Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Иргэн бүрийг олон улсын конвенциор хамгаална
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар баталлаа.

 Олон улсын энэхүү конвенцийг өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцээд, санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Конвенцийн гол зорилго нь хүнийг хүчээр алга болгохоос хамгаалах, ийм төрлийн үйлдлийг таслан зогсоох, гишүүн улс бүр уг үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хууль тогтоомждоо тусгах, хохирсон этгээдийн эрх ашгийг хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авахад оршиж байгаа юм. Гишүүдийн дийлэнх энэхүү конвенцийн үзэл баримтлалыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Харин энэхүү  конвенци болон цаашид нэгдэн орох олон улсын баримт бичгийн орчуулгад анхаарч, үл ойлгомжгүй байдал үүсэхээс зайлсхийж ажиллах хэрэгтэй гэсэн санал дэвшүүлэв.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, манай улсын иргэд олноор зорчдог улс орнууд, тэр дундаа хөрш хоёр орон энэ конвенцид нэгдсэн эсэхийг холбогдох мэргэжилтнээс тодруулахад тэрбээр, “Орос Хятад хоёр улс нэгдэж ороогүй. НҮБ-ын дэргэдэх энэ асуудлыг хариуцсан хороонд иргэд энэ асуудлаар хандаж болно. Мөн энэ сувгаар хөрш хоёр оронтой холбогдож, хамтарч ажиллах бололцоотой” гэсэн хариултыг өгсөн юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан уг конвенцид нэгдэн орох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлснээс гадна конвенцид нэгдсэнээр хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт орох талаар Хууль зүнй сайдаас тодруулав. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, “Эхний ээлжинд гурван хуулинд өөрчлөлт оруулна. Эдгээр хуулинд өөрчлөлт оруулснаар энэ конвенцид нэгдсэн үүргээ биелүүлэх боломжтой болно” гэсэн тайлбарыг хийлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан