МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Н.Энхбаяр эх орондоо ирлээ

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр БНСУ-аас Улаанбаатарын цагаар 22 цаг 30 минутад Чингис хаан Олон улсын нисэх буудалд газардлаа.

Тэрээр хорихоос суллагдсаныхаа дараа БНСУ- ыг зориод бараг жил гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэж байгаад ийнхүү эх орондоо ирээд байгаа билээ. Эмчилгээнд явахдаа түүний бие ихэд ядарч, турж эцэн "жингийн алдагдал, эсийн задрал” гэсэн оноштой байсан юм.

Өнгөрсөн хугацаанд Н.Энхбаярыг ирэх гэж байна гэсэн мэдээлэл хэд хэдэн удаа хэвлэлээр цацагдсан ч намын нөхөд нь тухай бүрт нь хэвлэл мэдээллийнхэнд ташаа мэдээлэл болохыг хэлж байсан. Түүгээр ч зогсохгүй ноён Н.Энхбаярыг БНСУ-ын иргэншилтэй болох хүсэлт гаргасан талаар Монголын төдийгүй Солонгосын хэвлэл мэдээллээр шуугиад авсан. Зарим нэг учир мэдэх хүмүүсийн хардсан яриагаар Н.Энхбаяр нутагтаа ирэхийн өмнө ийн шуум тарьж өрсөлдөгч намынхан тэр дундаа тэдгээр намын лидрүүдийн захиалгаар хийсэн ажил мэт харагдуулж өөрийгөө өрөвдүүлэх гэсэн башир арга гэх нь ч байна. Гэвч тэрээр намын нөхдийнхөө адил эрс үгүйсгэсэн юм.

Биднийг очиход түүний хүү Э.Батшугар болон намын нөхөд, ойр дотныхон нь түүнийг угтаж авахаар нисэх онгоцны буудалын VIP танхимын үүдээр дүүрсэн байлаа. Удалгүй Н.Энхбаяр эхнэрийн хамт гарч ирж хэвлэл мэдээллийнхэн ч бүчин авч дор бүрнээ асуулт тавьцгаасан. Ингээд олныг нуршилгүй түүний нутагтаа ирсэн анхны сэтгэгдлийг хүргье.
Н.Энхбаяр: Монголын салхиа их саналаа
-Сайн явж ирэв үү?
-Сайн явж ирлээ.
-Таны биеийн байдал ямар байгаа вэ, эмчилгээгээ дууссан уу?
-Би одоо эмчлүүлж байгаа. Сая эмчилгээнээсээ чөлөө аваад ирсэн байгаа. Биеийн байдал дээрдэж байна.
-Та нутагтаа хэр зэрэг удах вэ. Эх орондоо ирэхдээ ямар нэгэн айдас түгшүүр агуулж ирэв үү?
-Тодохой хугацаагаар байж байгаад. Эргээд эмчилгээндээ явна аа. Угаасаа айх гэдэг юм аль хэдийн алга болчихсон хүн учраас ямар нэгэн юмнаас айхгүй байна. Харин хамгийн сайхан сэтгэгдэлтэй байна. Би өнөөдөр ямар нэгэн муу юм санаж ирсэнгүй. Дотроо хэн нэгэнд гомдсон зүйл ерөөсөө агуулсангүй. Тэр тусмаа хол байхад бүгдээрээ сайхан санагддаг юм байна. Энд байхаар тэр ч болохгүй юм шиг, энэ ч болохгүй юм шиг санагддаг үе байсан. Гэтэл хүний газарт эмчлүүлээд байж байхад энд байгаа хүн бүр маань сайхан санагдаж байлаа. Ер нь тэгээд тэнд байхдаа монголчуудаа маш их саналаа. Монголчууд маань ямар ч солонгос, хятад хүнээс илүү сайхан ажиллаж амьдарч чадна аа. Ард түмэн, улс орноо л их саналаа. Монголын салхиа их саналаа, өөр хаана ч байхгүй ийм сайхан цэвэр агаараа саналаа.
-Таныг ирэхээс өмнө Солонгосын хэвлэл мэдээллээр иргэншлээ солих гэж байгаа талаар мэдээллэж байсан?
-Тэр бол ямар ч эрүүл саруул ухаантай хүний санаанд байж боломгүй зүйл. Тийм учраас би тийм зүйл ярьж та бүхнийхээ цаг завыг гарздаад яах вэ. Яаж тийм юм байхав дээ. Солонгосын хэвлэл мэдээллийнхнээс сураглахад Монголоос тийм мэдээлэл авсан гэж хариулж байна лээ. Тэгэхээр манай монголчууд л тийм буруу мэдээлэл өгсөн юм билээ. Яагаад тийм мэдээлэл өгсөн юм мэдэхгүй. Солонгосуудын өмнө монголчууд маань жаахан ичмээр байдалд орлоо доо.
-Танд дахиад эрүүгийн хэрэг үүсгэсэн гээд байгаа?
-Монголчууд минь ээ ингээд л дандаа эрүүгийн хэрэг яриад байх хэрэггүй ээ. Яахав хэвлэл мэдээллийнхэн та бүгдэд бол сонин байх л даа. Миний хувьд ард түмэнтэйгээ л сайхан уулзаж байгаадаа их баяртай байна. Эрүүгийн хэргийн хувьд буруу зүйл хийсэн юм байхгүй л дээ.
-Таны эмчилгээ цаашдаа хэр удаан үргэлжлэх бол?
-Тэрийг би хэлж мэдэхгүй байна. Эмч нар л мэднэ дээ.
-Засгийн газрын бүтцийн асуудлаар намынхантайгаа ярилцах уу?
-Намынхан маань миний саналыг сонсох байлгүй дээ. Ер нь Монгол улс маань бусдаас доор орохгүй л хөгжих ёстой. Өнөөдрийн төр барьж байгаа улсууд төр бариагүй улсууд бүгдээрээ л нэгдсэн нэгэн зорилготойгоор зүтгэх хэрэгтэй.


HEEL HAHUULID IDEGDSEN MONGOL ULSADAA TAVTAI MORIL
gantshan zuil asuuy!?mongol orond huuli baigaa yu?tuunees neg muu yaijgii barilga barisan mongol baisnaas gadnii etgeeduud mongoliin huuliaar amdarch tedniig zohitsuulj baigaasai!mongoliin tuluu tedniig zohitsuulah honshoortoi mongol hun baigaa yu!mongol orond yu buteeh sonin bish!mongoliin huuliar amidarna uu!
odoo baigaa gaigaa yay gej baij turuuchiin zuudee bitgii sanaarai.tsag hugatsaa yavsaar baihk bolovch mongol hunii itgel zutgel gej yu ve!?ene hunii itgel huleelgesen humuus odoo yaj ajillaj baigaad mongolchuud dugnelt hiigeerei!
Хужаагийн үр удмууд ***** зүхлээ болиорой , монголын эинхэнэ эзэд байна бид, ерөнхийлөгчөө баярлан угтаж байна бид,***** хурлийзаар дүүрсэн МАНАН -гийн ЛУЙВАРЧИД, тэдний ***** долоогчид ДАЛДАРТУГАЙ.
Buzar har hog Mgl-ees zail
хонины шөл ууж жаахан тэнхэр дээ
Заа солонгосчуудад итгэх хэрэг байхгүй ээ. Улайм цайм худал хуурмаг юм хийгээд сурцан юмнууд. Өөрсдөө худлаа сенсааци дэгдээчихээд Монголоос ийм мэдээлэл авсан гэж байгаа нь манай улсыг хагаралдуулах гэсэн санаа
Тэр бохир заваан мэдээллийг чи л гаргасан байнашдээ.Тэгээд ирэнгүүт нь эргээд өөрлүү бухдаг овоо гаруу . Чам шиг новшнуудаас болж Монгол улс хөжихгүй байгаа юм. Лалар минь чиний хажууд наад хүн чинь хийсэн юмтай хэлэх үгтэй хүн шүү.Муу халтар *****...
Bid chine uneheer tsuuhun ard tumen shdee dandaa bie bienee hemlej uzen yadaj bgaachdee buruu yum hiisen bol shiiddeg shiitgedeg gazar bgaa shde zugeer l mongoliin maani neg heseg shde ene hun chine gehdee bas ogt yum hiigeegui hun bas bish shde
Ирлээ гээд бачуурах нь чухал биш болов уу? Асуудлыг монголын нэг иргэн гээд л харчихвал болчихно биз дээ. Тэгэхгүй хулгайч худалч луйварчин гээд л гуагчих юм. Өгдөг ялаа өгөөд үүрэхээ үүрчихсэн байх. Монголчууд нэгэн цагт тэргүүн гэж хүндэлж байсан л байх. Монголд бас хийсэн зүйл байсан л байх. Хүний улсыг шагайж том том дүгнэлт хийх юм даа хөөрхий дөө зочинтон гуай
Urunduu barigdaj ezen geh hvngvi bolson mongol ulsad Tawtai moril erunhiilugch uu?
Oilgomjtoi ooroo l Mongold ochih Uls toriin PR-aa hiij medeelel tsatssan bna,tegeed ard tumen buhimdaltai ene ued Mongoliin ongotsoor bish gadnii companiin ongotsoor shuud Mongol ochij bdag.....Ene hun ih horongoteigeer barahgui ih Mafitai nohor bna gedeg ni uildeluud ni haruulj bna.Mongol yavahaasaa omno Solongosiin 50-n saya irgeded minii talaar hudal medeelel tsatssan bna geed zalruulaga hiichiheed Mongold ochson bol deer bjdee.Tegvel arai l oort ni itgeh itgel jaahan ch gesen nemegdehgui yu.Odoo bur oilgomjtoi Solongosuudtai yamar 1-n tohiroltsoo hiisen bolood hudal geed ooorsdoo melzeed bgaa medeellee hiilgesen gedeg ni.....Tsag hugatsaa l haruulah bhdaa.....Minii ard tumen ahij bitgii l hohirtsgoogoosoi bilee!!!!!
Түрүүхэн буулаа гэсэн шуурхай бна шүү танайх эх нутгаа санах нь,аргагүйээ хөөрхий. Жаахан ухаан суугаа юудаа гэж бодлоо. Гэхдээ л чоно бол чоно ш дээ

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр БНСУ-аас Улаанбаатарын цагаар 22 цаг 30 минутад Чингис хаан Олон улсын нисэх буудалд газардлаа.

Тэрээр хорихоос суллагдсаныхаа дараа БНСУ- ыг зориод бараг жил гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэж байгаад ийнхүү эх орондоо ирээд байгаа билээ. Эмчилгээнд явахдаа түүний бие ихэд ядарч, турж эцэн "жингийн алдагдал, эсийн задрал” гэсэн оноштой байсан юм.

Өнгөрсөн хугацаанд Н.Энхбаярыг ирэх гэж байна гэсэн мэдээлэл хэд хэдэн удаа хэвлэлээр цацагдсан ч намын нөхөд нь тухай бүрт нь хэвлэл мэдээллийнхэнд ташаа мэдээлэл болохыг хэлж байсан. Түүгээр ч зогсохгүй ноён Н.Энхбаярыг БНСУ-ын иргэншилтэй болох хүсэлт гаргасан талаар Монголын төдийгүй Солонгосын хэвлэл мэдээллээр шуугиад авсан. Зарим нэг учир мэдэх хүмүүсийн хардсан яриагаар Н.Энхбаяр нутагтаа ирэхийн өмнө ийн шуум тарьж өрсөлдөгч намынхан тэр дундаа тэдгээр намын лидрүүдийн захиалгаар хийсэн ажил мэт харагдуулж өөрийгөө өрөвдүүлэх гэсэн башир арга гэх нь ч байна. Гэвч тэрээр намын нөхдийнхөө адил эрс үгүйсгэсэн юм.

Биднийг очиход түүний хүү Э.Батшугар болон намын нөхөд, ойр дотныхон нь түүнийг угтаж авахаар нисэх онгоцны буудалын VIP танхимын үүдээр дүүрсэн байлаа. Удалгүй Н.Энхбаяр эхнэрийн хамт гарч ирж хэвлэл мэдээллийнхэн ч бүчин авч дор бүрнээ асуулт тавьцгаасан. Ингээд олныг нуршилгүй түүний нутагтаа ирсэн анхны сэтгэгдлийг хүргье.
Н.Энхбаяр: Монголын салхиа их саналаа
-Сайн явж ирэв үү?-Сайн явж ирлээ.
-Таны биеийн байдал ямар байгаа вэ, эмчилгээгээ дууссан уу?
-Би одоо эмчлүүлж байгаа. Сая эмчилгээнээсээ чөлөө аваад ирсэн байгаа. Биеийн байдал дээрдэж байна.
-Та нутагтаа хэр зэрэг удах вэ. Эх орондоо ирэхдээ ямар нэгэн айдас түгшүүр агуулж ирэв үү?
-Тодохой хугацаагаар байж байгаад. Эргээд эмчилгээндээ явна аа. Угаасаа айх гэдэг юм аль хэдийн алга болчихсон хүн учраас ямар нэгэн юмнаас айхгүй байна. Харин хамгийн сайхан сэтгэгдэлтэй байна. Би өнөөдөр ямар нэгэн муу юм санаж ирсэнгүй. Дотроо хэн нэгэнд гомдсон зүйл ерөөсөө агуулсангүй. Тэр тусмаа хол байхад бүгдээрээ сайхан санагддаг юм байна. Энд байхаар тэр ч болохгүй юм шиг, энэ ч болохгүй юм шиг санагддаг үе байсан. Гэтэл хүний газарт эмчлүүлээд байж байхад энд байгаа хүн бүр маань сайхан санагдаж байлаа. Ер нь тэгээд тэнд байхдаа монголчуудаа маш их саналаа. Монголчууд маань ямар ч солонгос, хятад хүнээс илүү сайхан ажиллаж амьдарч чадна аа. Ард түмэн, улс орноо л их саналаа. Монголын салхиа их саналаа, өөр хаана ч байхгүй ийм сайхан цэвэр агаараа саналаа.
-Таныг ирэхээс өмнө Солонгосын хэвлэл мэдээллээр иргэншлээ солих гэж байгаа талаар мэдээллэж байсан?
-Тэр бол ямар ч эрүүл саруул ухаантай хүний санаанд байж боломгүй зүйл. Тийм учраас би тийм зүйл ярьж та бүхнийхээ цаг завыг гарздаад яах вэ. Яаж тийм юм байхав дээ. Солонгосын хэвлэл мэдээллийнхнээс сураглахад Монголоос тийм мэдээлэл авсан гэж хариулж байна лээ. Тэгэхээр манай монголчууд л тийм буруу мэдээлэл өгсөн юм билээ. Яагаад тийм мэдээлэл өгсөн юм мэдэхгүй. Солонгосуудын өмнө монголчууд маань жаахан ичмээр байдалд орлоо доо.
-Танд дахиад эрүүгийн хэрэг үүсгэсэн гээд байгаа?
-Монголчууд минь ээ ингээд л дандаа эрүүгийн хэрэг яриад байх хэрэггүй ээ. Яахав хэвлэл мэдээллийнхэн та бүгдэд бол сонин байх л даа. Миний хувьд ард түмэнтэйгээ л сайхан уулзаж байгаадаа их баяртай байна. Эрүүгийн хэргийн хувьд буруу зүйл хийсэн юм байхгүй л дээ.
-Таны эмчилгээ цаашдаа хэр удаан үргэлжлэх бол?
-Тэрийг би хэлж мэдэхгүй байна. Эмч нар л мэднэ дээ.
-Засгийн газрын бүтцийн асуудлаар намынхантайгаа ярилцах уу?
-Намынхан маань миний саналыг сонсох байлгүй дээ. Ер нь Монгол улс маань бусдаас доор орохгүй л хөгжих ёстой. Өнөөдрийн төр барьж байгаа улсууд төр бариагүй улсууд бүгдээрээ л нэгдсэн нэгэн зорилготойгоор зүтгэх хэрэгтэй.



0 Сэтгэгдэл
2014.10.13
2014.10.11
2014.10.11
2014.10.10
2014.10.10
2014.10.10
2014.10.10
2014.10.10
2014.10.10
2014.10.10
2014.10.10
2014.10.10
2014.10.10























