуулганаараа өнгөрсөн хугацаанд хийж, бүтээсэн ажлаа дүгнэж, цаашдын үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг хэлэлцэх аж. Мөн энэ үеэр уламжлал ёсоор холбооны гишүүд, дэмжигчдээ хөгжүүлэх сургалт явуулж, Ардчилсан Хүчний Холбооны нийгэмд шууд ардчиллыг бэхжүүлэх зорилгын хүрээнд нийгмийн асуудал хөндсөн нээлттэй хэлэлцүүлгүүд явагдах юм.
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа, Ж.Батзандан болон нийслэлийн есөн дүүргийн Ардчилсан Хүчний Холбооны 350 гаруй гишүүд дэмжигчид, зочид төлөөлөгчид оролцов.
Мөн чуулганы үеэр Ардчилсан хүчний холбоонд нэгдэж байгаагаа УИХ-ын гишүүн Д.Батцогт
мэдэгдэж, чуулганд оролцлоо.Тэрээр “Ардчилсан хүчний холбооны үйл ажиллагааг өнгөрсөн хугацаанд анхааралтай ажиглаж байсан. Тиймээс тус холбоонд нэгдэх шийдвэр гаргалаа” гэв. Ардчилсан Хүчний Холбоо нь сонирхлын клубуудын үйл ажиллагаан дээр тулгуурладаг төрийн бус байгууллага учраас намын харьяалал харгалзахгүй нэгдэх боломжтой байдаг.
0 Сэтгэгдэл























