Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Сайд нар давхар дээлгүй байх ёстой гэв
УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр Төрийн ордонд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Засгийн газрын шинэ бүтцийн асуудлыг өчигдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэсэн. Тус бүлэг бүтцийн асуудлыг дэмжсэн байр суурь гаргасан ч салбарын ажлаа унагасан сайд нарт хариуцлага тооцох асуудлыг үүгээр далимдуулж орхигдуулж болохгүй гэсэн байр суурьтай байна. Мөн шинээр томилох сайд нарын дотор бүтцийн өөрчлөлтөөр суудлаа өгч байгаа сайд нарыг эргүүлэн томилохгүй байхыг сануулж ажиллах гэнэ. Түүнчлэн шинэ сайд нар “давхар дээл”-гүй байх ёстой гэж тус бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ. Үүний зэрэгцээ нэгэнт Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсон тул ирэх оны төсвийг шинэчлэн оруулж ирэх ёстой тус бүлэг үзжээ. Учир нь Шинэчлэлийн Засгийн газар 16 яам, 19 сайдтай байх үеийнхээр төсөвлөгдсөн тул өргөн барьсан төсвийн төслөө татан авч хуульд нийцүүлэн дахин өргөн барих ёстой гэлээ.

Ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлгээс дэд дарга Д.Оюунхоролоор ахлуулсан 10 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг ажиллуулж эхэлжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол хэлэхдээ, ирэх оны төсөв төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд өргөн баригдаагүй, тооцоолол зөрүүтэйн дээр өрийн босгыг 70 хувьд хүргэсэн, цалин тэтгэврийг нэмэгдүүлэхээр суулгасан үнийн дүн нь оновчгүй гэх зэрэг учир дутагдалтай байна гэлээ. Тус бүлгээс ирэх жил орон нутагт чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орлого өсгөх тал дээр Засгийн газрыг шахаж ажиллахаа тэрбээр энэ үеэр онцлов.

МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр "Эзэн 100" хөтөлбөрийн үр дүн хангалтгүй байсныг онцлоод "Ерөнхий сайдаас ирсэн энэ талаарх тайланг нягтлан үзэж байгаа. Төсөв санхүүгийн хувьд хуудуутай, бусдын хийсэн ажлыг хуулбарласан ноцтой асуудал олон байгаа. Энэ мэт асуудлаар бид байр суурь, дүгнэлтээ удахгүй хүргэх болно" гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан