Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Төсвийн хэмнэлтийн талаар асуулга тавив
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан нар нэгдсэн төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын санхүүжилт, өр зээл, төсвийн хэмнэлтийн асуудлаар Сангийн сайд Ч.Улаанд асуулга тавьжээ.

 Эдийн засгийн хямралт байдалтай холбоотойгоор эдийн засгийг идэвхжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах зорилгоор Засгийн газраас татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх хууль тогтоомжийг УИХ-аар батлуулсан боловч бодитой үр дүн гарахгүй байна. Тухайлбал, оны эхний найман сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 605.8 тэрбум төгрөгөөр, нийт зарлага ба зээлийн дүн 1.3 их наяд төгрөгөөр, хөрөнгө оруулалтын санхүүжилт 829.6 тэрбум төгрөгөөр тус тус тасарчээ. Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд алтаа худалдсан тохиолдолд алтны нөөц ашигласны төлбөрийг 2,5 хувь, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг  "0" хувьтай болгох хуулийн төсөл боловсруулан энэ оны нэгдүгээр сарын 24-нд УИХ-аар батлуулсан. Гэвч улсын нэгдсэн төсвийн оны эхний найман сарын гүйцэтгэлээр төсөвт төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр нийтдээ 221.4 тэрбум төгрөгөөр тасраад байна.

Иймд УИХ-ын дээрх нэр бүхий гишүүд Ашигт малтмалын тухай хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснээс үүдэн улсын төсөв хэчнээн хэмжээний татварын алдагдал хүлээсэн, 2008 оноос өнөөг хүртэл алт олборлогч компаниудын төлсөн татвар, алт олборлолт, тушаалтын хэмжээг он тус бүрээр гаргаж өгөхийг Сангийн сайдаас хүсчээ. Мөн 2014 онд Засгийн газрын шинээр үүсгэсэн өр зээл, баталгаа болон эдгээр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон өрийн дээд хязгаарт хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдээлэл өгөхийг энэхүү асуулгад онцолсон байна. Түүнчлэн УИХ-ын 34 дүгээр тогтоолоор Засгийн газарт өгсөн чиг үүргийн дагуу төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжих заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд авсан арга хэмжээ, гарсан үр дүнгийн талаарх мэдээллийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Сангийн сайдаас хүссэн аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан