МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр Л.Хангайг түр томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Хангайг ОХУ-тай эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлаар ажиллах Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр түр томилон ажиллуулахаар болов.
Л.Хангай нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. МУИС-ийг эрх зүйч, Москвагийн Нийгмийн ухааны академийг улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн. ХБНГУ, Швед, БНСУ, Австрали зэрэг оронд сургалтад хамрагдсан. Төрийн албаны тэргүүн түшмэл.
Шүүх яаманд 1979-1988 онд мэргэжилтнээс хэлтсийн дарга хүртэл дэвшин ажилласан. 1990-1992 онд Улсын Бага Хурлын Тамгын газрын орлогч дарга, 1992-1994 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч, 1994-2000 онд “Чингис хаан” зочид буудлын цогцолборын ерөнхий захирал, 2000-2005 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Тэргүүн дэд дарга, 2005-2009 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2009 оноос өнөөг хүртэл “Оросын сан” ТББ-д ерөнхийлөгчөөр тус тус ажилласан хүн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Хангайг ОХУ-тай эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлаар ажиллах Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр түр томилон ажиллуулахаар болов.Л.Хангай нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. МУИС-ийг эрх зүйч, Москвагийн Нийгмийн ухааны академийг улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн. ХБНГУ, Швед, БНСУ, Австрали зэрэг оронд сургалтад хамрагдсан. Төрийн албаны тэргүүн түшмэл.

0 Сэтгэгдэл