Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа "ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ" “Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан “Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“ЗУНШИН”-д гурван сарын “тэнэсэн” өгчээ

Мэргэжлийн хяналтынхныг буруутгаж суусан “ЗУНШИН” ХХК-д  Барилга, хот байгуулалтын яамнаас ямар ч байсан арга хэмжээ авчээ. Тус яамны сайдын 2013 оны тушаалаар томилогдсон “ Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын  ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох ажлын хэсгийнхэн энэ сарын 8-нд хуралдаж “ЗУНШИН” ХХК-ийн тусгай  зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдсэн гэнэ.  Гурван сар хэмээснээ тодотгохдоо “ЗУНШИН” компанийн  барилга дээр удаа дараа гарсан ослын талаар МХЕГ-ын дүгнэлт болон цагдаа шүүхийн байгууллагын шийдвэр гартал гэсэн байгаа юм.  Энэ тухай мэдээг Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан өөрийн фэйж хуудсандаа онцгойлон тавьсан байв. Мэдээж барилгын ажил бараг зогссон энэ цагт тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ гэдэг ээлжийн амралт өгөхтэй адил болох биз.  Удахгүй яам нь бүтцийн өөрчлөлтөд орохоор асуудлыг тэгсхийгээд дараад өнгөрчихөж болзошгүй.  Тиймээс гурван сарын хугацаанд энэ компанид мэргэжлийн хяналттай дүйцэхүйц хяналт тавих үүрэг хэвлэлийнхэнд ногдов бололтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан