Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Ч.Өнөрбаяр авлигын эсрэг олон улсын форумын нээлтэд оролцож үг хэлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр энэ 10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форумын нээлтийн үйл ажиллагаанд оролцон үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ “Эрх чөлөөнд суурилсан нийгэм бүр зайлшгүй хууль дээдлэх ёсыг шаарддаг. Учир нь эрх чөлөөнд суурилаагүй дэг журам дарангуйлалд хөтөлдөг, дэг журамгүй эрх чөлөө дур зоргыг бий болгодог.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч авлигатай тэмцэх ажлыг манлайлж,  хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд ахиц дэвшил олон гарсан. Монгол Улс Авлигын индексээ сүүлийн хоёр жил дараалан бууруулж чадлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны 11 дүгээр сард “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг дэвшүүлсэн билээ. Энэ санаачилга нь судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн, хариуцлага хүлээж чаддаг төрийн үзэл баримтлалыг төлөвшүүлэх зорилготой. Үүний хүрээнд хэд хэдэн хууль, тогтоолын төслийг боловсруулснаас Шилэн дансны тухай хуулийг УИХ-аар батлуулж, орон нутгийн хөгжлийн санг хуулиар бий болгосон. Одоо Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн бариад байна.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын авлигын эсрэг кодекст БНХАУ болон ОХУ элсэхээр зэхэж байгаа бөгөөд хөрш хоёр орны Төрийн тэргүүн нарын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хил дамнасан авлигатай тэмцэхэд хамтарч ажиллах зорилгоо бататгахын тулд гурван улс энэхүү кодекст зэрэг элсэх нь чухал ач холбогдолтой юм гэдгийг онцлон хэлэлцсэн.

Энэхүү форумын үеэр бид иргэний нийгэм, бизнесийн байгууллагуудтай, олон улсын нэр хүндтэй судлаачидтай санал солилцох боломж гарч байгаад туйлын их баяртай байна.

Улсын нийслэл Улаанбаатарт болж байгаа энэхүү чухал уулзалтад цаг зав гаргаж хүрэлцэн ирсэн та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж хамтдаа үр дүнтэй ажиллахыг хүсье. Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан