Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Н.Энхбаяр улс төрийн орогнол хүсээгүй гэв
МАХН-ын дарга Н.Энхбаярыг БНСУ-аас улс төрийн орогнол хүссэн гэх мэдээлэл өнөөдөр цахим ертөнцийн гол сэдэв боллоо. Тиймээс энэ сэдвээр МАХН-ын удирдлагууд өнөөдөр хэвлэлийнхэнд тайлбар хийсэн юм.

Хэвлэлийн хуралд МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, намын даргын ажлын алба хариуцсан Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нар байлцав. Ерөнхий нарийн бичгийн дарга  Г.Шийлэгдамба, "Нэг сарын өмнөөс Н.Энхбаяр даргыг БНСУ-ын иргэн болсон, улс төрийн орогнол хүссэн гэх мэдээлэл гарч эхэлсэн. Тухайн үед бид үүнийг үгүйсгэсэн мэдэгдэл гаргаж байсан. Гэтэл өнөөдөр Солонгосын зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэхүү мэдээлэл дахин гарч эхэллээ. Н.Энхбаяр БНСУ-аас улс төрийн орогнол хүссэн гэдэг нь ор үндэсгүй худлаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлж байна. Бид энэ талаар Солонгост суугаа Монголын Элчин сайдын яам руу албан бичиг илгээхээр бэлтгэж байна. Албан бичигт чухам ямар учраас ийм мэдээлэл Солонгосын мэдээллийн хэрэгслээр гараад байгаа болон ямар эх сурвалж тарааж байгааг тодруулж өгөхийг хүсэх болно. Ер нь ийм мэдээлэл гаргаж байгаа нь МАХН-ын болон Н.Энхбаяр даргын нэрийг гутаах гэсэн үйл ажиллагаа юм. Н.Энхбаяр даргыг эх орондоо ирэхээс нь айсандаа хийж байгаа үйлдэл гэдгийг онцлон хэлье" гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ үеэр тус улсад суугаа Элчин сайдын яамнаас тодруулга хүсч байгаагаа илэрхийлээд нэр төрөө сэргээхийн тулд зохих байгууллагуудад хандана гэлээ.  Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, "Бид Н.Энхбаяр даргатай өглөө холбоо барьсан. Ер нь энэ мэдээллээс харахад Монголын улс төр дээд хэмжээндээ хүртэл бохирдсон байна. Одоо бүр гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийг гар хөлөө болгож бохир ажлаа хийж байгаад үнэхээр их харамсаж байна. Бид энэ гүжир гүтгэлгийг таслан зогсоох болно" хэмээн ярилаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан