МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Шинэчлэлийн Засгийн газрын шинэ бүтэц маргааш батлагдана
Одоогоор 19 сайдтай, 16 яамтай ажиллаж буй Шинэчлэлийн Засгийн газрын бүтцийг цомхотгон өөрчлөх асуудлыг УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар авч хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дуусмагц УИХ-ын чуулганы хуралдаанд шилжүүлж, анхны хэлэлцүүлэгт оруулахаар болсон юм. Өнгөрсөн баасан гарагт өрнөсөн энэ үйл явдлуудын маргааш буюу мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Товчхондоо, Засгийн газрын шинэ бүтцийг мягмар гарагт багтаан батлахаар шуурхайлж буй юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, “Шинэчлэлийн Засгийн газрыг анх 16 яамтай байхаар зохион байгуулснаар эдийн засаг, уул уурхай, барилга, хот байгуулалт, зам тээвэр зэрэг олон салбарын бодлого тодорхой болж, салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ахиц гарсан” хэмээн хуучин бүтцийн ажлаа үнэлсэн. Үргэлжлүүлээд “Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил зохион байгуулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах зорилгоор Засгийн газрын яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс зарим яамыг нэгтгэж өөрчлөн зохион байгуулахаар эдгээр хууль тогтоомжийн төсөл санаачлан өргөн барьсан” хэмээн хэллээ.
Юутай ч, ажил үүргийн давхардал бий болоод байсныг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрөөд энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхээс өгсүүлээд эдийн засгийн хөгжилд чөдөр болсныг хэлсэн юм.
ЗӨВ ШҮҮ
Одоогоор 19 сайдтай, 16 яамтай ажиллаж буй Шинэчлэлийн Засгийн газрын бүтцийг цомхотгон өөрчлөх асуудлыг УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар авч хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дуусмагц УИХ-ын чуулганы хуралдаанд шилжүүлж, анхны хэлэлцүүлэгт оруулахаар болсон юм. Өнгөрсөн баасан гарагт өрнөсөн энэ үйл явдлуудын маргааш буюу мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Товчхондоо, Засгийн газрын шинэ бүтцийг мягмар гарагт багтаан батлахаар шуурхайлж буй юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, “Шинэчлэлийн Засгийн газрыг анх 16 яамтай байхаар зохион байгуулснаар эдийн засаг, уул уурхай, барилга, хот байгуулалт, зам тээвэр зэрэг олон салбарын бодлого тодорхой болж, салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ахиц гарсан” хэмээн хуучин бүтцийн ажлаа үнэлсэн. Үргэлжлүүлээд “Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил зохион байгуулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах зорилгоор Засгийн газрын яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс зарим яамыг нэгтгэж өөрчлөн зохион байгуулахаар эдгээр хууль тогтоомжийн төсөл санаачлан өргөн барьсан” хэмээн хэллээ.
Юутай ч, ажил үүргийн давхардал бий болоод байсныг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрөөд энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхээс өгсүүлээд эдийн засгийн хөгжилд чөдөр болсныг хэлсэн юм.
0 Сэтгэгдэл
2014.10.06























