Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Аравдахь удаагийн анхных олонтой наадам
Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотноо болж өндөрлөлөө. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадамд Ази тивийн 45 орны 12 мянга гаруй тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Тус наадамд манай улсаас 234 тамирчны бүрэлдэхүүнтэй баг мордож, таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, 45 орноос 16 дугаар байрт жагссанаар өмнөх Азийн наадамд үзүүлж байсан амжилтуудаа эвдэв. Монголын баг тамирчид 1974 онд Ираны нийслэл Тегеран хотноо болсон VII наадмаас эхлэн Азийн “олимпод” оролцож эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш бидний хувьд арав дахь наадам болж байна. Анхны наадмаасаа манай улс хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж байжээ. Үүнээс хойш 14 алтан медаль хүртэхдээ “Шинэ Дели-1982” наадмаас хамгийн олон буюу гурван алтан медаль хүртсэн аж. Харин “Шинэ Дели 1982”-т тогтоож байсан гурван алтан медалийн амжилтыг “Инчён-2014”-т тав болгон эвдэж, 19 алтан медалийг Азийн наадмаас хүртээд байна. Биднийг үүнээс ч илүү амжилт хүлээж байсан. Гэхдээ анхны гэсэн тодотгол олонтой наадам боллоо.

“Инчён-2014” наадамд жүдо бөх, чөлөөт бөх, буудлага болон боксын баг тамирчид медалийн тоогоо нэмсэн бол таеквондогийн анхны медальтан төрлөө. Мөн Монголын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн баг тамирчид шилдэг наймд шалгарсан өндөр амжилт үзүүллээ. Монголын боксчдоос анхны Азийн наадмын алтан медалийг ОУХМ Д.Отгондалай, эмэгтэй боксчдын анхны медалийг /хүрэл/ ОУХМ М.Нандинцэцэг нар хүртсэн. Мөн таеквондогийн тамирчдаас М.Түмэнбаяр анхны медальтан болсон. Харин хамгийн бахархам амжилтыг марафон гүйлтийн /40 км/ төрөлд Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:06:13 цагийн амжилтаар IV байрт шалгарч үзүүлсэн. Тэрээр 30 км-ын дараах байдлаар Азийн наадмын марафоны уралдааныг тэргүүлж байсан боловч сүүлийн км-т тактикийн алдаа гарган өрсөлдөгч нартаа гүйцэгдэж шагналт дөрөвдүгээр байранд орлоо. Тэрээр хоёр цагийн турш Монголын нэрийг Ази тив даяар гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр эх орноо сурталчилж чадсан.
Жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн -100 кг-д олимпын алт, мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, 66 кг-д Дэлхийн залуучуудын аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг нар алтан медаль хүртэж, мөнгөн медалийг дэлхийн аварга, ОУХМ Г.Болдбаатар, Б.Дүүрэнбилэг, Г.Одбаяр, хүрэл медалийг Л.Отгонбаяр, Н.Дагвасүрэн, Д.Сумъяа, Ц.Наранжаргал нар хүртлээ.
Тэгвэл чөлөөт бөхийн баг тамирчдаас нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ С.Бямбацэрэн мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 57 кг-д залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Б.Номин, эрэгтэйчүүдийн 97 кг-д Азийн аварга Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 63 кг-д насанд хүрэгчдийн болон залуучуудын Дэлхийн аварга С.Цэрэнчимэд, 75 кг-д дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа нар хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн.
Харин буудлагын баг тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль хүртлээ. Азийн наадмын буудлагын тэмцээнд урт бууны тамирчин Ч.Нарантуяа 50 метрт хэвтээ байдлаас 60 сум буудах дасгалд 624.1 оноогоор алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга болов. 25 метрийн спорт гар бууны дасгалд онч сорьсон олимпын мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа болон эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд Монголын баг хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.
Ийнхүү амжилт бахархалаар дүүрэн, алдаа оноо, сургамж шүүмж, хөлс хөдөлмөрийг харуулсан олон олон сонирхолтой тоглолт үргэлжилсэн 16 хоног өнгөрлөө. 2018 оны Ази тивийн наадам Индонез улсад болно. Амжилт, ялалтаараа бахархсаар дараагийн наадамтай золгоно.
-Монголчууд Азийн наадмаас анх удаа таван алттай ирлээ-

0 Сэтгэгдэл