Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
Азийн наадмаас монголчууд 21 медаль хүртэж 16-д жагслаа
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Азийн спортын их наадам БНСУ-ын Инчён хотноо болж өндөрлөлөө. Азийн олимп гэдэг энэ наадамд шар тивийн 45 улс орны 13 мянган тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдөхөд Монгол Улс спортын 23 төрөлд 234 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьж 5 алт, 4 мөнгө, 12 хүрэл медал авч 45 улс орноос 16 дугаар байрт жагссан байна.

Монголын баг тамирчид 1974 онд Ираны нийслэл Тегеран хотноо болсон Азийн спортын VII наадамд хагийн анх оролцож хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж байсан бол үүнээс хойш нийт 14 алтан медаль хүртсэний гурвыг нь "Шинэ Дели-1982" наадмаас хүртэж байжээ. Харин энэ удаагийн "Инчён-2014"-т алтан медалиа тав болгон өсгөж, Азийн спортын наадмуудаас нийт 19 алтан медаль хүртээд байна.
Манай тамирчдаас Азийн наадмын аваргыг боксчин ОУХМ Д.Отгондалай, таеквондын тамирчдаас анхны медальтан болсон М.Түмэнбаяр, жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн -100 кг-д Олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, 66 кг-д Дэлхийн залуучуудын аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д Дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар алтан медаль хүртэж, Дэлхийн аварга, ОУХМ Г.Болдбаатар, Б.Дүүрэнбилэг, Г.Одбаяр нар мөнгөн медаль, Л.Отгонбаяр, Н.Дагвасүрэн, Д.Сумъяа, Ц.Наранжаргал нар хүрэл медаль хүртлээ. Мөн чөлөөт бөхийн баг тамирчдын хувьд эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ С.Бямбацэрэн мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 57 кг-д залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Б.Номин, эрэгтэйчүүдийн 97 кг-д Азийн аварга Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 63 кг-д насанд хүрэгчдийн болон залуучуудын Дэлхийн аварга С.Цэрэнчимэд, 75 кг-д дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа нар хүрэл медаль хүртсэн юм.
Мөн Азийн наадмын буудлагын тэмцээнд урт бууны тамирчин Ч.Нарантуяа 50 метрт хэвтээ байдлаас 60 сум буудах дасгалд 624.1 оноогоор алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга болов. 25 метрийн спорт гар бууны дасгалд онч сорьсон олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа хүрэл медалийн эзэн болсон юм.
Медалийн чансаагаараа БНХАУ 151 алт, 108 мөнгө, 83 хүрэл, нийт 342 медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол БНСУ /79+71+84/, Япон /47+76+77/, Казахстан /28+23+33/, Иран /21+18+18/ улсууд удаалжээ. Харин 2018 оны Азийн XVIII наадмыг Жакарта хотноо зохион байгуулах эрх аваад байгаа Индонези улсын баг тамирчид 4 алт, 5 мөнгө, 20 хүрэл медальтайгаар наадмыг өндөрлүүллээ.

0 Сэтгэгдэл