МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Д.Эрдэнэбат: “Шударга ёс” эвсэлтэй хийсэн гэрээ өөрчлөгдөхгүй
Хуваарийн дагуу УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж, дараа нь мэдээлэл өглөө. Хуралдаанаар Эдийн засгийг идэвхжүүлэх тухай тогтоолын төслийн биелэлтийг талаар Ерөнхий сайд болон сайд нарын мэдээллийг сонсчээ. “ЭЗЭН-100” хөтөлбөр 100 хоногийн хугацаанд зорьсон ажлаа хангалттай хийж гүйцэтгэсэн гэж АН-ын бүлэг дүгнэжээ. Харин Ерөнхий сайдын оруулж ирсэн бүтцийн өөрчлөлтийнг нөхцөл байдалдаа тохируулан хийх нь зүйтэй гэв. Яамдыг нэгтгэх бүтцийн өөрчлөлт сөрөг хүчний хөнддөг шүүмжлэлтэй холбоотой. УИХ дахь МАН-ын бүлэг “Чингис”, “Самурай” бондын хуваарилалт муу, Монгол Улс хоёр төсөвтэй яваад байгааг шүүмжилж ирсэн. Тиймээс хөрөнгө оруулалтаа, сангаа нэг талдаа гаргах, нэг төсөвтэй болгохын тулд ЭЗХЯ, Сангийн яамыг нэгтгэх Ерөнхий сайдын байр суурийг дэмжиж буй гэлээ. Эрчим хүчний яам, Уул уурхайн яам хамгийн том төсөл хэрэгжүүлэгчид боловч уялдаа холбоогүйгээс тендер шалгаруулалт удааширдаг нь бүтэцтэй холбоотой асуудал учир нэгтгэх нь зөв. Харин нийгмийн халамжийн чиглэлийн яамдыг нэгтгэхгүй халамж, нийгмийн хамгаалал тусдаа байх ёстой гэж. Сүүлийн үед анх байгуулахдаа салгах шаардлагагүй байсан гэж шүүмжлэх болоод буй Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг цаашид бие даан ажиллуулах шаардлагатай. Өв соёлоо хамгаалах бодлогын яамтай байх хэрэгтэй гэсэн байна. Ерөнхий сайдын оруулж ирсэн бүтцийн өөрчлөлтийг эхлээд УИХ-аар баталсны дараа сайд нь хэн хэн байх талаар хэлэлцэнэ гэж АН-ын бүлгийн дарга хэлэв.
Сэтгүүлчдийн асуултад АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ийм хариулт өгсөн юм.
-“ЭЗЭН 100” хөтөлбөрийг яагаад хангалттай гэж дүгнэсэн юм бэ. Хангалттай гэж дүгнэсэн учраас Засгийн газарт хариуцлага тооцох асуудал яригдахгүй гэсэн үг үү?
-Эдийн засгийг идэвхжүүлэх “ЭЗЭН 100” хөтөлбөрийн хүрээнд тодорхой ажлуудыг зорилго болгосон. Энэ хүрээнд тавьсан ажлаа бид ярина. Өнөөдөр тулгамдсан эдийн засгийн хүндрэлийн буруутанг хайх юм бол олон жилийн өмнөх зүйлийг ярих болно. Харин энэ нь бидний өнөөдрийн эрх ашиг биш гэж үзэж байна. Экспортын орлогын хомсдол болоод эдийн засгийн хараат болсон асуудлыг бид шүүж шүүмжилж, бие биеэ буруутгах нь маш их хугацаа зарцуулна. Хамгийн гол нь өнөөдрийн үүссэн эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд ямар ажил хийсэн нь чухал. Тиймээс “ЭЗЭН 100” хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлууд маш тодорхой байна. Жил гаруй зогсонги байдалд байсан экспорт жигдэрсэн. Нүүрс олборлолт, зэсийн баяжмал бүтээгдэхүүний экспорт жигдрэх нь эдийн засгийн цаашдын өсөлтийг хангах нөхцөл бүрдэж байна гэж үзсэн. Валют, алтны нөөц нэмэгдэж, Таван толгойн ордыг дагасан бүх уурхайн ажил, Оюу толгойн далд уурхай болон баяжмалын борлуулалт нь хэвийн болж байгаа нь амжилт. Харин хүн болгоны харах өнцөг өөр өөр гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой.
-Бүтцийн өөрчлөлтийг хийхдээ сэлгэж оруулах сайд нарыг парламентын гаднаас томилох ёстой, “Давхар дээл” тайлуулах асуудал хөндөгдөж байна?
-Өнөөдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд сайд нарын томилгооны асуудлыг Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, хуучин сайд нараа чөлөөлж, шинээр томилогдож буй сайд нараа санал болгоно. Дан, давхар дээлийн асуудлыг их ярьдаг. Дахин хэлэхэд Монгол Улс өөрийн гэсэн хууль тогтоомжтой. Тиймээс өнөөдөр мөрдөж байгаа хуулиар асуудлыг шийднэ. Ардчилсан орон хуулиа мөрдөхгүй, хүн болгоны хэлснээр, эсвэл хэлсэн бүхэн нь хууль болох юм бол бид хаашаа явах вэ.
-“Шударга ёс” эвслийн дөрвөн яамыг ямар байдлаар зохицуулахаар тохиролцсон бол?
-Ардчилсан нам болон “Шударга ёс” эвслийн хооронд хийсэн гэрээ бий. Үүнд засаглалын хуваарилалтыг дурдсан зүйл заалт байгаа. Тэр зүйл заалт өөрчлөгдөхгүй гэдгийг Ерөнхий сайд нотолсон. Гэхдээ Засгийн газрын бүтцийг өөрчлөх нь хэн нэгэн сайдын тухай асуудал биш гэдэгтээ ойлголцсон гэж бодож байна. Бүтцээ ярьсны дараа харьцаа хэвээр хадгалагдах байх.
Tegeh estoi iim baih estoi geed ene hutguur eeriinheeree zutgedeg.ESTOI ESTOI geed busdad bainga zaaj ailtgal egdeg eereegee ihed bodson amitan dagaa evii evii.
Хуваарийн дагуу УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж, дараа нь мэдээлэл өглөө. Хуралдаанаар Эдийн засгийг идэвхжүүлэх тухай тогтоолын төслийн биелэлтийг талаар Ерөнхий сайд болон сайд нарын мэдээллийг сонсчээ. “ЭЗЭН-100” хөтөлбөр 100 хоногийн хугацаанд зорьсон ажлаа хангалттай хийж гүйцэтгэсэн гэж АН-ын бүлэг дүгнэжээ. Харин Ерөнхий сайдын оруулж ирсэн бүтцийн өөрчлөлтийнг нөхцөл байдалдаа тохируулан хийх нь зүйтэй гэв. Яамдыг нэгтгэх бүтцийн өөрчлөлт сөрөг хүчний хөнддөг шүүмжлэлтэй холбоотой. УИХ дахь МАН-ын бүлэг “Чингис”, “Самурай” бондын хуваарилалт муу, Монгол Улс хоёр төсөвтэй яваад байгааг шүүмжилж ирсэн. Тиймээс хөрөнгө оруулалтаа, сангаа нэг талдаа гаргах, нэг төсөвтэй болгохын тулд ЭЗХЯ, Сангийн яамыг нэгтгэх Ерөнхий сайдын байр суурийг дэмжиж буй гэлээ. Эрчим хүчний яам, Уул уурхайн яам хамгийн том төсөл хэрэгжүүлэгчид боловч уялдаа холбоогүйгээс тендер шалгаруулалт удааширдаг нь бүтэцтэй холбоотой асуудал учир нэгтгэх нь зөв. Харин нийгмийн халамжийн чиглэлийн яамдыг нэгтгэхгүй халамж, нийгмийн хамгаалал тусдаа байх ёстой гэж. Сүүлийн үед анх байгуулахдаа салгах шаардлагагүй байсан гэж шүүмжлэх болоод буй Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг цаашид бие даан ажиллуулах шаардлагатай. Өв соёлоо хамгаалах бодлогын яамтай байх хэрэгтэй гэсэн байна. Ерөнхий сайдын оруулж ирсэн бүтцийн өөрчлөлтийг эхлээд УИХ-аар баталсны дараа сайд нь хэн хэн байх талаар хэлэлцэнэ гэж АН-ын бүлгийн дарга хэлэв. Сэтгүүлчдийн асуултад АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ийм хариулт өгсөн юм.
-“ЭЗЭН 100” хөтөлбөрийг яагаад хангалттай гэж дүгнэсэн юм бэ. Хангалттай гэж дүгнэсэн учраас Засгийн газарт хариуцлага тооцох асуудал яригдахгүй гэсэн үг үү?
-Эдийн засгийг идэвхжүүлэх “ЭЗЭН 100” хөтөлбөрийн хүрээнд тодорхой ажлуудыг зорилго болгосон. Энэ хүрээнд тавьсан ажлаа бид ярина. Өнөөдөр тулгамдсан эдийн засгийн хүндрэлийн буруутанг хайх юм бол олон жилийн өмнөх зүйлийг ярих болно. Харин энэ нь бидний өнөөдрийн эрх ашиг биш гэж үзэж байна. Экспортын орлогын хомсдол болоод эдийн засгийн хараат болсон асуудлыг бид шүүж шүүмжилж, бие биеэ буруутгах нь маш их хугацаа зарцуулна. Хамгийн гол нь өнөөдрийн үүссэн эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд ямар ажил хийсэн нь чухал. Тиймээс “ЭЗЭН 100” хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлууд маш тодорхой байна. Жил гаруй зогсонги байдалд байсан экспорт жигдэрсэн. Нүүрс олборлолт, зэсийн баяжмал бүтээгдэхүүний экспорт жигдрэх нь эдийн засгийн цаашдын өсөлтийг хангах нөхцөл бүрдэж байна гэж үзсэн. Валют, алтны нөөц нэмэгдэж, Таван толгойн ордыг дагасан бүх уурхайн ажил, Оюу толгойн далд уурхай болон баяжмалын борлуулалт нь хэвийн болж байгаа нь амжилт. Харин хүн болгоны харах өнцөг өөр өөр гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой.
-Бүтцийн өөрчлөлтийг хийхдээ сэлгэж оруулах сайд нарыг парламентын гаднаас томилох ёстой, “Давхар дээл” тайлуулах асуудал хөндөгдөж байна?
-Өнөөдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд сайд нарын томилгооны асуудлыг Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, хуучин сайд нараа чөлөөлж, шинээр томилогдож буй сайд нараа санал болгоно. Дан, давхар дээлийн асуудлыг их ярьдаг. Дахин хэлэхэд Монгол Улс өөрийн гэсэн хууль тогтоомжтой. Тиймээс өнөөдөр мөрдөж байгаа хуулиар асуудлыг шийднэ. Ардчилсан орон хуулиа мөрдөхгүй, хүн болгоны хэлснээр, эсвэл хэлсэн бүхэн нь хууль болох юм бол бид хаашаа явах вэ.
-“Шударга ёс” эвслийн дөрвөн яамыг ямар байдлаар зохицуулахаар тохиролцсон бол?
-Ардчилсан нам болон “Шударга ёс” эвслийн хооронд хийсэн гэрээ бий. Үүнд засаглалын хуваарилалтыг дурдсан зүйл заалт байгаа. Тэр зүйл заалт өөрчлөгдөхгүй гэдгийг Ерөнхий сайд нотолсон. Гэхдээ Засгийн газрын бүтцийг өөрчлөх нь хэн нэгэн сайдын тухай асуудал биш гэдэгтээ ойлголцсон гэж бодож байна. Бүтцээ ярьсны дараа харьцаа хэвээр хадгалагдах байх.
0 Сэтгэгдэл
2014.10.07























